Нийтлэл 05 сарын 17, 2016

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, хөргөлттэй зоорийн аж ахуй эрхэлдэг компаниудад 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

 

-M2 мөнгөний нийлүүлэлт энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 10.5 их наяд төгрөгт хүрч өссөн болохыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ сарын дүнгээр 411.5 тэрбум төгрөг буюу 4.1 хувь, жилийн дүнгээрээ 820.2 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар өссөн байна. Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ дөрөвдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 13.1 хувиар өсч, 745.1 тэрбум төгрөг болжээ.

-Зам тээврийн сайдын шуурхайгаар Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл төмөр замаар холбогдох тухай шийдвэр гаргасан байна. Ингэхдээ "Аэро экспресс" төмөр замын төслийг Нийслэлийн удирдлагатай хамтран "Богдхан" төмөр замын суурь бүтэц барих төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх аж.

-Энэ даваа гарагаас эхлэн нөөцийн махыг худалдаалж эхэлсэн байна. Өнгөрсөн оны нөөцийн махтай харьцуулахад үнэ нь дунджаар 300 орчим төгрөгөөр хямд байгаа талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээллээ. Засгийн газар 2015 онд "Мах хөтөлбөр"-ийг баталж, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан мах төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хөргөлттэй зоорийн аж ахуй эрхэлдэг компаниудад 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

-“Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаж, 3000 ажлын байр шинээр бий болно гэж “Эрдэнэс Монгол” компани мэдээлээд байна.

-Зочид буудлын статистик тооллогод I улиралд 262 аж ахуйн нэгж хамрагдаж, нийт орлого нь 19.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оныхоос 307.4 сая төгрөг буюу 1.6 хувиар буурсан дүн болсон байна. Зочид буудлын салбарын нэг өрөөнд ногдох дундаж орлого 2016 оны эхний улиралд 3.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 305.7 мянган төгрөг буюу 8.7 хувиар буурсан байна.

-Ирак улс Олон Улсын Валютын Сангаас энэ онд болон 2017 онд 15 тэрбум ам.долларын тусламж авч магадгүй байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon