Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгууллаа. “Бодь интернэшнл” групп “Цэцэнс майнинг” компаниуд таван жилийн өмнөөс Бөөрөлжүүтийн талын хүрэн нүүрсний ордод түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын иж бүрэн цогцолбор төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Улаанбаатар хотоос 110 км зайд, Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй. Жилд гурван сая тонн нүүрс олборлох боломжтой уурхайд түшиглэх тус цахилгаан станц ашиглалтад орсноор төвийн болон зүүн, өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээг хангаж, улмаар БНХАУ-д эрчим хүч экспортлох боломж бүрдэнэ гэж Эрчим хүчний сайд онцолж байна.
Дэлхийн хоѐр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын удаашрал ойрын хөршүүдэд нь нөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал Хонконг, Макао, Тайванийн эдийн засаг энэ оны эхний улиралд суларсан үзүүлэлттэй
гарч, түүхий эдийн ханшид нь мөн нөлөөлжээ.
Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоор боллоо
. 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийн зорилго нь салбар компаниудын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд оршино.
“SouthGobi Resources” компани БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Корпорацийн үнэт цаасны хүүгийн төлбөр болох 18.7 сая ам.долларын төлбөрийг зургадугаар сарын 17 болтол сунгахаар болсон
байна.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ худалдааны татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө 2 жил 6 сараар хойшлуулахаар шийдвэрлэлээ
. Мөн эдийн засгийн тааруу үзүүлэлтүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан эдийн засгаа дэмжих "өргөн хүрээний, зоригтой" арга хэмжээ авахаа зарласан байна.
"Шаардлагатай тохиолдолд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо чангатгахад бэлэн" гэж Европын Холбооноос мэдэгджээ. Европын Холбооны төлөөлөгчийн мэдэгдсэнээр "Европын улсууд ОХУ-д тавьсан хоригоо дахин зургаан сараар сунгах төлөвтэй байгаа, долдугаар сарын 31-ний өдөр худалдаа, хөрөнгө оруулалтын хориг дуусгавар болох юм.
Эх сурвалж: bloombergtv.mn; ikon.mn
Сэтгэгдэл бичих