Нийтлэл 08 сарын 29, 2016

Банкны салбар 1 дүгээр улиралд: Онцлох 10 баримт

Банкны салбарын тоймоос онцлох 10 баримт:

  1. Арилжааны банкуудын нийт актив 22.2 их наяд төгрөг болж, өмнөх улирлаас 2.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувь өсчээ. Хэдий өнгөрсөн жил нийт активын хэмжээ бууралттай гарсан ч 2016 эхнээс өсөлт нэмэгдэж байна.
  2. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.5 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 1.9 хувь өссөн бол урьд оны мөн үеэс 3.8 хувиар буурсан дүнтэй гарчээ. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал, зээлийн чанаргүйдэл тогтмол өсч байгаа зэргээс шалтгаалан зээл олголт саарсан хэвээр байна.
  3. Банкуудын харилцах хадгаламжийн дүн 9.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 хувь, өмнөх улирлаас 1.0 хувь өсчээ. I-р улиралд төгрөгийн хадгаламж 0.6 хувиар өссөн бол валютын хадгаламж 8.0 хувь өссөн байна.
  4. Салбарын нийт зээлийн 71 хувийг тэргүүлэгч гурван банк болох Хаан банк, ХХБ, Голомт банкууд олгожээ. Эдгээр гурваас Хаан банк зээл олголтын дүнгээр зах зээлд 28% эзэлж байгаа аж.
  5. Нэгдүгээр улиралд арилжааны 13 банк нийт 16.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүнээс Хаан банк хамгийн өндөр буюу 9.4 тэрбум төгрөг, Голомт банк 3.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол ХХБ 3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
  6. Арилжааны банкуудын нийт активын 71 хувь Худалдаа хөгжлийн банк /27.6 хувь/, Хаан банк /25.3 хувь/, Голомт банкинд /18.5 хувь/ төвлөрч байна.
  7. Нийт харилцах хадгаламжийн 66 хувийг Хаан банк, ХХБ, Голомт банк, 30 хувийг Төрийн банк, Хас банк, УБХБ, үлдсэн 4 хувийг бусад банкууд бүрдүүлж байна.
  8. Хадгаламжийн дүнг зах зээлд нийлүүлсэн зээлийн дүнгийн харьцаа үзүүлэлт I-р улиралд 119 хувьтай буюу 100 хувиас илүү байгаа нь эрсдэлтэй харагдаж байна. Үүнд олон улсын зах зээлээс татсан бонд, орон сууцны ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд нөлөөлжээ.
  9. Ипотекийн зээлийг 2013 оны хоѐрдугаар улирлаас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 81.0 мянган зээлдэгчид 3.5 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Нэгдүгээр улирлын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2.5 хувь, чанаргүй зээл 0.8 хувь байна.
  10. Төгрөгийн зээлийн хүү өмнөх улирлаас 0.6 нэгж хувиар өсч 19.7 хувьд хүрсэн бол хадгаламжийн хүү өмнөх улирлаас 0.1 нэгжээр өсч 13.4 хувьтай байна6

 

Сэтгэгдэл бичих

arrow icon