Хятадын гангийн үйлдвэрлэгчдээс төрийн удирдлагууддаа коксжих нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж үнийг бууруулах хүсэлт өргөн барьсан ч хүлээж аваагүй байна.
Тодруулбал, есдүгээр сарын 23-нд Бээжинд зохион байгуулагдсан уулзалтаар Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооноос (ҮХШХ)
74 голлох уурхайнуудад эрчим хүчний нүүрснийхээ нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн
ч гангийн үйлдвэрлэгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй. Хятадын засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд үр ашиггүй нүүрсний олборлолтыг хязгаарлаж, агаарын бохирдлыг бууруулах оролдлогыг хийж байгаа. Үүний улмаас нүүрсний олборлолт буурч, нийлүүлэлт багассанаас гадна энэ зун нүүрсний хэрэглээ өссөнөөс зах зээл дээр үнэ өсөөд байгаа билээ.
Хятадын дотоодын коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлд ашиглагдах гол түүхий эд. 2016 онд нүүрсний илүүдэл нийлүүлэлт дууссанаар
коксжих нүүрсний үнэ бараг 2 дахин өсч тонн тутам нь 900 юаньд хүрсэн.
ҮХШХ-ны зүгээс нүүрсний зах зээлд хөндлөнгөөс оролцохгүй байх байр суурь баримталж байна. Нөгөөтэйгүүр, шинжээчдийн таамаглаж байгаагаар коксжих нүүрсний нийлүүлэлтийг хязгаарлаж буй нь гангийн салбар дах илүүдэл, үр ашиггүй үйлдвэрлэлийг бууруулах зорилготой байх магадлалтай юм.
Мөн дээрх уулзалтаар нүүрсний үнэ хэт хэлбэлзэлтэй байгааг дурдаад засгийн газрын зүгээс үнийг тогтворжуулах олон арга хэрэгсэл байгааг мэдэгджээ.
ҮХШХ-оос нүүрсний ордуудад жилд 276-330 өдөр ажиллах эрх өгсөн
байна. Зах зээлд оролцогчдын хувьд цаашид үнэ одоо хэрхэн өөрчлөгдөх тал дээр хуваагдмал байр суурьтай байна. Хятадын гангийн үйлдвэрлэл ямар ч байсан дотоодын зах зээлээс хэрэгцээгээ хангаж чадахгүй нь тодорхой боллоо. Энэ бол нүүрс экспортлогчид, ялангуяа Монголд томоохон боломж юм.
Сэтгэгдэл бичих