Нийтлэл 08 сарын 23, 2016

УУРХАЙН ХААЛТ 2016 ХУРАЛ БОЛНО

“Уурхайн хаалт 2016” 11-дэх удаагийн хурал нь Монгол улсын уул уурхайн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, бизнесүүд, төрийн ба олон нийтийн байгууллагуудад салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авах, уул уурхайн салбарын нийгмийн лицензийг бэхжүүлэхэд тус бүрийн оролцоог тодорхойлоход туслах мэргэжлийн хурлын түвшинд зохион байгуулагдана.

Уг хурлыг зохион байгуулах хороог Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын Геологи уул уурхайн мэргэшсэн институт, Ил уурхайн инженерүүдийн холбоод хамтран байгуулсан бөгөөд уг хороонд уул уурхайн мэргэжилтнүүд, уул уурхайн салбарт байгаль орчин, нийгмийн чиглэлээр ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд ажиллаж байна.

Хурлын нээлтэд уул уурхай, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол улсын эрдэс баялгийн салбарт хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, үүнд уурхайн хаалтын асуудлын эзлэх байр суурь, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө.

Уурхайн хаалт 2016

 

Сэтгэгдэл бичих

arrow icon