Санхүүгийн байгууллагуудын улс орнууд дахь үйл ажиллагаа байгаль орчин, тулхтай хөгжилд нийцтэй явагддаг эсэхэд мониторинг хийдэг Bank Watch олон улсын ТББ-аас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас Өмнийн говийн усны нөөцөд үзүүлэх нөлөөний талаар тайлан товхимол гаргажээ. Тайлангийн тоймыг орчуулж хүргэж байна.
Монголд хэрэгжиж буй асар том зэсийн уурхайн төсөл өдгөө хадгалагдаж үлдсэн хамгийн том нүүдэлчин уламжлал бүхий ард олны амьдарч буй бүс нутагт эргэж нөхөгдөхийн аргагүй хохирол учруулж, усгүй болгох магадлалтай
байна. Рио Тинто тэргүүлэн хэрэгжүүлж буй 6,7 тэрбум долларын төсөвтэй Оюу Толгой уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалт өдгөө дэлхий дээр буй олборлолт хийгдээгүй хамгийн том зэсийн ордыг эргэлтэд оруулна. Хоёр дахь шатны бүтээн байгуулалт аль хэдийн эхэлсэн ч компанийн зүгээс байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тайланд дурдсанаар эхний шат буюу ил уурхайн шатанд л усны нөөц багасч, чанар муудаж, бэлчээрийн талбай хумигдаж ирж байгаа аж. Далд уурхайн хувьд IFC, FMO, EBRD зэрэг санхүүгийн байгууллагуудаас 4,4 тэрбум долларын санхүүжилт авахаар байгаа нь EBRD Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарч байгаа хамгийн том синдикат зээл юм.
Мөн тайланд далд уурхайн усны нөөцөд үзүүлэх нөлөөг тооцоолж үзсэн байна. Block cave mining гэгдэх технологиор 1300м гүн ухах уурхайн бүтээн байгуулалт ойр тойрныхоо 12 км орчмын газрын хөрсийг 20м орчим доош суухад хүргэхээр байгаа
агаад энэ нь тэр хавийн газрыг ямар ч технологиор эргэн сэргээх боломжгүй хэмжээнд гэмтээх магадлалтай.
Одоогоор олон нийтэд нээлттэй мэдээллээс мал аж ахуйн хэрэглээний усыг шавхалгүйгээр уурхайн 40 жилийн үйл ажиллагааг хангах хэмжээнд усны нөөц байгаа эсэх нь тодорхойгүй. Дээр нь нэмээд уурхайг эрчим хүчээр хангах зориулалтаар нүүрс хэрэглэх цахилгаан станц барих төсөл ямар нэг байгаль орчны үнэлгээгүйгээр яригдаж байгаа нь нэрмээс болох магадлалтай.
Орон нутгийн иргэдийн зүгээс 2013 оноос хойш ил уурхайтай холбоотой усны нөөц, нөхөн төлбөрийн асуудлаар компанитай ярилцаж хэлэлцэж байгаа агаад санал нэгдэлд хараахан хүрээгүй байгаа гэж тайланд дурджээ.
Орон нутгийн иргэд ба компанийн хэлэлцээрт иргэдэд дэмжлэх үзүүлэх үүрэгтэй ажиллаж байгаа ОТ Watch ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэлийн хэлж байгаагаар ил уурхайн олборлолтын нөлөөг хүртэж ирсэн малчдад далд уурхайгаас бүр ноцтой үр дагавар учрахаар байгаа ч олон улсын санхүүжилтын стандартаар ил тод мэдээлэл өгч, харилцан зөвлөсөн юмгүйгээр далд уурхайн ажил урагшилж байгаа аж.
“Ази Номхон далайн бүс дэх Уул уурхайн Оны Хэлэлцээр”-ээр тодорсон далд уурхайн санхүүжилт. Уламжлалт амьдрал ахуйгаа орхихоос өөр аргагүйд хүрч мэдэх нутгийн иргэд. “Эдийн засгийн хөгжилд үзүүлэх эерэг нөлөө нь ихэд итгэл дагуулж буй энэ төсөл цаашид өргөжихийн хэрээр нутаг ус, малчин ардад ямар нөлөө үзүүлэх, тэр талаар мэдээллээ нээлттэй байлгахгүй бол хөгжил яриад утгагүй юм".
Harin tiimee, TEZU dr n bas hervee goviin us nootsgui bolvol onon orhon goluudiig tiish n tatnaa gd zaachihsan bgaa...mgl uls bol yer n tuuhii ed niilegch uls l boloh n dee...hun ard baigal am amitan yerdoo hend ch padlii bhgui...mongol hun ooroo oorsdoo l ene talaar sanaa tavihgui bol...daanch mongo olj l bval yasan ch yahav gj uhelden shaagilddag garuud diilenh n yum shig bn doo twitterees haraad bhad