Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-“Багануур” хувьцаат компани энэ сард нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа
гаа мэдээллээ. Тус компани 9 сая 870 мянган 287 ширхэг энгийн хувьцаа зах зээлд нэмж гаргах ажээ.
-АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтвортой сайн байгааг тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. АНУ-д гуравдугаар сарын байдлаар зарлагдсан ажлын байрны тоо 149 мянгаар нэмэгдэж, 5.76 сая болсон нь өнгөрсөн оны долдугаар сараас хойших хамгийн сайн үзүүлэлт болж байна. Энэ нь хэдийгээр I улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт саарсан боловч ажил олгогчдын нөхцөл байдал тогтвортой сайн байгааг харууллаа.
-Хөдөө аж ахуйн биржид ноолуурын ханш өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна. Өнгөрсөн долоо хоногт боловсруулаагүй бараан болон цайвар ноолуурын ханш дунджаар 64 мянга 800-65 мянга 500 орчим төгрөгийн хооронд хэлбэлзэж байжээ. Энэ нь 2015 оны мөн үеэс 10-12 хувиар илүү үзүүлэлт юм.
-БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс дөрөвдүгээр сард 2.3 хувийн өсөлттэй гарсан гэж тус улсын Үндэсний Статистикийн Товчооноос мэдээллээ. Энэ нь шинжээчдийн таамагтай таарсан дүн болсон төдийгүй, гурав дахь сардаа дараалан өссөн дүн юм.
-Энэ оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд нь хэвийн явуулахад 6.5 мянган тонн дизель түлш шаардлагатай гэх тооцоо гарсан байна. Энэ хэмжээний түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зарим боомтуудад тэглэх
ээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ.
-“Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалт энэ зунаас эхэлнэ. Бүтээн байгуулалтын хүрээнд ирэх долоон жилд нийт 9 тэрбум ам.долларыг Монгол Улсад шууд зарцуулах төлөвлөгөө гараад байгаа юм.
-I улирлын байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дунджаар 1 хувьтай байх
төлөв таамгийг “Bloomberg”-ийн судалгаанд оролцогч шинжээчид дэвшүүлж байна.
Сэтгэгдэл бичих