Твиттерт хамгийн их яригдсан халуун сэдэв тэр өдрийн трэнд хаштаг буюу чагтлагдсан сэдэв болдог билээ. Тэгвэл өнөөдрийн хаштаг буюу дэлхий дахины сэдэв юу байв?
#SAARCSummit – Пакистан улс Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооноос гарч буй талаарх мэдээлэл өнөөдөр жиргээний хуудсанд цөөнгүй жиргээчдийг хамарч, анхаарлыг нь татлаа. Энэ талаар жиргээний хуудсанд #SAARCSummit гэх хаштаг үүсч хоёр мянга гаруй жиргээчдийг хамруулаад байна.
#ShimonPeres - Өнөөдөр твиттэрчүүд дэлхийн өнцөг булан бүрээс Израйлын шилдэг лидер #ShimonPeres-д зориулсан эмгэнэлийн #хаштагуудаар жиргэж байна. Rip #ShimonPeres та бол Израйлын гайхалтай ерөнхийлөгч, эх оронч, төрийн зүтгэлтэн байсан шүү гэх утгатай жиргээнүүд 137 мянгад хүрээд байна.
#LifestyleOnSnapchat – Snapchat дэлхийн өнцөг булан бүрт буй залуусын амьдралын нэгэн хэв маяг нь болж хувираад буй. Тиймдээ ч цахим хуудас тэр дундаа твиттер хуудасны трэнд хаштаг болж янз бүрийн амьтны дүрд хувирсан залуучуудын зургийн хамтаар #LifestyleOnSnapchat хаштаг трэнд болж байна.
#debatenight- Ирэх 11 дүгээр сарын 8-ны өдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаарх #хаштагууд хүчтэй хэвээр л байна. Жиргээчид Дональд Трамп, Хиллари Клинтон хоёрын хэн нь өөрийнх нь хувьд ялагч байсныг жиргэцгээсэн бол, Хиллари Клинтон: “Трамп өөрийгөө энэ мэтгэлцээнд зүгээр л намайг шүүмлэхээр бэлтгэсэн байна. Чи мэднэ намайг ерөнхийлөгч болохын тулд юунд бэлтгэгдсэн гэдгийг” гэж жиргэсэн нь 52 мянга гаруй дахин жиргэгдсэн бол Дональд Трамп
“Тэгэхээр тэд намайг зөвхөн NBC-гийн ерөнхийлөгчийн форумын ялагч гэж байна. Гэхдээ л өнгөрсөн шөнийн мэтгэлцээн том байсан
гэж жиргэжээ.
"Trump just criticized me for preparing for this debate. You know what else I prepared for? Being president." #DebateNight
— Hillary Clinton (@HillaryClinton) September 27, 2016
Well, now they're saying that I not only won the NBC Presidential Forum, but last night the big debate. Nice!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 27, 2016
Сэтгэгдэл бичих