Нийтлэл 10 сарын 13, 2016

Женкогийн зөв байсан юм биш байгаа?

 Хэдхэн хоногийн өмнө улс төрийн хашир хандгай Ц.Нямдорж өнгөрсөн сонгуулийн үеэр хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааг тойрсон наймаа панзын талаар мэдэгдэл хийлээ.

“Би их олон хатуу хөтүү юманд гар дүрсэн хүн. Монгол улсад мафийн бүлэглэл үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ”

гэж эхэлсэн түүний ярианд олон сонин зүйлс анзаарагдаж байлаа.

Монгол төрийн удирдлага хэдхэн эрүүгийн элементийн гарт байхад, Монгол улсын Ерөнхий сайд резитивүүдээсээ айгаад гэрээсээ гарч чаддаггүй шахуу байхад 100 гаран дархлагдсан хулгайчийг Центрпойнтоос ачиж, Авдрантын хориход хийж байгаад, хэргийг нь хүлээлгэж байсан хөгшин чоно Ц.Нямдорж жижиг сажиг юман дээр ингэж сүржигнэх хүн бишсэн.

Түүний ярилцлагаас анзаарагдсан зүйлс гэвэл, Худалдаа хөгжлийн банкыг эзэмшдэг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг болон түүний хамсаатнууд Монгол улсын засгийн газар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын хувьцааг авах эсэхээ шийдээгүй байхад Оросын талтай худалдаж авах эсэх талаар гэрээ хэлцэл байгуулчихсан, due diligence хийчихсэн байж. (Due diligence бол маш урт хугацааны процесс бөгөөд ХХБ-ны О.Орхон захирал хоёр жил гаруй хугацаанд хийсэн гэдгээ MongolTV-ийн нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлсэн)

Гэхдээ Төрийн өмчийн хороо татан буугдаж Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа Сангийн яамруу шилжсэн байтал хувь хувьцаа авах эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол дээр Аж үйлдвэрийн сайд гарын үсэг зурсан гэнэ. Юу гээчийн жонхуу вэ? Бүхэл бүтэн хоёр жил холбогдох хууль журмыг судалсан “XXX Advocates” гэх компани юугаа зөвлөж байсан юм бол?

Өөр нэг анхаарал татсан зүйл бол 27-хон настай залуугийн хоосон компани Худалдаа хөгжлийн банкнаас 200 сая доллар зээлээд, дүрмийн сангаа нэг өдрийн дотор 100 тэрбумаар нэмэгдүүлэв? Монгол шиг ядуу буурай оронд шудрагаар бизнес хийгээд 200 сая доллар олно гэдэг тун бэрх. Гэтэл өнөөх хоосон компани 100 тэрбумаар дүрмийн сангаа нэмэгдүүлэнгүүтээ 200 сая доллартай болчихож. Тэгээд тэр компани зээлсэн мөнгөтэйгээ нийлүүлээд 400 сая доллароор Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК хоёрыг хамтад нь худалдаад авчихаж. Ид шидийн ч юм шиг, үлгэрийн ч юм шиг...

Харин Ц.Нямдорж гишүүний хийсэн ганц нэгхэн мэдэгдэл, ярилцлагын араас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хагас өдөр үргэлжилсэн хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний хийсэн хэвлэлийн хурал ганцхан л зорилготой мэт харагдав. Манай улсын Ерөнхийлөгч Сахал Д.Эрдэнэбилэгийн хийсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь хувьцааны луйврыг цээжээрээ хамгаалж байгаа юм байна.

Саяхныг хүртэл Баянгол зочид буудлын 4 давхарын жижиг өрөөнд бүгэж байгаад Улаанбаатар спирт гэх компаниа АПУ-д зараад, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд оролцсноосоо хойш үлгэр домог мэт яригдах болсон “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн ямар арга замаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авчихав аа? Тэгээд бас болоогүй оройн хоолондоо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг, закусканд нь Монголросцветмет нэгдлийг зооглочихлоо. Одоо араас нь МҮОНРТ-ийг хүртэж магадгүй юм уу?

Тус бүрдээ 100 орчим мянган хүн амтай Дархан, Эрдэнэт хотуудыг хүн амтай нь Монгол улсын нэлээн хэдэн аж ахуйн нэгжийг албан хаагч, ар гэртэй нь тэжээдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авна гэдэг хэр баргийн бизнесменийн бардаг ажил, давдаг даваа биш л дээ. Түүгээр ч зогсохгүй Асгатын мөнгөний орд, Бэрхийн уурхайгаас авхуулаад 30 орчим томоохон орд газрыг эзэмшдэг Монголросцветмет нэгдлийг зүгээр л хоолны хачир маягаар авчихдаг гөөмөн бяртай компани хэнийх вэ? Ганцхан бизнесмен, банкны захиралд ийм их хүч байна гэж байх уу?

Монгол улсад “маш том бүлэглэл” үүссэн, тэр бүлэглэл цагдаа шүүхийг худалдаж авчихаад биднийг шалгаад байна гэж Женко Баттулга, Херо Баатар хоёр хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдэж байж билээ. Тухайн үед бүгдээрээ л тэднийг шоолон, инээдэм ханиадам хийж, эгээтэй л хошин шогийн сэдэв болгочихгүйхэн шиг өнгөрцгөөсөн.

Эргээд бодоод байсан чинь манай хоёр үлгэрийн баатарын яриад байсан маш том бүлэглэл нь нээрэнгээсээ байдаг юм биш байгаа? Монгол улсын Ерөнхий сайдыг загнаж байгаад мэдэгдэл хийлгэдэг, УИХ, Засгийн газрын түвшинд хүссэн тушаал шийдвэрээ гаргуулж чаддаг, Монгол улсын Ерөнхийлөгчөөр хэвлэлийн төлөөлөгчийнхөө ажлыг хийлгэдэг нэг тийм дархлагдсан хулгайч нарын бүлэглэл ахиад үүсчихсэн юм биш биз?!

 

 

Сэтгэгдэл бичих

    • Ням
    • 2016-12-31

    Нямдорж ер нь зурагтаар худлаа ярихаас өөр юм хийдэг юм уу?

    • Зочин
    • 2016-12-30

    Turiin 100% um z turd uguuzee

    • Зочин
    • 2016-10-21

    Монголын сүйрэл

    • Зочин
    • 2016-10-15

    Дарханы төмөрлөг энэ тэр чинь женкогийн оролцоотой гэх юм билээ ажилтайч биш ажилгүйч биш байдаг шүү дээ баяжмалаа гадагшаа гаргаад ажилчид нь хүлцэнгүй юм даа олон юм яривал халагдана

    • asuu
    • 2016-10-14

    Ynen l yariad baina gej bi bodoj baina.Mongol haashaa yavaad baina daa??????

    • hilents
    • 2016-10-14

    heneesch buu ai nymdorj jenko battulga altanhuyga terguutenguudee nam hamaagui eh ornii auylgui baidal ta nsriin gart ta narii ard ard tumen bn

    • Eronhiilogch
    • 2016-10-14

    Bi ooroo ooriigoo shorond hiij buh buruugaa ard tumendee delgie ee!!!

    • Ц.Наран
    • 2016-10-14

    Neeree vnen ch baih boloh ym shvv..Ерөнхийлөгч нь хувийн бизнест өгсөн нь дээр гэж ард түмэн биднийгээ естой л нэг балай эргүү юм ярьж доромжлож бна шүү. Элбэгээ та болиоч. Хуцах шиг хошгирох юм да чи.Ард түмэн тэнэг биш шүү новш минь

    • s
    • 2016-10-14

    uussen bhaa ergelzeh ym alga

    • а
    • 2016-10-14

    больчихоо

    • Оля
    • 2016-10-14

    Яг үнэн байна шүү ямар үндэслэлтэй юм бичэнвээ дэмжиж байна

    • Зочин
    • 2016-10-14

    Дашбалбар, Зэнээ нар ч учиртай улс байсан шүү. Хорлуулсан байхаа. Лидер Зоригоогоо алсан юм чинь тэр 2 юу байхавдээ. Учрыг сайн ойлгоогүй байж Нямдоржийг хий хоосон битгий магтаад бай. Зууны мэдээ сонины 10 сарын 07-ны өдрийн дугаар уншдаа.

    • Зочин
    • 2016-10-14

    Дашбалбар, Зэнээ нар ч учиртай улс байсан шүү. Хорлуулсан байхаа. Лидер Зоригоогоо алсан юм чинь тэр 2 юу байхавдээ. Учрыг сайн ойлгоогүй байж Нямдоржийг хий хоосон битгий магтаад бай. Зууны мэдээ сонины 10 сарын 07-ны өдрийн дугаар уншдаа.

    • Зочин
    • 2016-10-14

    Ц. Нямдорж гуай та тийм үнэнч шудрага хүн бишээ. Үнэхээр МУ-ын төлөө таны зүрх чинь зогсох гээд байгаа бол , их хуралд өчнөөн удаа сууж хэрэлдэж мэдэмхийрч байхынхаа оронд шудрага гишүүд өлсгөлөн зарлаад суух хэмжээнд хүрсэн байхад та өлсгөлөн зарлаад суусан бол ёстой шудрага гэж үнэлэх байлаа. одоо орилоод цаг хугацаа маш их явсан байна. Таньтай таньгүй МУ болох биз.

    • Зочин
    • 2016-10-14

    Ц. Нямдорж гуай та тийм үнэнч шудрага хүн бишээ. Үнэхээр МУ-ын төлөө таны зүрх чинь зогсох гээд байгаа бол , их хуралд өчнөөн удаа сууж хэрэлдэж мэдэмхийрч байхынхаа оронд шудрага гишүүд өлсгөлөн зарлаад суух хэмжээнд хүрсэн байхад та өлсгөлөн зарлаад суусан бол ёстой шудрага гэж үнэлэх байлаа. одоо орилоод цаг хугацаа маш их явсан байна. Таньтай таньгүй МУ болох биз.

    • Та нар мэдээгүй бас мэдрэхгүй байгаа
    • 2016-10-14

    Байгаа ш дээ

    • Зочин
    • 2016-10-14

    Тэр болгон той зоригтой тэмцэх хумуус Нямдорж болоод Баттулга та хоер яалтачгуй мон хоорондоо битгий хэмлэлц хамт ран зутгэвэл монгол оронд их юм хийнэ дээ

    • Zochin
    • 2016-10-14

    Tanii uzel bodliig Ard tumen demjij bga shu.. Buh zuil oilgomjtoi yarilaa.. Ter gariin 5 n hyryyg tasdaad hayah umsan.. Ted nart uiliin ur gej irjil taarna.. Ard tumen huchtei shu.. Teneg bish...

    • Зочин
    • 2016-10-14

    Үнэн шүү. Монголд шударга бизнес хийгээд ядуухан 3 сая хүний чөмгийг дундартал сороод ч нэг нэр нь үл мэдэгдэх жижигхэн компани хувьдаа авна гэдэг даанч илэрхий зүйл. За яахав харж л байя. Энэ хүзүүгүй Элбэг гарахаараа монголыг дандаа самарсаар ирсэн. Алуучдыг цаазлах битгий хэл өршөөлөөр суллаж байгаад энгийн ард иргэдийг дайн гарч байгаа орноос ихээр л бараг хядуулдаг боллоо. Хөөрхий Дашбалбар гуай түүнд 2003 оны 12 сарын 1-нд юу гэж хэлж сануулж байсныг дурсдаг хүн байна уу???

    • shudraga tsarailsan hulgaich
    • 2016-10-14

    ene hun chini ooroo jinhene reketchin hulgaich sh dee.

    • Зочин
    • 2016-10-14

    Тийм болж таарч бн.Монгол улсыг авч явдаг мөнгөний бодлогыг хянадаг цөөхөн гэр бүл бгаа.Харин улс төрчид бол хий гэснийг н хийгээд өөрийнхөө ашгийг авдаг бхөө

    • Зочин
    • 2016-10-13

    Sayhan l jenko battulga nyamdorjtoi uulzlaa ntr geed shuugiad bsan jenko ene talaar material nyamdorjid ugsun bh

    • Zochi
    • 2016-10-13

    Gadnii mafia Mongoliin turiig bariad bgaa bhoo

    • Zochi
    • 2016-10-13

    Gadnii mafia Mongoliin turiig bariad bgaa bhoo

    • Уншигч
    • 2016-10-13

    Нэг талаасаа Женкогийн зөв, бүлэглэл байгаа, нөгөө талаасаа бол Женко өөрөө эсрэг том бүлэглэлийн босс, тэдний хоорондох тэмцэл явж бна.

    • Зочин
    • 2016-10-13

    Сахал Эрдэнэбилэг Бадамжунайн хүргэн гэл үү

    • Зочин
    • 2016-10-13

    хэхэ тийн гээд байх юм болдко мундаг мэдлэгтэй юм аа

arrow icon