Нийтлэл 05 сарын 01, 2016

Дэлхийн банк төмрийн хүдрийн үнийн таамаглалаа өсгөлөө

  • Хятадын гангийн үнэ 1 дүгээр улиралд огцом өссөнөөр Дэлхийн банкнаас төмрийн хүдрийн үнийн 2020 он хүртэлх 5 жилийн таамаглалаа өсгөлөө
  • Төмрийн хүдрийн үнэ энэ онд 50 $/тн, 2017 онд 51.5 $/тн харин 2020 онд 56.2 $/тн хүрэхээр байна
  • Төмрийн хүдрийн үнийн таамаглалаа өсгөсөн ч хүлээгдэж буй нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэхээр байгааг анхаарууллаа

 

Төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч Хятадын гангийн үнэ нь оны эхний улиралд огцом өсч, сэргэсэн. Үүний дараагаар Дэлхийн банкны зүгээс төмрийн хүдрийн үнийн 2020 он хүртэлх 5 жилийн  таамаглалаа өсгөлөө.
Хамгийн сүүлийн таамаглалаар түүхий эдийн үнэ энэ онд 50 $/тн, 2017 онд 51.5 $/тн харин 2020 онд 56.2 $/тн хүрэхээр байгаа аж. Харин 1 дүгээр сард зарласан өмнөх таамаглалд энэ жил 42$/тн, 2017 онд 51$/тн харан 2020 онд 51$/тн хүрэхээр байсан.
Төмрийн Хүдэрийн үнийн таамаглалаа нэмэгдүүлсэн шалтгаанаа дэлхийн банкнаас тайлахдаа

 "Хятадын бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотой 2-3 сард гангийн үнэ огцом өссөн. Мөн далайн чанадаас ирж буй төмрийн хүдрийн  нийлүүлэлтэд тасалдал гарсан. Хятадын шинэчилсэн бүтээн байгуулалтын хандлагаас хамаарч 4-р сард төмрийн хүдрийн үнэ өсч байна"

 гэжээ.
2016 он бол төмрийн хүдрийн үнэд эргэлтийн цэг болж байна. 3 дугаар сард Хятадын гангийн үйлдвэрлэл хурдтай өссөнөөр төмрийн хүдрийн үнэ өссөн. Хэдий төмрийн хүдрийн үнийн таамаглалаа өсгөсөн ч нийлүүлэлт нэмэгдсэн хэвээр байхыг Дэлхийн банкны зүгээс мэдэгдсэн байна. Ирэх 2-3 жилийн хугацаанд бага зардалтай, ихээхэн нөөц бүхий уурхайнууд хаагдахаар хүлээгдэж байгаа. Харин өндөр зардалтай уурхайнууд зах зээлийн шаардлагаар үйл ажиллагаагаа түр зогсооход хүрээд байна. Ган болон төмрийн хүдрийн үнэ өссөн нь Хятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх нь тэргүүлэх чиглэл болгосонтой холбоотой байна. Хятадад 3 дугаар сард орон сууцны борлуулалт 71 хувиар өссөн. Гэхдээ Хятадын жижиг хотууд эзэнгүй хэвээр байгаа. Хэрэв жижиг хотуудад хүмүүс шилжин суурьшиж, бүтээн байгуулалт өсөхөөр бол ган болон төмрийн хүдрийн эрэлт улам өсөхөөр байна.
 
Эх сурвалж: bloomberg.com

Сэтгэгдэл бичих

arrow icon