Нийтлэл 05 сарын 25, 2016

Гашуунсухайт боомтын экспорт эргэн сэргэлээ

 

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм”-ийг баталлаа. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журмыг тогтжээ. 

-Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг дэмжих санхүүгийн дэд бүтцийг бий болгох чиглэлээр Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Хөдөө Аж Ахуйн биржтэй хамтран үнийн зохицуулалтын бодлогыг тусгаж өгөхөөр хэлэлцэж байгаа юм.

-“Монгол шуудан” компани өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ, БНХАУ-ыг холбосон транзит шуудангийн үйлчилгээгээ албан ёсоор нэвтрүүлээд байгаа бөгөөд нийт 1000 ширхэг шууданг төмөр замын транзит тээврээр явуулжээ. Цаашид төмөр замаас гадна авто тээврээр транзит шуудангийн үйлчилгээг үзүүлэхээр болсон талаар тус компаниас мэдээллээ. Монгол шуудан компани гадаад шуудангийн урсгалаас нэг сая орчим ам.долларын орлого олдог байна.

-Өнгөрсөн онд нүүрсний экспортын гол гарц гэх тодотголоо Шивээхүрэнд алдаад байсан Гашуунсухайт боомтын экспорт эргэн сэргэсэн байна. БНХАУ-ын эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 17-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор дамжин өнгөрөх нүүрсний тээврийн автомашины тоо 701-д хүрчээ.

-“Эрдэнэс Монгол” компани ойрын 1-2 жилд олон улсын зах зээлээс томоохон хэмжээний бонд босгохоор бэлтгэж байгаа талаар тус компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу мэдээллээ. Засгийн газраас үүнийг мөн дэмжсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд “Эрдэнэс Монгол” компани АХБ-тай 35 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан юм

-“Оюу Толгой”-ийн гүний уурхайн төслийн санхүүжилтийн эхний хэсгийг мягмар гарагт “Оюу Толгой” компани руу шилжүүлсэн тухай ойрын эх сурвалжууд мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon