Нийтлэл 09 сарын 14, 2016

Японы Мабучи сангийн эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын төлбөрийн тэтгэлэг зарлагдлаа.

Японы  Мабучи олон улсын тэтгэлгийн сан, Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо хамтран сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч эдийн засгийн хувьд боломж муутай оюутныг дэмжих зорилгоор урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй тэтгэлгээ  2 дахь жилдээ олгох гэж байна.

Сонгон шалгаруулалтыг дараах нөхцөл, журмын дагуу явуулна:

ҮНДСЭН ШАЛГУУР

  1. Монгол улсын дотоодын их, дээд сургуулийн 1,3-р ангид элсэн суралцаж байгаа сурах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй боловч эдийн засгийн хувьд сургалтын төлбөр төлөх боломж тааруу оюутан.
  2. Тэтгэлгийн эргэн төлөлтийг оюутан өөрөө буцааж төлөх бүрэн итгэл үнэмшилтэй байх, хэрвээ эргэн төлөлт хугацаанаасаа хэтрэх, төлөөгүй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч бүрэн хариуцах.
  3. Ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80% ба түүнээс дээш, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хэмжээст оноо нь тухайн жилийн улсын дундажаас тус бүр 100 оноо илүү байх.
  4. 3-р ангийн оюутны хувьд 1,2-р ангийн их, дээд сургуулийн дүнгийн голч оноо 3.2 ба түүнээс дээш байх.

НӨХЦӨЛ:

Тэтгэлгийн дүн:  Нэг хичээлийн жилд нэг оюутны тэтгэлгийн хэмжээ 1500 ам доллар байна. Тэтгэлгийг 2 хувааж олгоно.

Хамрагдах оюутны тоо: 1-р ангийн 15 оюутан

                                       3-р ангийн 15 оюутан   

Тэтгэлэг олгох хугацаа: Тэтгэлгийг 2 эсвэл 4 хүртэл жилийн хугацаанд олгоно. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан тэтгэлэг олгох анги өөр өөр байж болно. Тухайлбал МУИС, ХЗС- ийн 5 жил       АШУҮИС -ийн 6 жилээр суралцах оюутны хувьд 2-р анги байж болно.

Эргэн төлөлт: Тэтгэлэгт оюутан нь төгссөнөөс хойш жил бүр 1500 ам доллар эргэн төлөх үүрэгтэй бөгөөд урьдчилан төлж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Тэтгэлэг хүссэн өргөдөл, анкет (хавсралт маягтын дагуу)
  2. Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  3. “Миний ирэх 10 жил ба мөрөөдөл” сэдвийн дагуу тэтгэлэг горилогчийн бичсэн эссэ. Эссэг А4 2 хуудсанд багтаах бөгөөд word дээр шивсэн байна.
  4. Тэтгэлгийн эргэн төлөлтийг бүрэн батлан даах эцэг эх, асран хамгаалагчийн орлогыг тодорхойлох бичиг баримтын хуулбар, батлан даагч нь өндөр насны тэтгэвэр авдаг бол тэтгэврийн дэвтрийн хуулбар.
  5. 1-р ангийн оюутан Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбар
  6. 3-р ангийн оюутан сурч буй сургуулийн болон 1.2-р ангийн дүнгийн тодорхойлолт

БҮРТГЭЛ

  • Материалыг 2016 оны 9 сарын 5 -ний өдрөөс 9 сарын 17- ний өдөр хүртэл доорх хаягаар хүлээн авна.
  • Материалаа сканердаж өөрийн нэр, сургуулиар нэр өгч нэг ПДФ файл болгоно.
  • Материал хүлээн авсанаас хойш ажлын 2 өдрийн дотор дээрх хаягаас бүртгэлийн дугаар очиж бүртгэл баталгаажна.
  • Доор дурдсанаас илүү материал /тухайлбал амжилт, чадварыг илтгэх багшийн тодорхойлолт, сум багийн засгийн газрын тодорхойлолт, хүсэлт, сургалтын сертификат зэрэг/ хавсаргасан болон бүрдэл дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: БЗД, 25-р хороо, 13-р хороолол, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн байр, 808 тоот

Facebook page: Шинэ Монгол – Мабүчи тэтгэлгийн сан /SMMS foundation/

И-мэйл: [email protected]

Холбогдох утас: 88011191, 99715214

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon