“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 10 сая төгрөгийн зээл олгохоор болсон. Тиймээс энэ зээлийг хэнд олгох, ямар шаардлагыг хангасан байх, хэрхэн хамрагдах тухай мэдээллийг ойлгомжтойгоор хүргэж байна.
Хэнд хамаатай вэ?
Халуун, хүйтэн устай болж халаалтын шугамд холбуулахыг хүсч байгаа гэр хороололд амьдардаг хэн бүхэнд
Зээл ямар нөхцөл, хэмжээтэй вэ?
Хашааны газрыг барьцаалж 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн 5 хувийн хүүтэй олгоно.Зээлээ эхний 2 жил төлөхгүй, гуравдахь жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөг
төлнө.
Хэрхэн хамрагдах вэ?
Хэрвээ та энэ зээлд хамрагдахыг хүсч байгаа бол:
- Хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргана
- Сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авна
- Хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банканд хүсэлтээ гаргаж зээлд хамрагдана
Сэтгэгдэл бичих