Газрын тос, эрчим хүчний дэлхийн томоохон компаниудын нэг болох BP Group-н тооцоолсон манай урд хөрш Хятадын эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг танилцуулж байна.
- 2032 он гэхэд Хятад шингэн түлшний хэрэглээгээр АНУ-г гүйцэж дэлхийн хамгийн том хэрэглэгч болно
- 2035 он гэхэд Хятад дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувийг бүрдүүлнэ
- Нийт эрчим хүчний эх үүсвэрт нүүрсний эзлэх жин буурахаар байгаа ч Хятад дэлхийн нийт нүүрсний нийлүүлэлтийн бараг тал хувийг хэрэглэхээр байна
Компанийн (BP) үзэж буйгаар
2027 онд дэлхийн нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрч
, 2035 он хүртэл жил тутам 0.3 хувиар буурахаар байна. Сүүлийн хугацаанд Хятадын нүүрсний хэрэглээ буурч байгаатай холбоотой компани өмнөх таамаглалаас эрчим хүчний эрэлтийг 1 хувиар, нүүрсний эрэлтийг 6 хувиар тус тус бууржээ.Эрчим хүчний эх үүсвэрийн бүрэлдэхүүнд хэсэгт нүүрсний эзлэх хувь хамгийн бага түвшин хүртэл буурч харин байгалийн хий 2 дахь гол түлш болохоор байгаа юм. Хэдий нүүрсний эрэлт буурахаар байгаа ч Хятад дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч улс хэвээр байхаар байна. Тодруулбал,
2035 он гэхэд нийт нүүрсний нийлүүлэлтийн бараг тал хувийг Хятад улс хэрэглэхээр байна.
Таамаглалаар Хятадын нүүрсний эрэлт жилд 0.2 хувиар өсөхөөр байсан. Энэ нь эрчим хүчний анхдагч эх үүсвэрт нүүрсний эзлэх хувь 2035 онд 47 хувь болж буурах (2014 оноос▼19 нэгж хувь), байгалийн хийн эзлэх хувь 19 болж (2014 онд ▲8 нэгж хувь) өсөх аж. Улмаар Хятадын нүүрснээс хамаарах хамаарал буурах юм.
2035 он гэхэд Хятадын эрчим хүчний импортын хэмжээ Европыг гүйцэж
дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч болох ба эрчим хүчний импортоос хамааралтай байдал 15 хувиас 23 хувь болно хэмээн BP компани үзсэн. Өөрөөр хэлбэл Хятад дэлхийн нийт эрчим хүчний 25 хувийг хэрэглэхээр байгааг таамаглалаас харж болно.Эх сурвалж: www.bp.com
Сэтгэгдэл бичих