Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрөөс “Сургалтын стандарт, хөтөлбөр, сурах бичгийн агуулга, чанарыг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны түүх, соёл, өв уламжлалд тулгуурлан шинэчилнэ” гэсэн өгүүлбэр олж харлаа.
Мөрийн хөтөлбөрөө биелүүлж, амласандаа хүрэхийн тулд хэрэгжээд 2 жил ч болоогүй, энэ хичээлийн жилээс хүртэл бүрэн дунд боловсролын түвшинд хэрэгжих ёстой, үр дүн нь тодорхойгүй байгаа сургалтын цөм хөтөлбөрийг дахиад л цоо шинээр боловсруулах уу, эсвэл засаж өөрчлөх үү?
Энэ талын мэдээллийг холбогдох эрх мэдэлтнүүд эртхэн тодорхой өгөх хэрэгтэй.
Нам солигдох бүрт даган өөрчлөгдөж байдаг боловсролын бодлого, хөтөлбөр, сурах бичгийн үрээр багш, сурагчид ёстой л “хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага” боллоо.
Өнөөдөр бид хүнээрээ “тогловол” ирээдүйд бид нийгмээрээ тоглуулна.
. “Боловсролыг тэргүүлэх салбар болгоно” хэмээн бид 1995 оны төрөөс баримтлах боловсролын бодлогод тусгаж байлаа. Гэтэл 2014-2024 он хүртэлх бодлогын баримт бичигт дээрх үг мөн л яг хэвээрээ. 20 орчим жил, цаашид дахиад 10 жил энэ зорилго “уламжлагдах” болж байна. Гэтэл бодит байдал дээр үр дүнг нь үнэлдэггүй, ашигладаггүй хоосон уриа болсон зорилго биеллээ олохгүй байсаар боловсролын салбар “хөлд орж” чадахгүй мөлхсөөр л.... Нэг үе “Кембриж”, дараа нь “цөм хөтөлбөр”, одоо “юу” бол?
Аль нь ч байсан өмнөхөө үнэлдэг, дүгнэдэг, шүүмжилдэг, засдаг, залруулдаг, ашигладаг бол нэн сайн сан. Ийм тогтолцоо үгүйгээс төрөөс баримтлах боловсролын бодлого нь тодорхой бус хэт ерөнхий, дагаж баримтлах стандартгүй хөтөлбөр нь урьд өмнөхтэйгээ ямар ч залгамж холбоогүй, судалгаа дүгнэлтэнд төдийлөн үндэслээд байдаггүй, аль нэг улсынхаас дутуу хагас, таарах таарахгүй хамаагүй хуулаад хийчихдэг жишиг хэдийн тогтжээ. Өнөө цагт сургалтын хөтөлбөр, сурах бичиг хийнэ гэдэг холбогдох хүмүүст асар их мөнгөний ардах хялбархан шийдчихдэг ажил ч байж мэдэх талтай.
2008 болон 2014 оны сургалтын хөтөлбөрийг харьцуулан судалж үзэхэд өмнөх хөтөлбөрийн дутагдалтай талыг хэдэн өгүүлбэрээр баталсан төдий, дээрдүүлж чадсангүй. Шинэ засгийн шинэчлэн гаргах хөтөлбөр нь тэгвэл ямар байх бол? Санаагаар болдог сон бол бид бусдаас хуулах биш бусадтай өөрсдийгөө харьцуулан, монгол хүнийхээ онцлогийг сайтар судлаад, дутагдаад байгаа чадварыг нь тогтоогоод, цаашид манай оронд ямар хүн хэрэгтэй гэдгээ тодорхойлоод, чадахгүй бол ард түмнийхээ дунд нээлттэй санал асуулга явуулж тодруулаад, үүнээсээ үндэслэн боловсролын зорилгоо боловсруулаад, тэр нь улам нарийсан тодорч, хөтөлбөртөө буудаг бол жинхэнэ “амьдралтай” бодит болох сон.
Бид бусдын хийснийг хуулсан “газарт буудаггүй хөөс” болмооргүй байна. Хөөс томорч хурдан хөөрдөг ч төдөлгүй хагардаг. Манай боловсролын салбарын хөгжил “хөөс” хэвээр байх уу? Газартаа бууж “шимт ургамал” мэт ургах уу?
гэдгийг нухацтай, тогтвортой, тодорхой бодлогоор л шийднэ.
Яамны ажилчид нь мэргэшсэн, багшаар бэлтгэх сурагчдаа шалгаж, хамгийн шилдгийг нь сонгож сургадаг, судалгааны бүтэн баг олон жилийн туршид хийсэн ажлынхаа үр дүнд хөтөлбөр, сурах бичгээ үргэлж сайжруулж байдаг тийм л тогтолцоо боловсролын салбарт ус агаар мэт шаардлагатай байна.
Үнэн багш нар чадваргүй дээр нь хөтөлбөрөө судлаачгүй хичээл хь бага цагт хүүхэд сурах дадлагажих ямарч боломжгүй сургууль руу ороод л гарч байна
Монгол ёс заншил , монгол ахуй , монголын гэсэн боловсролын бодлоготой л баймаар байна. улс болгоныг дагаад л!
Багшлаад30 гараад жил болж байна. Шинжлэх ухааны салбар бүр өөр,өөр . Бид орос боловсролын тогтолцоогоор олон жил явсан. Оросууд аль ч салбарт муудаагүй. Ялангуяа цэрэг зэвсгийн салбарт тэргүүлдэг. Гэтэл зах зээлд ороод английн л гэнэ, франц германы л гэнэ, Японы л гэнэ. Сүүлийн хэдэн жил Английн кембриж байснаа япон болоод явчихсан. Нэг л их цөм хөтөлбөр хөтөлбөр хэрэгжүүлсэн амьтад. Багш нар бичиг цаас үзүүлэн тараах материалаа дийлэхээ байсан. Найз багш маань бүр дийлэхгүй нь гэж надад хэлдэг. Математикийн ш./у -хуулиараа байдаг. Гэтэл монголхэлний нөхдүүд /эртэмтэд/-нь үгийг зөв бичих дүрэм шинээр гаргаад 700 үгийг өөрчилсөн гэх мэт Хийх байх юм аа олж ядаад байгаа юм уу? хаашаа юм. Одоо дахиад Ямар хөтөлбөр гарах юм бол. Больж үзье. Залхаж байна. Өөөрчлөгдөхөөс нь өмнө тэтгэвэртээ гарах минь ! .