Эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсээс дундажаар 4,9 жил богино насалдаг. Энэ нь эмэгтэй хүний физиологи, эрэгтэй хүний зан үйл, амьдралын сонголтоос гол төлөв шалтгаална. Гэхдээ зарим улсад энэ дундаж наслалтын зөрөө нь статистикийн хэлбэлзлээс их байгааг доорх зурагны эхний багананаас харж болж байна. Сирид дундажаас 9 жилээр илүү буюу 4,9+9,1=14 жилийн ялгаа байна, Литвад 4,9+7,1= 12 жил, Иракд 4,9+3,1=8 жилээр эрэгтэй нь эмэгтэйчүүдээсээ богино наслаж байгааг дээрх зурган дээрээс харж болж байна. Ирак, Сирид дайн болж байгаа нь эрэгтэйчүүдийн наслалтанд нөлөөлнө. Эль Сальвадор, Гренадад зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийн хоорондын зөрчлөөс болоод эрэгтэйчүүд нь эрт үхнэ. Орос, Казахстан, Беларус, Монгол мэтийн улсуудад эрчүүд нь согтууруулах ундаа их хэрэглэдэг болхоор эрт үхдэг гэдэг. Цэвэр спиртын дундаж хэрэглээг насанд хүрсэн хүний тоонд хуваагаад үзвэл нээрээ л хуучин ЗСБНХУ, хуучин социалист(улаанаар тодруулсан) орнуудын архины хэрэглээ дэлхийн дээд хэмжээнд байгаа
г бас дээрх зурагны хоёрдугаар багананаас харж болж байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын ялгаа жилээр. Цэвэр спиртын хэрэглээ, 15-аас дээш насны хүн амд оногдох, литр/жил. 2008-2010. ДЭМБ |
Гэтэл Монгол улсын цэвэр спиртын хэрэглээ дэлхийн дундаж байхад яагаад эрчүүд нь ийм богино наслаад байна?
Яг юу болоод байна?
ДЭМБ-ийн гаргасан дэлхийн улсуудын нас баралтын статистикийн мэдээнээс шалтгааныг хайяа. Энэ мэдээг улс бүрийн ЭМЯ нь ДЭМБ-д албан ёсоор явуулдаг болхоор илүү найдвартай, улсуудын мэдээллийг хооронд нь харьцуулж болно гэж бодлоо.
Нас баралтын гол шалтгаан болох зүрх судасны өвчний нэгж хүнд оногдох эрэгтэй хүний нас баралтаас харахад арлын Науру улс 100000 хүнд 922 тохиолдолоор дэлхийг тэргүүлж байгаа юм байна. Дараа дараагийн байранд нөгөө л хуучин социалист, хуучин ЗСБНХУ-ын улсууд байгааг харж болж байна. Гэтэл Монгол улс энэ жагсаалтын тэргүүлэгчдийн дунд байдаггүй.
Зүрх судасны өвчлөлийн гаралтай нас баралт, 100000 хүнд. 2008. ДЭМБ. |
ДЭМБ-ийнхэнээр бол Монгол 456 нас баралтаар бүүр 76-р байранд байна. ЭМЯ-ны өөрсдийн гаргадаг Эрүүл мэндийн үзүүлэлт 2008 гэсэн номонд 100000 хүнд 220 нас баралт бүртгэгдсэн гэж байна. Яг яагаад энэ хоёр тоо зөрснийг мэдэхгүй юм (тохиолдолын тоог насны бүтэцээр хуваасанаас болсон байх), гэхдээ аль нь ч гэсэн эрэгтэйчүүдийн нас баралтын өндөр тооны шалтгааныг сайн тайлбарлахгүй мэт.
Зүрх судасны өвчлөлийн гаралтай нас баралт Монгол улсад, 100000 хүнд. 2008.ДЭМБ. |
Харин хавдрын нас баралтын тоогоор Монгол улс дэлхийд нэгд, араас нь бусад хуучин соц орнууд жагсаж
.
Хавдарын гаралтай нас баралт, 100000 хүнд. 2008. ДЭМБ. |
Нас баралтын 3 дахь том шалтгаан бол Монголд осол гэмтэл, гадны нөлөөтэй үхлүүд байдаг. Энэ шалтгааны нас баралтаар 2010 онд Монгол улс дэлхийн дундаж гэж хэлж болхоор байсан байна. Энэ тоог эр, эм гэж хуваагаагүй байсан учир нэгдмэл хэвээр нь орууллаа.
Зам тээврийн осолоор нас барсан хүний тоо, 10000 хүнд. 2010. ДЭМБ.
|
Амиа хоролсон хүний тоо, 100000 хүнд. 2012. ДЭМБ. |
Харин эр, эмийн амиа хорлолтын харьцаагаар Монгол улс дэлхийд дээгүүр орсон байна. Дэлхийн дунджаар эмэгтэйчүүдээс 3,3 дахин олон эрэгтэй хүн амиа хоролдог
байна. Гэтэл дээр жагсаасан улсуудад эрэгтэй хүмүүсийн амиа хорлох тоо нь дундажаас их байдаг байна. Нөгөө л хуучин социалист орнууд, Монгол тэргүүлэх байр эзлэж.
Дээрх тоо баримтуудаас нэгтгэн дүгнэхэд, хуучин социалист орнуудад нийгмийн өөрчлөлтөд хамгийн их хохирч байгаа бүлэг хүмүүс нь эрэгтэйчүүд нь болж, сэтгэцийн ариун цэвэр алдагдаж, түүнээсээ болоод согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зүрх судасны өвчин, амиа хорлох үзэгдэл их байгааг харуулж байна гэж бодож байна. Монгол улсад эрэгтэйчүүдийн нийгэмд шинээр зохицох, стресс даван туулах чадвар багаас нь олгох, хөвгүүдийн боловсролд нь анхаарах хэрэгтэйг сануулж байх шиг байна. Үүнээс гадна хоол боловсруулах замын хавдруудтай олигтойхон шиг тэмцэхгүй бол цаашдаа ч хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлсээр байх болно.
энэ бол соц нийгмээс ЗЗЭЗ-т шилжих ьэр vеээс МУ-н гааль яааж ажиллаж ард иргэдийнхээ эрvvл мэндийг холоо гэгч хогон дунд хаясны бас нэг том жишээ шvvv дэээ.Хvнсний зориулалттай биш гэдгийг нь мэдсээр байж гаалынхан МУ руугаа хэдэн халтар тогрог аваад оруулдаг.Хvнсний аюулгvй байдал аллагдсан учраас одоо МУ маань хавдарын нас баралтаас дэлхийд тэргvvлж бна ш дээ....Харсаар мэдсээр байж мэдээгvй царайлаад хортой хvнснмй ногоо жимсийг гаалынхан МУ руугаа оруулсаар л байх юм дааааааааааа.....Хøгийн амьтаддддддддддддддддд