Нийтлэл 05 сарын 24, 2016

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР–Эхнэрээ нэг цохисон ч эрүү үүсгэнэ

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн баасан гарагт УИХ-аар батлагдсан. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгаар ямар шинэ заалтуудыг оруулж өгсөн, өөрөөр хэлбэл та гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол ямар эрх эдлэх, бусдын гараас өөрийгөө хэрхэн хамгаалах,  хаана хандах, хүчирхийлэгчид ямар хариуцлага тооцох тухай хуулийг заалтуудыг энгийн ойлгомжтойгоор танд хүргэж байна. 


 Хэнд хамаатай вэ? 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч хэн бүхэнд 

 Хуулийн шинэчилсэн найруулгад ямар зохицуулалтыг тусгасан бэ? 

-Эхнэрээ нэг цохисон бол эрүүгийн гэмт хэрэгтэн болно

 Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж захиргааны хариуцлага тооцдог байсан бол энэ удаагийн хуулийн шинэчлэн заалтаар гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, нөхөртөө нэг цохиулсан ч хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн л бол эрүүгийн хэрэгтэн гэж тооцон хариуцлага хүлээлгэх аж.  

- Хүчирхийлэгчтэй эвлэрсэн ч хэргийг хянан шийдэх ажиллагааг зогсоохгүй 

 Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй. 

-Та гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд цагдаад мэдэгдсэн тохиолдолд дуудлагыг авсан даруйдаа ирэх ёстой

Гэр бүлийн хүчирхийлэл өртөж байх үед цагдаагийн байгууллагад хандсан ч зарим тохиолдолд цагдаа нар дуудлага авсан даруйдаа ирдэггүй.  Энэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдсэн дуудлагыг цагдаа байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очих ёстой гэсэн шинэ заалт оруулжээ. 

 -Гэр бүлийн хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарладаг болно

 Хүчирхийлэгч, хохирогч хоёр ойртсон үед дохио өгдөг бугуйвчийг хүчирхийлэгчид  зүүлгэхээр заасан байна. Бугуйвчны дохио дугарах үед цагдаа ирж арга хэмжээ авах аж

-Хүүхэд эцэг, эх асран хамгаалагчийнхаа хүчирхийлэлд өртсөн бол  тэдний саналыг харгалзалгүйгээр хүүхдийг хамгаална. 

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хэн нэгнийг та хараад мэдээлээгүй бол хариуцлага тооцно

 

Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

2016 оны ЕСДҮГЭЭР САРЫН 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ 

 

Сэтгэгдэл бичих

    • hen
    • 2016-05-26

    bas iim hvchirhilegch hvntei amidarch bsn enegtei hvnig hamgaalahaas gadna ger bvl tsutslaltig zaawal 2 tal bain gehgvigeer hohirogchin sanalaar shuud tsutsaldag bolwol zvgeer yma

    • hen
    • 2016-05-26

    zarim neg ni hvchirhilegch ymu haashaa ym em hvn chin er hvni garin dorl bdg hvmvvs ene huuli ali ertni garah baisiin ehneree hvchirhildeg erchvdede mash hatuu yal onooh heregtei зочинтой sanal neg bna

    • Зочин
    • 2016-05-26

    Энэ хүмүүс чинь эхнэрээ бүр заавал зодох гээд уурлаад байна уу даа? арай л байна гэж ирээд та нар зодох албагүй. Эхнэр чинь үгэлж дуулаад орилж хашгачаад байвал өөрсөддөө дүгнэлт хий, ахиухан орлого олоод гэр орныхоо ажилд жигдхэн оролцоод , сексээр дутаахгүй байвал та нарыг алган дээрээ бөмбөрүүлээл байх байлгүй дээ. Мужик бай л даа эрчүүдээ,

    • taij
    • 2016-05-25

    ene arai l bn. nuhuruu maajij maltdag ,hel amaar doromjildog huuhnuudiig yaah we. emegteitsuud tegsh erh gej oriloh durtai shuu dee. bugd adil baih heregtei. nuhuruu horloh gej yu es hiih huuhnuud olon shuu.

    • chamanist
    • 2016-05-25

    hetsvv ym baindaa erchvvdiig bvr nohoi shig bailgah ne herev mongol ulsiin eronhiilogchoor emegtei hvn garval zarim alban baiguulgiin umnu nohoi eregtei hvn orohiig horiglono gesen hayg tavih bii

    • zochin
    • 2016-05-25

    Vglej yanshih uurlaj uutsaarlah nuhtsul bitii gargaldaa erchuudee

    • 123
    • 2016-05-25

    Mongolin huuli 3 honog gediin usreed 3 sar guriichih tegeed martagdana

    • Зочин
    • 2016-05-25

    нөхрөө зоддог, хутгалдаг, хоолонд нь хор хийдэг, байж суух аргагүй болтол нь доромжилдаг үглэдэг, шантаажилдаг, виза картыг н хурааж авчихаад өгдөггүй, сүүлэрдэг, хадам, эцэг эх хамаатан садангуудыг нь доромжилдаг 'даам' хүүхнүүдийг яах бол ........?

    • хуультай болж байгаа нь сайн хэрэг ээ
    • 2016-05-25

    Пээ нөгөө бугуйвч нь дугараад цагдаа очсон чинь нөгөө 2 нь кекс идэж байвал яанаа

arrow icon