Нийтлэл 04 сарын 20, 2016

Xanadu Mines өндөр агууламжтай алтны илэрц илрүүлснээр хувьцааны ханш нь өсчээ

Австралийн хөрөнгийн зах зээл өчигдрийн байдлаар тогтвортой, индексүүд огцом өсөлт бууралт байсангүй. Харин Монгол дахь Оюут Улаан төслийг эзэмшдэг Xanadu Mines компани өндөр агууламжтай алтны судал илрүүлсэн тухай мэдээ цацагдсанаар компанийн хувьцаа 7.5 хувь өсч 0.215$ дүнтэй хаагдсан бөгөөд нийт 1.3 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан байна. 

Тус компанисуваг малталтын ажлын үр дүнд 145 гр/тн хүртэлх өндөр агууламж бүхий алтны орд илэрц илрүүлжээ.

 Тус мэдээлэл гарсаны дараагаар Xanadu-н гүйцэтгэх захирал Andrew Stewart хийсэн мэдэгдэлдээ:
 
Газрын гадарга дээр өндөр агуулга бүхий алтны судалд хүрээ тогтоож, алтны судал илрүүлж чадсан нь компанийн хайгуулийн багийн томоохон амжилт юм. Хэдийгээр судалгааны эхний шатанд ашиглаж болохуйц алтны өндөр агууламжтай судал байгааг тогтоож чадаагүй ч суваг малталтын үр дүнд тус судлыг нээн илрүүлж чадлаа хэмээсэн байна.
 
Оюут улаан төсөл нь Өмнөговийн зэсийн бүс нутагт Оюу толгой зэс, алтны төсөлтэй залгаа байршдаг бөгөөд Xanadu компанийн Хармагтай зэс алтны төслөөс 260 километрт байрладаг.

Сэтгэгдэл бичих

arrow icon