-"Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг энэ сард үзэглэхээр болсон
бөгөөд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтран байгуулах энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах зөвшөөрлийг олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 онд зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
-Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн хүсэлтийг land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан хүлээн авч байна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 гаруй мянган иргэний мэдээлэл системд багтсан байгаа гэдгийг албаныхан онцоллоо
-Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт жилийн дүнгээр 16 сар унасны эцэст тавдугаар сард анх удаа өссөн үзүүлэлттэй гарлаа. БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлснээр нүүрсний экспортын хэмжээ нэг сая тоннд хүрч, өнгөрсөн оны тавдугаар сараас 191 хувиар өссөн байна. Экспортыг оны эхнээс өссөн дүнгээр аваад үзвэл 3.17 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.2 хувиар нэмэгджээ.
-Энэ оны I улирлын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын сарын дундаж цалин 1.9 сая орчим төгрөг
байгаа талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ. Хэдийгээр уул уурхайн салбар уналттай байгаа боловч энэ салбарт ажиллагсдын сарын дундаж цалингийн хэмжээ хамгийн өндөр хэвээр байгаа ба дундаж цалин өсчээ
-Холбооны Нөөцийн банк ирэх сард бодлогын хүүгээ өсгөх нь эртдэх болов уу гэсэн байр суурийг АНУ-ны Төв банкны тэргүүний мэдэгдлээс харж болохоор байна. Тус банкны тэргүүн Жанет Йеллен "Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, бодлогын хүүг өсгөх боломж бүрдэнэ" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл бичих