Нийтлэл 10 сарын 17, 2016

Есдүгээр сард Хятадын нүүрсний импорт 38 хувиар өслөө

Хятад 9 дүгээр сард 24.44 сая.тн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 37.54 хувиар өссөн бол сүүлийн 21 сарын хамгийн өндөр түвшин болох 8 дугаар сарынхаас 8.09 хувиар буурсан талаар Хятадын Гаалийн Ерөнхий Удирдлагаас мэдээлжээ.

 

 Уг өсөлт нь Хятадын засгийн газрын зүгээс нүүрсний уурхайнуудыг хаасны улмаас нүүрсний нийлүүлэлт буурсан, нөгөөтэйгүүр гангийн үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалж худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой байна.  9 дүгээр сард импортолсон нүүрсний нийт дүн 1.23 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 25.95 хувиар өссөн ч өмнөх сарынаас 10.11 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин сарын дундаж үнэ тонн тутамд 50.38 ам.доллар байгаа нь жилийн өмнөхөөс 3.5 ам.доллараас буурсан бол өмнө сарынхаас 1.1 ам.доллараар өсжээ.

 Хуримтлагдсан дүнгээр харвал 1-9 сарын хугацаанд нийт импортолсон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өсч 180.18 сая.тн болсон.

Хятадын нүүрсний импорт 2013-15 онуудад тус бүр 327 сая.тн, 291 сая.тн болон 204 сая.тн болж буураад байсан билээ. Хятадын засгийн газраас дотоодын нүүрсний уурхайнуудад нэмж олборлолт хийхийг зөвшөөрсөн учраас 10 дугаар сард нүүрсний худалдан авалт үргэлжлэн өсөх төлөвгүй байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon