Нийтлэл 05 сарын 27, 2016

ЕРА-ийн гэрээгээр Монголын 5700, Японы 9300 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлнө

    Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд  

Тавдугаар сарын байдлаар ноолуурын ханш төвийн хойд хэсгийн нутгаар буюу Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагт хамгийн өндөр байна. Түүнчлэн боловсруулаагүй цайвар болон бараан ноолуур нэг кг нь Говьсүмбэр аймагт 65 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт 60-61 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. 

-АSЕМ-ийн түнш зочид буудлаар сонгогдсон 44 зочид буудлаас 4 зочид буудал саналаараа татгалзаж, 40 зочид буудал төлөөлөгчдийг хүлээж авахаар болжээ. Эдгээрээс Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 20 зочид буудал зээлээ аваад байгаа юм байна.

-БНХАУ-ын зэсийн баяжмалын импорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар жилийн дүнгээрээ 30 хувиар өсч, 5.3 сая тонн болсон байна. Харин үнийн дүнгээрээ энэ оны эхний улирлын байдлаар 300 сая ам.доллараар буурч, 4.7 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс Монгол Улс хагас сая тонн буюу 640 сая ам.долларын үнэ бүхий зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ нь БНХАУ-ын импортын 10 орчим хувьтай дүйцсэн үзүүлэлт болж байгаа ажээ.

-Монгол Улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ирэх зургадугаар сарын 7-ноос хэрэгжиж эхлэх гэж байна. Дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын 5700, Японы 9300 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх юм

-Хөдөө аж ахуйн биржийн пүрэв гарагийн арилжаагаар 83 орчим тонн ноолуур, 50 тонн хонины ноос арилжжээ. Өдрийн арилжааны нийт дүн таван тэрбум төгрөг болсон бөгөөд үүнээс 4.9 орчим тэрбум төгрөгийн ноолуурын арилжаа явуулжээ.

-Олон улсад газрын тосны ханш нам дор байгаагийн улмаас хоёр жилийн дараа нийлүүлэлт эрчимтэй буурч магадгүй байна гэж Норвегийнгазрын тосны тэргүүлэх компани болох “Statoil”-оос мэдээллээ. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon