Улаанбурхнаар өвдсөн хүүхдүүдэд туслах хандивын цуваа үргэлжилсээр байна. Өнөөдөр Швейцар улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт дуслын шахуургын аппарат хандивлалаа. Тодруулбал, Швейцар улсад ажиллаж байгаа Монголчууд улаанбурхнаар өвчилсөн бяцхан хүүхдүүддээ туслахаар 7 хоногийн хандивын аяныг зохион байгуулж 4 сая 200-аад мянган төгрөг цуглуулж
, түүгээрээ Улаанбурхантай хүүхдийн эмчилгээнд хамгийн хэрэгцээтэй байдаг дуслын шахуургын аппарат худалдан авснаа хандивлаж байгаа аж.
Дуслын шахуургын аппарат гэдэг нь улаанбурхнаар өвчилсөн хүүхдэд маш хэрэгцээтэй төхөөрөмж бөгөөд хүүхдийн биеийн жингээс хамааран автоматаар дуслын хэмжээг тааруулж хийдэг аппарат аж.
Тус аппаратаас сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа нэг хүүхдэд 4-5 ширхэгийг хэрэглэх шаардлагатай байдаг
байна. Тиймээс дуслын шахуургын аппарат хандивласан нь цаг үеэ олсон хэрэгцээтэй төхөөрөмж гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлагууд онцолж байлаа.
Энэ талаар Швейцарь дахь Монголчуудын төлөөлөл, аяныг зохион байгуулагч Б.Ариунзаяа "Бид Улаанбурханаар өвчилж, хүндэрснээсээ болоод амиа алдаж байгаа хүүхдүүдийн талаар сонсоод сэтгэл их өвдсөн. Тиймээс бид Швейцарт ажиллаж, амьдарч байгаа Монголчуудынхаа дунд 7 хоногийн аяныг зохион байгуулж хандив цуглуулсан байгаа. Хандивт маань 50 гаруй Монголчууд их бага гэлтгүй сэтгэлээрээ оролцож 2000 франк цуглуулсан
. Энэ мөнгөөрөө бид хэрэгцээтэй дуслын шахуургын аппарат, мөн хүүхдээ сахиад нойр, хоолгүй гадаа машинд хүртэл унтаж байгаа эцэг эхчүүд буюу сахиурын хүмүүст хоол өгөхөөр бэлдсэн. Халуун сэтгэлийн энэ ажлаар маань дамжуулаад олон хүүхэд эрүүл болж, амьдраасай
гэж хүсэж байна. Аянд оролцож хандив өргөсөн Швейцарь дахь Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна" гэв.
ХӨСҮТ-д 10 ортой сэхээн амьдруулах тасаг ажилладаг бөгөөд улаанбурхны дэгдэлттэй холбоотойгоор стандартаас хэтэрч сэхээн амьдруулах тасагт 17-оос дээш хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт Улаанбурхнаар өвчилсөн 15 хүн сэхээнд байгаа
юм байна.
Түүнчлэн улаанбурхнаар өвчилсөн хүүхдүүдэд туслах хандив, тусламж энэ мэтчилэн их хэмжээгээр ирж байгаа бөгөөд одоогоор улаанбурхны дэгдэлттэй холбоотойгоор ХӨСҮТ-д 39 сая төгрөгийн эм бэлдмэл, 20-иод сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж хандивласан
байна. Зөвхөн эм тариур, тоног төхөөрөмжөөс гадна мөнгөн тусламжийн хандивууд их хэмжээгээр цугларч байгаа ажээ. Одоогоор ХӨСҮТ-д ирээд байгаа хандив тусламжуудыг дор нэгтгэн хүргэлээ.
- “Монос групп” 15 сая төгрөгийн витамин, амны хаалт, антибиотек;
- “Нахиа” компани 10,1 сая төгрөгийн уух, тарих витамин;
- МУЗН санитол, амны хаалт;
- “Оюу толгой” компани утлагын аппарат-10, аппаратны хошуу-100 болон уян зүүний наалт;
- “Мандал” компани утлагын аппарат 10, утлагын эм 49;
- “Энто” ХХК - пульсоксиметр 2;
- “Баясгалантай дэлхий” эмнэлэг - хүчилтөрөгчийн баллон 3;
- “Үржиншаддүвлин хийд”-ээс уян зүү 200ш, вений катетар 10 болон антибиотек тариагаар;
- “Монгол туурагтан глобал нийгэмлэг” болон “Хос билгүүнзул” компани утлагын аппарат 2, халууны шил 30 болон бусад зүйл;
- “Гэгээхэн” ТТБ утлагын аппарат 2;
- “Лувсанвандан” сан утлагын аппарат 5;
- “Практикал” даатгал утлагын аппарат 10;
- “Санду партнер” компани 58 ширхэгтэй памперс 12 уут;
- “ARG”замын компани 2 төрлийн 230 ширхэг;
- Эмчлэгдэн эдгэрч гарсан үйлчлүүлэгч Нандин-Эрдэнийн аав, иргэн Ганбат болон сахиурууд, Анандын аав утлагын аппарат тус бүр 1-ийг бэлэглэсэн байна.
- “80х80” залуучуудын клуб, Москвад сурч байгаа оюутны холбоо хамтран хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 2, пульсоксиметр 2;
- “Дарь эх” эмэгтэйчүүдийн пульсоксиметр 2, уян зүү 100ш, ЭДВ 4;
- Швед улс дах “Монголчуудын үндэсний холбоо” хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 1 ;
- 7-р тасагт хэвтэн эмчлүүлж эдгэрё гарсан Сийлэнгийн аав пульсоксиметр 2;
- “Энхийн шүүдэр” ХХкомпани 5,48 сая төграгийн үнэ бүхий 4000 ш тарилгын шингэн;
- “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын Механик цехийн хамт олноос санаачлан 1000 ш памперс;тус тус бэлэглэсэн байна.
- “Практикал” даатгал утлагын аппарат 10, утлагын эм 105ш нийт 1сая 294мянган төгрөгийн ;
- Их аварга Асаширую Д.Давгадорж уян зүү 1000ш
- МУ-ын начин Д.Сэржбүдээ агаар шүүгч болон шүүлтүүр 10 гаруй сая төгрөгийн
- “Таванбогд” Утлагын аппарат 3ш, MamyPoko живх 60 ширхэгтэй эрэгтэй эмэгтэй тус бүр 3ш, 88 ширхэгтэй эрэгтэй эмэгтэй тус бүр 3ш, 56 ширхэгтэй эрэгтэй эмэгтэй тус бүр 2ш, нийтдээ 700,000 төгрөгийн;
- “Билэгжаргал” залуучуудын клубээс 1,104,000 төгрөнийн үнэ бүхий пульсоксиметр 3ш, альбумин 20%-3 ш-ийг өгснийг ХАЯТТ, 2- р тасаг, ЭЭСАТ-т шууд хуваарилсан байна.
- ОХУ-ын Плехановын нэрэмжит академид суралцагчдаас тарианы памп 2 ш (90000 руб)
- Анунгоо эмийн компаниас фотогель эм 1000ш
- ЗХЖШ, ОХУ-ын Санктпетрбург хотод сурч буй оюутнуудаас тарианы памп 1ш (47000 руб)
Сэтгэгдэл бичих