Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөөд байна
. Ийм хэмжээний ургац авахад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаа бөгөөд үүнээс 35.5 мянган тонн буюу 74 орчим хувийг дотооддоо бүрдүүлжээ.
-Дөрөвдүгээр сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын “Caixin” индекс 49.4 нэгж рүү буурлаа
.
-Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэхийг УИХ лхагва гарагт хэлэлцэх товтой байна. УИХ-ын гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар буюу /жагсаалтаар/ сонгох тухай хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм.
-Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газар төсвийн зардлаа хянаж, хязгаарлах шаардлагатайг санууллаа.
Мягмар гарагт танилцуулсан ээлжит “Эдийн засгийн тойм”-доо 2016 оны эхний улирлын дүн мэдээллээр төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнийхээ гуравны хоёр хувьд хүрээд байгааг дурджээ. УБСЕГ-аас танилцуулсан дүн мэдээгээр энэ оны эхний улиралд төсвийн орлого буурч, зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал дөрөв дахин өсч, 615 тэрбум төгрөгт хүрээд байгаа
аж. Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжиж байгааг Дэлхийн банк дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
-Монгол улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Хуралдааны үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт Монгол улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Энэтхэг улсын ЭКЗИМ Банкны Дэд захирал Дэвид Раскүйнха нар гарын үсэг зурсан байна.
Сэтгэгдэл бичих