Нийтлэл 04 сарын 19, 2016

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого улсын хэмжээнд явагдлаа

Таван жилд нэг удаа хийгддэг аж ахуйн нэгж, байгууллагын тооллого улсын хэмжээнд зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 150 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллага тооллогод хамрагдана гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас тооцоолжээ. Энэ сарын 15-ны байдлаар тооллогын явц 21 хувьтай байгаа аж.

Энэ оны I улиралд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөнөөр эдийн засаг тогтворжиж байгааг илтгэлээ. Түүнчлэн гуравдугаар сард аж үйлдвэрийн гарц 6.8 хувиар, жижиглэн худалдаа 10.5 хувиар өсч, шинжээчдийн таамгаас давсан тухай БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлсэн байна.

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Winsway Enterprises” хувьцаа нэгтгэх товоо хойшлууллаа. Үүнээс өмнө “Fitch” үнэлгээний агентлаг тус компанийн зэрэглэлийг дахин нэг түвшин бууруулж, "D" болгосон юм. “D” зэрэглэл нь “Fitch” агентлагийн үнэлдэг хамгийн доод ангилал буюу дефолт болсныг илтгэсэн, өндөр эрсдэлтэй байгааг илэрхийлсэн зэрэглэл ажээ.

Энэ оны эхний улиралд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 2.7 хувиар нэмэгдэж, 2.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Борлуулалтын орлогын 64 хувийг экспортоос бүрдүүлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулалт жилийн өмнөхөөс 3.1 хувиар нэмэгдсэн бол боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт үүнээс хоёр дахин их хувиар буюу 7.4 хувиар буурсан байна.

Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 18-ны өдрөөс улс орон даяар зам барилгын ажлууд эхэлж байна. Энэ онд шинээр таван аймгийг холбосон телемост болох 1538 км зам барихаар төлөвлөөд байгаа юм. Эдгээрт Ховд, Завхан, Орхон, Дорнод, Сэлэнгэ аймгуудын замын ажил багтаж байна. 2016 онд нийт 30 чиглэлийн 3204 км авто зам барихаар төлөвлөжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn; ikon.mn

 

Сэтгэгдэл бичих

arrow icon