Нийтлэл 06 сарын 12, 2016

Нарны эрчим хүчний үйлдвэрлэл бусад эх үүсвэрээс гурав дахин хурдацтай өсөж байна

Нарны эх үүсвэр дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эрчим хүчний хэрэглээ болсон бөгөөд бусад эх үүсвэрээс гурав дахин илүү өсөлттэй байгаа талаар BP Plc компани тайландаа дурьджээ. Өнгөрсөн онд нарны эрчим хүч 33 хувь өссөн ба Хятад улсын нарны эрчим хүчний хэрэглээ АНУ, Герман улсуудаас давсан талаар Пүрэв гаригт 65 дахь удаагийн дэлхийн эрчим хүчний тайландаа мэдээлсэн байна.
 
Нарны эрчим хүч үйлдвэрлэл сүүлийн 10 жилд 60 дахин өссөн ба 20 сар тутамд хоёр дахин өсч байгаа хэмээн BP компанийн ерөнхий эдийн засагч мэдэгджээ.
Сэргээгдэх эрчим хүч 10 жилийн өмнө нийт эрчим хүчний хэрэглээний 0.8 хувийг бүрдүүлж байсан бол одоогоор 2.8 хувь болж өссөн дүнтэй байна. Нийт хэмжээг нь тооцож үзвэл сэргээгдэх эрчим хүч 213 тераватт цагийн салхи, нар, био түлш зэргээс бүрдэж байгаа аж.
Салхи сэргээгдэх эрчим хүчний хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд 2015 онд тус төрлийн эрчим хүчний хэрэглээ 17 хувиар өсчээ. 
 
Биотүлшний үйлдвэрлэл 0.9 хувь өсч нийт хэрэглээний 14 хувийг эзэлж байгаа нь 10 жилийн дундаж үзүүлэлтээсээ доогуур гарсан байна. Харин нүүрс 2015 онд хэрэглээ нь хамгийн ихээр унасан эрчим хүчний эх үүсвэр болжээ

Сэтгэгдэл бичих

arrow icon