Нийтлэл 11 сарын 01, 2016

АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороон дахь “Нэг Ардчилал” фракц татан буугдлаа

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороон дахь “Нэг Ардчилал” фракц Монгол улсад ардчилсан нийгмийг төвөлшүүлэхэд улс төрийн намуудын шинэчлэл чухал үүрэгтэй гэж үзэн Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлд хандаж  дараах мэдэгдэл хийсэн байна. 

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлд

        Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг чухалчилж,

        Үүний тулд улс төрийн намуудын шинэчлэл онцгой чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн,

Ардчилсан намын шинэчлэлийг дэмжих, нээлттэй, хариуцлагатай, бодлогын нам болгон төвөвшүүлэх зорилгыг эрхэм болгож,

        Намын доторх бусад фракцуудад энэхүү эрхэм зорилгын доор фракцын сонирхлоос ангид, Ардчилсан намын тугийн доор хамтран ажиллахыг уриалан

        “Нэг Ардчилал” фракцийг албан ёсоор татан буулгаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

         Монгол улс, Монголын ард түмэн, Ардчилсан намын нийтлэг үнэт зүйлийн төлөө Бидний  санаачлагыг дэмжиж хамтран ажиллахыг Ардчилсан намын бүх гишүүдэд уриалж байна.

 

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороон дахь

“Нэг Ардчилал” фракцийн гишүүд

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-11-01

    Zov zov

    • Ebe
    • 2016-11-01

    Sain sanaa gej bodoj bna amjilt husiye

arrow icon