Нийтлэл 04 сарын 11, 2016

Таалагдахгүй байна

“3 сартай хүүгээ улаанбурханаар алдсан тул памперс хэрэгтэй бол аваарай” гэсэн зар хараад хөөрхий эхийн өмнөөс яасан их харамсав аа. Гэтэл Эрүүл мэнд, спортын сайд нь тэмцээн уралдаан хэсээд тамирчидтай гар барин маасайтал инээж явах гэж дээ. Ээ чааваас...

10 сар тээж, биеэ хоёр хувааж төрүүлсэн нялх үрээ 21-р зуунд дэндүү харамсам өвчнөөр алдчихаад  өөрийгөө л буруутган суугаа тэр ээж...

Эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж байгааг хамгийн захын эмнэлгээр ороход л харж болохоор байна. Харшил байсан ч хамаагүй туураад улайсан л бол дүүргийн эмнэлэг болон бүх лавлахууд Халдвартын эмнэлэг рүү явуулж байв. Харин тэнд оочерлож үзүүлэх нь хамгийн багадаа 3 цагийн ажил. Жинхэнэ улаанбурхантай хүмүүстэйгээ мөрөө наалдуулаад, өөд өөдөөсөө шүлсээ үсчүүлэн яриад эрүүл очсон бол өвчтэй болоод л буцаж байгаа байх.

Эмч нар туйлдаж унатлаа ажиллаж байгаа ажээ. Нэг хаалгаас нөгөө хаалга руу гүйхээрээ гүйж, өвчтнүүдээ үзнэ. Загнана, заримд нь загнуулна. Тэдний ажил хэдхэн төгрөгний цалинтай нь зүйрлэх юм биш байна лээ.

Нэг туранхай охин нимгэхээн хувцастай, оочерын өмнүүр оруулж үзүүлчих гээд л хүн бүрт адлуулсан. Тэгсэн хөөрхий өглөө нялх хүүхэдтэйгээ хамт коортоод ирж хэвтсэн юм гэнэ. Хүүхдийнх нь эмчилгээг эхэлчихсэн, ээжийг нь хүлээн авах дээр үзүүлж байж хэвтэх бичгээ нээлгэ гэсэн юм байх. Нялх үрээ хүнд гуйж орхичихоод халдвартын хүлээн авах дээр оочерлож байгаа ээж...

Чадалтай нь гадаад дотоодод үзүүлээд аялж зугаалж явахад ард иргэд нь ингээд л яс махныхаа тасархайг уйлуулан хайлуулан зүрхээ эмтэлж байх ч гэж дээ.

Таалагдахгүй байна аа...

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-04-14

    Ene tur niigemiin 100% buruu .

    • өыб
    • 2016-04-14

    тэр усан толгойтой эрүүл мэндийн сайд нь юугаа хийгээд яваад байгаан бэ. бяцхан үрс нь хорвоогоос буцаж байхад тэр ажлаа хийхгүй зугаалаад явж байдаг

    • Зочин
    • 2016-04-14

    Aimshigtai ....

    • zz
    • 2016-04-13

    Baidal deeree yag l iim yum bolj bga

arrow icon