НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс дөрөвдүгээр сарын 28-нд "Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт 2016" тайланг олон нийтэд танилцуулсан. Тайланд дурдсан зарим голлох тоо баримтуудыг танилцуулъя:
2015 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт өмнөх оноос 5%-иар өсч 286 тэрбум ам.долларт хүрсэн
нь уг салбарт хийсэн хамгийн их хөрөнгө оруулалт бүхий жил боллоо. Үүнээс 148 тэрбум ам.долларыг (13%-ийн өсөлттэй) нарны эрчим хүчний төслүүдэд зориулсан бол 107 тэрбум ам.долларыг (9%-ийн өсөлттэй) салхин эрчим хүчинд зориулж хөрөнгө оруулсан.
БНХАУ сэргээгдэх эрчим хүчний төслүүддээ зориулж нийт 103 тэрбум ам.доллар, Европ 49 тэрбум, АНУ 44.1 тэрбум, БНХАУ, Энэтхэгээс бусад Ази тивийн улсууд 44.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
БНХАУ, Энэтхэг, Бразил болон хөгжиж буй бусад эдийн засгууд нийт хөрөнгө оруулалтын 55% буюу 156 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Та бүхэн уг тайлантай дараах хаягаар танилцах боломжтой. http://www.fs-unep-centre.org
Мөн Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн вэб хуудас: http://www.nrec.mn/web/mn/
Сэтгэгдэл бичих