McKinsey&Company-аас өнгөрсөн долоо хоногт Дэд бүтцийн салбарын томоохон судалгааныхаа тайланг гаргасан. Судалгаагаар БНХАУ-ын дэд бүтцийн салбарт хийж буй хөрөнгө оруулалтыг онцолсон бөгөөд доор голлох зарим мэдээллүүдийг танилцуулж байна.
✓ Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ дэлхийн хамгийн том дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагч.
✓ БНХАУ жил бүр Хойд Америк, Баруун Европын нийлүүлснээс ч илүү мөнгийг дэд бүтцийн салбартаа зарцуулдаг.
✓ Их 20-ын эдийн засгийн 11-ийнх нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт буурсан.
✓1992-2013 онуудад БНХАУ ДНБ-ийнхээ 8.6%-тай тэнцэх дүнг авто зам, төмөр зам, нисэх, далайн боомт болон бусад дэд бүтцийн төслүүдийг барихад зарцуулсан. Баруун Европ 2.5%, АНУ, Канад 2.5%-ийг зарцуулж байна.
✓ Европ, Хойд Америкийн дэд бүтэц хурдацтай хуучирч байна. Тэдэнд энэхүү дэд бүтцээ сайжруулахд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь илүү их ажил, инноваци шаардлагатай гэсэн үг.
✓ Өнгөрсөн жил АНУ-ын тээврийн хэлтэс тус улсад 61,000 гүүр ашиглалтын хувьд засвар шаардлагатай болохыг тогтоосон.
✓ БНХАУ иргэдээ А цэгээс Б цэг хүртэл тээхэд их мөнгө зарцуулах болно.
✓ Дэлхийн дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын 60% нь хөгжиж буй эдийн засаг болох БНХАУ, Зүүн Европ, Латин Америк, Ойрхи дорнодод хийгдэх болно.
✓ Хятад дэлхийн анхны соронзон галт тэргийг танилцуулсан орон.
Соронзон галт тэрэг цагт 430 км явах хүчин чадалтай.
✓ БНХАУ өнгөрсөн жил Бразилтай 32 тэрбум паунд, Их Британитай 5.2 тэрбум паундын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн салбарт хийхээр болсон.
✓ Энэтхэг улс ДНБ-ийхээ 4.9%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн салбарт хийснээрээ Хятадын дараа 2-т орсон.
✓ Хөрөнгө оруулалтын салбарт оруулсан 1 ам.доллар бүтээмжийг нэмэгдүүлснээр ДНБ-ийг урт хугацаанд 20 центээр нэмэгдүүлдэг.
Судалгааны тайлантай Энд дарж танилцана уу.
Сэтгэгдэл бичих