Нийтлэл 06 сарын 15, 2016

Ирэх гурван жилд эрчим хүчний хамгийн том эх үүсвэр нүүрс болох төлөвтэй байна

  Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд  

-Монгол Улсын хүн ам 2040 он гэхэд 4 саяд хүрч, залуусын эзлэх хувь 29 хувь болж буурна гэж Монгол улсын хүний хөгжлийн зургаа дахь илтгэлд онцолсон байна. Одоогоор нийт хүн амын 34.9 хувь нь 15-34 насны залуус байгаа юм. 

-Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүчний "Цэций" төсөлд 25 сая ам.доллар хүртэл барьцаат санхүүжилт олгох болсон байна. 50 мегаваттын хүчин чадалтай "Цэций" салхин цахилгаан станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулахаар Clean Energy Asia компани ажиллаж байгаа юм. Нийт үнэлгээ нь 120 сая ам.доллараар хэмжигдэх энэ төслөөр 700 га талбайг хамрах талбайд 25 салхин цахилгаан үүсвэр болон цахилгаан дамжуулах дэд бүтэц барьж байгуулна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2016 оны 6-р сарын 14-16- ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн тус улсын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Су Чий, Сангийн сайд Кяу Вин, Эрдэс баялаг, байгал орчин хамгаалах сайд Он Вин зэрэг өндөр дээд албан тушаалтнуудыг хүлээн авч уулзана гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ. 

-Хэрэглээний үнийн индекс тавдугаар сарын эцэст өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувь, оны эхнээс 3.3 хувь, дөрөвдүгээр сараас 0.1 хувиар өссөн дүнтэй гарлаа.

-Энэ онд улсын хэмжээнд хүлэмжийн ногоо тариалалт 6000 орчим тонн болно гэж Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Өнгөрсөн оны хувьд хүлэмжид тариалсан 4400 орчим тонн ногоо хураан авсан нь дотоодын хүнсний ногооны хэрэглээний зургаан хувийг дангаараа бүрдүүлсэн байна. 

-Японы эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд цөмийн эрчим хүчний чадамжаа шатах малтмалаар орлуулж эхэлснээр ойрын гурван жилд эрчим хүчний хамгийн том эх үүсвэр нь нүүрс болох төлөвтэй байна.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon