УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн өмчлөл, ОХУ-ын талаас худалдан авсан гэрээ болон Засгийн газрын хувь эзэмшлийн 51 хувийн талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрээр ОХУ-ын талын хувийг худалдан авсан болон түүний дараах үйл явдлуудын тухайд “байдал учир битүүлэг хэвээр байна” гээд төрийн эзэмшлийн хувь буюу монгол хүн бүрт хамаатай Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн талаар дараах ноцтой асуудлуудыг сөхөж тавьлаа. ОХУ-ын 49 хувийг худалдан авсан тухайд: Оросын тал хувиа худалдах саналыг Монголд ирүүлж, худалдан худалдан авах гэрээ хийгдсэн. Монголын Засгийн Оросын талын шахалтаар давуу эрхээсээ татгалзсан байдаг. Шийдвэрийг гэнэт гаргасан. Энэ асуудлын хувьд ОХУ-ын тал хувиа худалдах эрхтэй ч ямар эх үүсвэрээр худалдан авсныг анхаарах ёстой гэлээ.
Улмаар Засгийн газрын 51 хувийн талаар: 49 хувийг худалдан авсан нь нэг асуудал, худалдан авсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна гээд дараах баримтуудыг дэлгэлээ.
НЭГ
6 сарын 27-нд Сангийн сайд Б.Болорын нууц тушаал гарч, Эрдэнэт болон Монголросцтветметийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох удирдамж гээч баримт бичиг хийсэн. ОХУ-ын 49 хувийг худалдан авсан талд Монголын талын 51 хувийг хэрэг дээрээ 49 хувийг худалдаж авсан гэх хүмүүсийн эрхшээлд үнэгүйгээр шилжүүлэх ажиллагаа хийгдсэн
байна.
Ямар схемээр хийгдсэн бэ гэхээр ТУЗ нь 6 гишүүнтэй байна. ТУЗ-ын гишүүн нь олонх 3, цөөнх 3 гэсэн харьцаатай байна. ТУЗ-ын дарга нь цөөнхийн төлөөлөл байна. Энэ саналыг үг дуугүй дэмж гэсэн санаатай сангийн сайдын тушаал гарсан байна. Тэгээд ТУЗ-ын хурал болж 6 сарын 27-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн дүрэм батлагдсан. Энэ дүрмийг батлахдаа яг саяын схемээр хийсэн. Цөөнхөөс ТУЗ-ын даргыг томилсон. 6 гишүүний санал нийлэхгүй бол даргын саналаар шийдвэр гаргана гэсэн заалт оруулсан. Дотоод аудитын дарга нь бас цөөнхөөс байна гэж хийгээд дээрээс нь нэр дэвшүүлэх хороо гэж хийгээд дарга нь мөн ТУЗ-ын дарга байна, ТУЗ-ын дарга нь бүх томилгооны шийдвэр гаргана гэсэн юм хийсэн байна.
Үүний улмаас Эрдэнэт үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл гэж юм ерөөсөө бүр байхгүй болсон
. Шинэ Засгийн газраас ажлын хэсэг байгуулж Эрдэнэт үйлдвэрээс мэдээлэл авах гэхэд өгөхгүй байна. Өнөөдрийг хүртэл ТУЗ-ын дарга нь хэн гэдэг хүн болсон нь ойлгомжгүй байна.
Төрийн 51 хувийг төлөөлж байсан Сангийн яамны Шинэбаатар гэдэг хүн өөрөө өөрийгөө Эрдэнэт үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогчоор томилсон байна. Засгийн газрын 51 хувийг төлөөлж хамгаалж байх ёстой хүн өөрөө ерөнхий захирлын нэгдүгээр орлогч буюу гүйцэтгэх талд шилжиж Монголын засгийн газрын 51 хувь байхгүй болсон.
ХОЁР
Эрдэнэт үйлдвэр 2015 онд 284 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн.
Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой компани эхний 8 сарын байдлаар 246 тэрбум төгрөгийн татвар төлсөн, Эрдэнэт нь 20 тэрбум буюу 10 дахин бага. Яагаад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэг компани 240 тэрбум төлж байхад нөгөө нь 20 тэрбум төлдөг билээ? Өөрөөр хэлбэл, энэ бүхний ард Эрдэнэтийг өөрийг нь өөрийнх нь мөнгөөр хувийн болгох луйврын схем харагдаж байна.
ГУРАВ
Энэ бүх ажиллагааны цаана Эрдэнэбилэг гэдэг хүн байна.
ХХБ, Улаанбаатар банкны ТУЗ-ын дарга, Улаанбаатар банкны 99 хувийн эзэмшигч Эрдэнэбилэг гэдэг хүн. Эрдэнэт үйлдвэр тойрсон бүх юм энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. 2010 онд их сургуулийн хуулийн анги төгссөн Пүрэвтүвшин гэдэг залуу Монголиан Коппер Корпорэйшний захирлаар томилогдож Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах ажиллагааг хийсэн байна. Энэ залуу Эрдэнэбилэгийн 2007 онд байгуулсан ТДБ Капитал компанийн хуулийн зөвлөхөөр давхар ажилладаг юм байна.
Олон нийтэд ил болсон баримт бүхий мэдээллээр ХХБ нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт Эрдэнэт, Монголросцветмет үйлдвэрийнхтэй ижил аргаар хяналтаа тогтоож, цаашид Багануур, 3,4-р цахилгаан станцыг мөн ийм аргаар эрхшээлдээ оруулахаар бэлтгэл хангаж байна. Арилжааны банк ийм үйл ажиллагаа явуулах хуулиар хориотой.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдлээс үзвэл Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл буюу үйлдвэрийн үйл ажиллагааг удирдах, гарын үсэг зурах эрх мэдэл 49 хувийг төлөөлж буй талд шилжээд байгаа агаад татвар төлөлт, ТУЗ-д хэн томилогдсон зэрэг компанийн санхүү, засаглалын олон асуудал цоожтой хаалгатай цонхгүй өрөөнд түгжигдсэн мэт нөхцөл байдал үүсчээ. Доорх зурагт улаан өнгөөр 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн эрх мэдлийг илэрхийлэв.
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected] ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй [email protected] хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
darga nariig nairakh Abilgel kheel khahuul ugukh....... yaj yumiig budilaantuulakh be? gediig mongol uls svvliin ardchiliin 20 jild tsetseglvvlesen shvv dee....Odoo naad khvmvvs chine yaj tatwaraas bultaj uurdiin orlogoo nemekh be? gedeg deer toglolt khiij bga....unuugiin mongoliin nvvr tsarai