Нийтлэл 04 сарын 20, 2016

Үерийн улмаас дэлхийн хамгийн том далд уурхай үйл ажиллагаагаа түр зогсоолоо

Чили улсын төв хэсгээр орсон аадар борооны улмаас дэлхийн хэмжээний уул уурхайн компани болох Anglo American Plc болон төрийн өмчит Codelco компаниуд хоёр томоохон зэсийн уурхай (Los BroncesEI Teniente) дээр үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Тус хоёр уурхай нь нийлээд жилд 880.000 тонн зэс олборлох хүчин чадалтай (уг хэмжээ нь манай улсын жилд олборлох зэсийн баяжмалын 70 хувьтай тэнцэнэ), дэлхийн тэргүүлэх томоохон уурхайнууд юм. 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон аадар бороо, 2015 есдүгээр сард болсон газар хөдлөлт болон 2015 оны 3 дугаар сард болсон үер зэрэг байгалийн аюулт үзэгдлүүд нь дэлхийн тэргүүлэгч зэсийн экспортлогч Чили улсын зэсийн үйлдвэрлэлийг бууруулж магадгүй тухай шинжээчид бичиж байна. Гэвч энэхүү бууралт нь зэсийн үнийг эргэж сэргээх төвшинд хүртэл буурахгүй гэжээ.

Anglo American компаниас үндсэн уурхай болох Los Bronces –д (Дэлхийн ес дэх том зэсийн уурхай) аадар борооны үеэр аюулгүй ажиллагааг нягтлах үүднээс үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд одоо үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхлээд байгаа тухай мэдээлжээ.

Anglo American компанийн олборлолт явуулдаг El Soldado хэмээх жижиг уурхайн үйл ажиллагааг мөн түр зогсоосон боловч дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байгаа тухай мөн мэдээлжээ.

Аадар борооны улмаас дэд бүтэц болон зам орчимд томоохон гэмтэл гараагүй хэдий ч чулууны нуранги болон байгалийн хаягдлыг цэвэрлэж дуустал Los Bronces уурхай руу хүрэх замыг хаажээ.

Мөн дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Codelco компаниас Бүтэн сайн өдрийн орой зуун жил үйл ажиллагаа явуулж байгаа EI Teniete (Дэлхийн зургаа дахь том зэсийн уурхай, хамгийн том далд уурхайдалд уурхайн үйл ажиллагааг түр зогсоосноор 5000 тонн орчим зэсийн алдагдал хүлээгээд байгаа тухай мэдээлжээ.

Тус аадар бороо нь хөрсний гулгалт болон далан давсан үерийн улмаас EI Teniente уурхайн тээвэрлэлтийн дэд бүтцэд эвдрэл гарсан байна.

Дэд бүтцийн эвдрэлийг засч, үйлдвэрлэлээ хэвийн эхлүүлэхэд ойролцоогоор гурав хоног шаардлагатай болох бөгөөд энэ хугацаанд тус уурхайгаас 5000 тонн орчим зэс үйлдвэрлэх боломжтой байсан тухай Codelco мэдээлжээ.  

Codelco компанийн үйл ажиллагаа явуулдаг Andina (Дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхайбөгөөд Los Bronces уурхайн ойролцоо байдаг) зэрэг бусад бүх уурхайнууд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Чили улсын зэсийн ихэнх уурхайнууд нь хойд хэсгийн цөлд байдаг бөгөөд тэр хавиар уг аадар бороо ороогүй байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon