“Хэлсэндээ” гэсэн ганц үгээр тодорхойлогдож нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тухай бичиж сонгогч Таны сонорт хүргэх гэсэн юм. Х.Тэмүүжин гишүүнийг таньдаг болоод 16 жил болж буй хүний хувьд түүнийг сайн багшаас гадна Монголд үндсэн хуульт ардчиллын суурь зарчмуудыг зөв ойлгож хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн улс төрч
гэдгийг мэднэ.
Миний хувьд Х.Тэмүүжин гишүүнийг 2000 оноос эхэлж танина, мөн хичээл заалгаж байсны хувьд “багш аа” хэмээн хүндэлдэг. Х.Тэмүүжин гишүүн 1998-2003 онд үндсэн хуулийн эрх зүй, эрх зүйн онол, харьцуулсан эрх зүй, хүний эрх, хуульчийн ёс зүйн тулгамдсан асуудлаар 40 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, сонины нийтлэл бичиж түүнийгээ “JUS FRAST буюу Ёст үг” 2000, 2004, “ҮГС” номууддаа эмхтгэн
хэвлүүлсэн юм. Эдгээр өгүүлэл, нийтлэл нь философидсон гүн агуулгатай, үндэслэл сайтайн зэрэгцээ асуудлаа оновчтой тодорхойлж, гарц, шийдлийг эрэлхийлсэн нийтлэг шинжтэй. Түүний өгүүллүүд агуулгаасаа дутахгүй сайн хэлбэртэй бичигддэг.
Х.Тэмүүжин гишүүн бол хичээл дээрээ тайлбарлаж, нийтэд хандсан лекцдээ хэлж, өгүүлэл, нийтлэлдээ бичиж байсан үндсэн хуульт ардчиллын зарчмууддаа үнэнч байж ирсэн. Х.Тэмүүжин багш байхдаа хэлдэг байсан зарчмаасаа улс төрч болоод ухраагүй
, зарчмаа хамгаалж, нийцсэнийг нь тууштай дэмжиж, нийцээгүй нь хурц шүүмжилдэг. Х.Тэмүүжин гишүүн өгүүлэл, нийтлэлдээ тайлбарласан зарчмууд өнөөдөр хэрхэн хууль эсхүл хуулийн төсөл болж буусан, мөн үзэл санааных нь үндэс болсон бэ гэдгийг хөөж харж болно. Түүний цаасан дээр бичээд үлдээсэн бичлэгүүдийг 2008 оноос хойш УИХ-д сонгогдсоноосоо хойш, 2012-2014 онд Хууль зүйн сайдын хувьд хийсэн ажилтай нь харьцуулахад Х.Тэмүүжин гишүүн зарчмынхаа төлөө ажилладаг гэдэгтэй санал нэгдэнэ. Мэдээж, УИХ хуулийг хамтдаа баталдаг учраас батлагдсан хуулиуд зөвхөн түүний бус олон хүний хүч хөдөлмөрийн үр дүн боловч чухал хуулиудыг батлуулахад Х.Тэмүүжин гишүүний оролцоо чухал байсан.
Х.Тэмүүжин нь эрүүгийн эрх зүйгээр мэргэшээгүй биш боловч үүнийг хүний эрхийн талаас нь харж бичиж байсан нь эрүүгийн хууль, эрүүгийн процессыг хүний эрхийн олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг эхлүүлэх, мэргэжилтнүүдийн боловсруулсан төслийг хууль болгоход тусалсан
. “Шүүх эрх мэдэлд прокурор хэн байх ёстой вэ (1999),” “Криминал шинжлэх ухаан болон гэмт хэрэг (1998),” “Хуультай зөрчилдсөн дураар авирлалууд (1998),” “Сэтгэлийн хөөрлөөр, хуулиас гадуур “Шударга ёс”-ыг хэн ч тогтоож чадахгүй… (1999),” “Шударга шүүх хэмээхийн учир нь (2002)” зэрэг өгүүлэл, нийтлэлдээ шударга шүүхээр шүүлгэх эрх, хууль, шүүхийн өмнө тэгш байх эрх, ардчилсан нийгэм дэх эрүүгийн процессын суурь зарчмууд, прокурорын чиг үүрэг, хараат бус, төвийг сахисан шүүх эрх мэдлийг тайлбарласан. Эдгээр үзэл санаанаас нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль зэрэгт тусгагдсан төдийгүй олон эсэргүүцэл, бэрхшээлийг давж эдгээр хуулийн төслийг батлуулах эрч хүчийг түүнд өгсөн
гэж боддог.
Ардчиллын амин сүнс бол үг хэлэх, хэвлэх эрх чөлөө, сэтгүүлчийн эх сурвалж аа нууцлах эр
х юм. Эдгээр эрхийг хамгаалж Х.Тэмүүжин гишүүн “Ардчилал дахь олон нийтийн хэлэлцүүлэг ба хэвлэл, мэдээллийн эрх чөлөө (2003),” “Төрийн нууц ба үгийн (хэвлэн нийтлэх) эрх чөлөө (2003)” өгүүлэл, нийтлэлээ бичиж байсан. Жишээлбэл, улс төрчийн талаар бичиж олон нийтийн мэдэх эрхийг хангасан сэтгүүлчийг тухайн улс төрчийг гүтгэсэн хэмээн ялладгийг эсэргүүцэн бичиж байсан нь биеллээ олж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас “гүтгэх,” “доромжлох” гэмт хэргийг хассан
. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний чухал баталгаа болсон юм.
“Хуулийн дарангуйлал тогтоохуй (1998),” “Юу ч хамаагүй өргөн дэлгэр онолдохуй буюу эрээвэр хураавар үгс (1999),” “Философи утгаараа “Хуульч шиг хүн” “Хүн шиг хууль” хоёр, чанад ахуйдаа чанарын ялгаагүй (1999)” зэрэг нийтлэл нь Х.Тэмүүжин гишүүний хуульчийн эрх зүйн байдлын шинэчлэлийг дэмжих үзэл санааны суурь байсан гэлтэй
. Хэдийгээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боловч түүнийг боловсруулах, хэрэгжүүлэхэд Х.Тэмүүжин гишүүн чухал үүрэг гүйцэтгэсэн.
“Авилгал: түүнтэй холбогдсон асуудлуудыг цэгцлэхуй (1999),” “Төрийн албан хаагч, түүний ёс зүйн байдал (1998),” “Өнөөдөр шийдвэр гаргах түвшний хүмүүс нийгэм, иргэдэд тусах ашгаас илүү халаасандаа орох мөнгөний тоогоор асуудалд хандаж байна (2003)” зэрэг түүний өгүүлэл, нийтлэл, ярилцлагаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг боловсруулж санаачлах болсон зарчмын үндэслэлийг харж болно. 2012 онд батлагдсан энэ хууль нь авилгатай тэмцэх, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн
.
Үндсэн хуулийн эрх зүй бол Х.Тэмүүжин гишүүний судалгааны үндсэн сэдэв
. Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хүний эрхийн чиглэлээр тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх санал дэвшүүлсэн олон өгүүлэл, нийтлэл тэрээр бичсэн юм. Энэ судалгаандаа тулгуурлан 2007 онд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах төсөл хамтрагчдынхаа хамт бичиж байсныг нь уншиж байсан.
Хууль зүйн сайд байхдаа Үндсэн хуулийн цэцийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулсан
бөгөөд энэ ажлын хэсэгт нь миний бие орж төслийн эхийг барьж ажилласан. Бид төслөө бэлэн болгосон боловч сайдын хувьд төслийг өргөн барих боломж түүнд олдоогүй, гишүүний хувьд өргөн барьсан ч УИХ-аар хэлэлцэж амжилгүй өдий хүрлээ. Цэцийн хууль тогтоомжийг шинэчлэхгүй бол Монгол улсад үндсэн хуульт ёс зохих ёсоор бүрэн төлөвшиж, хүний эрх хангалттай хамгаалагдаж чадахгүй
учраас Х.Тэмүүжин гишүүнийг дахин сонгогдож энэ төслийг батлуулахын төлөө яваасай гэж судлаачийн хувьд хүсэж байна.
2016 оны сонгууль дууссаны дараа яригдах нь бараг тодорхой нэг сэдэв бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт
. 1992 оны Үндсэн хууль бол тийм ч муу биш, сайн, гэхдээ сүүлийн 24 жилийн туршлага, харьцуулсан судалгаанаас харахад засварлах цөөн асуудал бий. Үүнийг шийдвэрлэхдээ үндсэн хуульт ардчиллын зарчмаасаа ухарчихгүй, судалгаа, үндэслэлтэй хандах
ад Н.Лүндээжанцан, М.Батчимэг зэрэг гишүүдийн хамт Х.Тэмүүжин гишүүн Үндсэн хууль судлаачийн хувьд УИХ-д сууж байх хэрэгтэй
.
Х.Тэмүүжин гишүүний санаачилсан, хийсэн ажил бүр төгс болсон гэж хэлэхгүй. Юу ч хийгээгүй хүн л алдаа огт гаргаагүй байдаг. Засаж залруулах зүйл бий ч зарчмаарынхаа дагуу хандсан учраас оносон нь алдсанаасаа хамаагүй олон
. Зарчмынхаа төлөө зарчмынхаа дагуу ажиллаж буй хүмүүс л нийгмийн хөгжлийг урагшлуулдаг. Үндсэн хуульт ардчиллын суурь зарчмуудыг судалж, тайлбарлаж, таниулж, сурталчилж, хэрэгжүүлж ирсэн “хэлсэндээ” улс төрч Х.Тэмүүжин гишүүнийг УИХ-д сонгоорой
гэж сонгуулийн 60 дугаар тойргийн иргэдээсээ уриалж байна.
УИХ-ын сонгуулийн 60-р тойргийн сонгогч О.Мөнхсайхан
Хажуу хавиргад нь байсан хамтран зүтгэгч найз нөхөд нь хүнээ мэднээ гээд байхад манай Женко ах тв-эр ганц жүжиг үзүүлсэн, тэр л цор ганц үнэн гэчихсэн малуудыг яанааа.
ter yah be gol n hulgaich zalitan luivarchin zavhai etgeed shuu dee temuujintuuniig dahij buu songo