Нийтлэл 06 сарын 01, 2016

Тэд юу хүсдэг вэ?

 Өнөөдөр хүүхдийн баярын өдөр. Тиймээс томчууд биднээс тэс өөр ертөнцтэй бяцхан хүүхдүүд юу хүсэж мөрөөддөг, юунд дуртай, юу тэднийг аз жаргалтай болгодог, ямар бэлэг тэднийг хамгийн ихээр баярлуулдгийг мэдэхээр энэхүү сурвалжлагаа бэлтгэн хүргэлээ.

Тэд юу хүсэж, мөрөөддөг вэ?

 5 настай Б.Номин: Би өвчтэй хүмүүсийг эмчилж баярлуулдаг эмч болно.

12 настай Х. Уянга:  Хүмүүсийг инээлгэж баяртай хөөртэй болгодог жүжигчин болохыг хүсдэг.

14 настай Б. Жавхлан: Би хэрэгт холбогдсон хүмүүст тусалж тэднийг баяр баясгалантай болгодог хуульч болно.

Б.Буянтөгс : Би уран барималч хүн болно. Яагаад гэвэл Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөө гээд ийм том том зүйлийг хийнэ ш дээ.

11 настай Э.Номинболор: Том болоод улс төрч болно. Цэвэрхэн, бичиг хэргийн ажил хийдэг болохоор.

7 настай У.Билгүүн: Би компанийн менежмент болно. Манай аав тийм ажил хийдэг их гоё .

11 настай Соёлмаа:  Би бусад хүмүүст тусалж, зээл  өгдөг банкны захирал болохыг хүсдэг.

5 настай Мөнх-Ундрал: Би жолооч болно. Хүмүүсийг хүргэдэг болохоор.

10 настай Б.Төрболд: Би цагдаа болж Монгол улсаа хамгаална.

6 настай х.Сэрчмаа:  Би дандаа их юм зураад байдаг. Өөрийгөө зураач болох юм байна гэж боддог.

8 настай Б. Энхзаяа: Би эмч болно. Хүмүүсийг эмчлээд, дандаа их цалин аваад гоё. 

 Тэд аз жаргалыг юу гэж боддог вэ?

6 настай Сэрчмаа:  Миний хувьд их унтах нь аз жаргал

9 Настай Хулан:  Гэр бүлээрээ халуун дулаан байхыг аз жаргал гэнэ.

12 настай Б.Анужин: Ээж, аав маань хэрэлдэхгүй байхыг аз жаргал гэнэ. 

М.Тэнгисболд: Гоё байхыг л хэлнэ.

7 настай У.Билгүүн: Дугуйгаар уралдаад түрүүлэх аз жаргал.

5 настай Ариунсоёл  Найзуудтайгаа тоглохыг аз жаргал гэнэ.

Б. Анужин: Эрүүл энх, элэг бүтэн байвал аз жаргал.

10 настай Төрболд:  За мэдэхгүй юм даа.

12 настай Элбэгсайхан: Ээждээ бэлэг авч өгөөд баярлуулахыг аз жаргал гэнэ.  Мөн хүүхэд бүхэн аз жаргалтай байхыг хэлнэ. 

 9 настай Г.Цэнд-Аюуш: Ээж аавтайгаа хамт байхыг аз жаргал гэнэ. Манай ээж, аав хол байдаг.  

 Тэдэнд ямар бэлэг хамгийн гоё вэ?

 13 настай М.Учрал: Ээжтэйгээ хамт байх хамгийн гоё бэлэг.

8 настай Анужин: Сургуулиас медаль авах хамгийн гоё бэлэг

12 настай Уянга: Чин сэтгэлийн дурсамжтай бэлэг хамгийн гоё.

Жавхлан 14 настай:  Аав ээжээсээ авсан бэлэг хамгийн гоё бэлэг.

М.Тэнгисболд: Том бэлэг л хамгийн гоё. 

11 настай Э.Номинболор:  Өөртөө хэрэгтэй ашигтай бэлэг

11 настай Соёлмаа: Хамгийн гоё бэлэг бол ном. Үлгэр зохиол унших надад их таалагддаг.

5 настай Ариунсоёл: Агаарын шаар авах нь хамгийн гоё  бэлэг

6 настай Сэрчмаа гэдэг: Буддаг ном дэвтэр авбал хамгийн гоё бэлэг.

5 настай Б.Номин: Том хайрцагтай бэлэг хамгийн гоё.

13 настай Б. Анужин: Сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн гоё бэлэг.

13 настай Ж. Аринболор- Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хамгийн гоё бэлэг.

9 настай Х.Чойжамц: Хүнд баяр хөөр өгч чадах бэлэг хамгийн гоё.

 12 настай Элбэгсайхан: Олсон мөнгөөрөө ээжийгээ баярлуулах нь хамгийн гоё бэлэг. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon