Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-Үйлдвэрлэлийн машин, механизмын шинэ чиг хандлагатай танилцах боломжийг олгож байгаа “Expo Mongolia 2016” арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээнд АНУ, БНХАУ-аас гадна Герман, Итали зэрэг Европын орнуудын 42 компани оролцож байгаа юм. Expo Mongolia 2016” арга хэмжээний эхний өдөр байгаль орчин ногоон хөгжлөөс гадна барилга, уул уурхайн бүтээн байгуулалт сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө. Монгол Улс 2023 он гэхэд дотоодын эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах
зорилт тавиад байгаа бөгөөд үүнтэй уялдаад “Монгол Улсын Эрчим хүчний тогтвортой хангамж, нарны эрчим хүчний хэрэглээ” сэдвийн хүрээнд Германы төлөөлөгчид илтгэл тавьсан байна.
-“Centerra Gold” компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ямар үндэслэлээр компанийн Гацууртын орд дахь ашиглалтын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлснийг ойлгохгүй байна
гэж мэдэгдлээ. Мөн Гацууртын ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдийг түр түдгэлзүүлсэн нь түр хугацааны асуудал гэж тус компани "Bloomberg"-т мэдээлсэн байна. Харин Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх компанид шийдвэрээ хүргүүлээгүй гэжээ.
-Япон улсын гадаад худалдааны тэнцэл дөрөвдүгээр сард 823.5 тэрбум иенийн ашигтай гарлаа. Тус улсын импорт жилийн дүнгээрээ 23.3 хувиар буурсан бол, экспорт нь 10.1 хувиар агшсан үзүүлэлттэй гарчээ.
-БНХАУ-ын Засгийн газар ган болон нүүрсний салбарын шинэчлэлдээ зориулж, 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө төсөвлөлөө. Тус хөрөнгийг шинэчлэлийн хүрээнд ажлын байраа алдсан ажилчдыг хохиролгүй болгох,шинэ ажлын байраар хангахад зориулах
ад түлхүү зарцуулах аж.
-Улаанбаатар хотын шинэ нисэх буудал ашиглалтад орох хугацаа дөхөж байгаа
тай холбоотойгоор Монгол Улс шинэ нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих