Нийтлэл 11 сарын 20, 2016

Төлөөлөгчийн эхнэр билээ би буюу цагдаа нараа хайрлаж байгаарай #trending #Facebook

Бид энэ удаагийн "Соошил Трэнд" буландаа шинэхэн цагдаагийн төлөөлөгчийн эхнэр Б.Хулангийн фэйсбүүк олон нийтийн сүлжээнд бичсэн "Төлөөлөгчийн эхнэр билээ биии..." трэнд тэмдэглэлийг нэмэлт засваргүйгээр хүргэж байна.

 

Төлөөлөгчийн эхнэр билээ биии....

17 тойдоо үерхсэн залуу минь мэргэжлээ сонгож Хууль сахиулахын их сургуульд орсон юм... Цаг нар байхгүй нэгдэлт, түргэн авна, өглөө эрт ороод хичээл нь тарнаа л гэж байхгүй, болзоо молзоог мартсан сүүлдээ... За тэгээд өнгөрдөг хавар төгслөө хань минь, наана нь өвөл нь хүүтэй ч боллоо... Дэслэгч цолоо гардлаа, тэр нэг бороотой жихүүн өдөр томилгоо нь гарсан юм... Угаас нялх хүүхэдтэй агаар чухал,хөдөө томилох нь тодорхой байсан учир, хаана гэдэг нь л чухал байв, ар өврийн хаалгагүй, аав ээж нь албан хаагч биш бол тэгээл хотод,ойрхон төв аймагт хуваарилагдах шааанс опсооо.... Томилолт уншсан.... Базарваань эх орны баруун талд... Томилгоо авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа ажлаа хүлээж ав л гэж байна... Манай хүн ёстой зөв харж инээж буруу харж уйлж байгаад л тэнэг том чемодан чирээл түрүүлээд явсан... Би 10аад хоногийн дараа 4 сартай нярай хүүгээ төмпөн сав, хөргөгч тогоотойгоо чирээд, хүүгээ усанд ордог ваннд нь ор засаж хэвтүүлээд 5 цулаа холилдтол урт замдаа гарсоон.....
Төөрч будлиж урьд нь баруун аймгаар явж үзээгүй аав минь говийн зам муутайг гайхаж арай хийж ирэв, хүлээж авсан байр байшинг нь хаанахын ямар инженер барив гэлтэй, вакум цонхоо хэмжээг нь буруу аваад ирсэн хойно нь буруу харуулаад хийчихсэн, цонх хажуу тийшээ биш өөдөөс унаж онгойно, тааз нь өм цөм,ханын цаас маас яриад ч хэрэггүй, хаалга нь гаднаасаа ч дотроосоо ч түгжээ байхгүй, бас ундны усаа бараг км шахуу явж авна тээр тэнд... Эхэндээ хэцүү л байлаа хүү минь нярай шөнө болохоор уйлаад л, өмнө нь хөл тавих нь битгий хэл сонсож ч байгаагүй сум, илт гайхсан сонжсон харцаар харсан хөдөөнийхөн... Хэнийг ч танихгүй, нөхөр шинэ ажлаа аваад гэртээ ч тогтохгүй, говь газар болохоор тарвага ихтэй, тэрний гайгаар байнга хориотой ангийн эргүүлд харайна, зодоон нүдээн архидалт тасрахгүй, ажлын унаа нь түрж асаадаг хужаа мотоцикль, асах гэж наян юм болно, би заримдаа түрж өгнө, гэрэлгүй, шөнө гар чийдэнгээ бариад давхина шдээ, заримдаа бүр таг асахгүй, дуудлаганд явах гэхээр захиргаанаас нь бензин тосны мөнгө өгөхгүй, хувиасаа төлөөд л явна, боож үхмээр байсан ч эмийн сайндаа л тэсдийн байна лээ... Тэгээд говийн ус таардаггүй, мах нь хамаагүй хурц, гэдэс хямраад, нөхөр байхгүй сүлжээгүй газар дуудлаганд явцан, жорлон нь бас л зайтай, хүүхэд орилох, гэдэс базлах... Хүүгээ хэвтүүлээд урд нь баахан юм овоолж орхиод тэнэг хол 00 руугаа гүйнэ бие засаж дуусан дуустал хүүхэд тээр тэнд байшиндаа орилоостой, гадаа харанхуй... Тиймэрхүү хүнд үе олон л байлаа, дээр нь дэлгүүрт нь аль хямд аль муу, аль удаан хадгалдаг хатуу боорцогнууд өрөөстэй, зарим нь 15оных... Зарим бүтээгдэхүүн нь өөрийгөө бараг юу билээ гэдгээ мартцан. Хүнсний ногоог бодоод ч хэрэггүй, үнээний сүү олдохгүй, зун байж, хөдөө байж тараг амссангүй дууссан.Больё өөрөө талх барья, талх баригч ажиллуулах тог нь дийлэхгүй, тэр бүү хэл байшингийн тог байнга масстай, илүү юм залгавал буудаастай, өөрсдөө хувийн мөнгөөрөө хотоос утас захиж буудахаас айхаа больсон... Бас дандаа тог нь тасрана, харанхуйд хүүхэдтэйгээ 2 лаа, айна тэр бүртээ ээж аавыгаа яах гэж гомдоож байв, дүү нараа хэрэггүй зоддог байждээ гээл уйлаал суугаастай хэхэ... За тэгээд өдөр хоног өнгөрсөөн, намар болсон өнөө муу байшиндаа осгох нь, байшинг засах солих талаар надаас нөхрөөс бусад нь боддог ч үгүй байв, өвлөөс сургуулийн дотуур байранд оруулна, хэзээ гэдэг нь тодорхойгүй байв, хүү минь ханиад хүрээд байсан болохоор хэсэг хотод очиж байхаар явлаа, пээ гэр минь орон минь ээж аав минь, ямар сайхан байсан гээ.... Буцмааргүй байсан ч хүйтэн байшиндаа халуун хоолгүй, зав зайгүй гүйж яваа нөхрөө бодоод эмэгтэй хүн чинь хар амиа хоохойлж чаддаггүй юм билээ, 10 сарын сүүлээр ирлээ хотоос, замд машин цасанд сууж хүүхэд уйлж барин арай гэж иртэл ахиад л хүйтэн байшин... Сургуулийн захирал дуртай дургүй юм хураасан өрөө суллаж өгсөн нь зүгээр л коридор шиг нарийн, эд зүйлс багтахгүй дээр нь хана тааз өмөрч унасан хачин аймар өрөө байв, хүүхэд мөлхөх ч зайгүй тул уйлж унжин байж айлын эмээ өвөөгөөс хөөрхөн жижигхэн гэр олж, хүүгээ айлд харуулж үлдээгээд 10 сарын сүүл болчихсон ганц нэг цас хаялж байхад халтайтал ноцолдож байгаад гэрээ босгож авав... Нөхөр бид 2 угаас унаган хотынх болохоор гэр барих, хаяа манах гал түлэх ёстой хэцүү, сонирхолтой ч юм шиг байсан, арай гэж нүүж орж гал түлж дулаацаж, нэг харсан хүү минь халууцаад хөөрхөн улаа бутарчихсан сууж байсан, уйлмаар ч юм шиг болж билээ,одоо бол жижиг гэр халуу дүүгээл, хайраа поорчигоо нээх үү гэчихсэн тэр нь тоононы рам шд...хүмүүс тэгдэг л юм "чи юугаа хийж хүүхдээ өөрийгөө зовоогоод байгаа юм, хариач" гэж... Үнэндээ аав ээжийн гэрт эрхэлж тааваараа байх хүссэнээ идэх, дураараа амьдрах боломж хангалттай нээлттэй л дээ, ээж аав хүнд хэцүүд нь болоод хүү бид 2ыг явуулахгүй гээд л, нэгэнт ийм хүнийг сонгосон болохоор халуун хоол цайг нь дөхүүлье, анхны хүүхэд болохоор аавд нь хамаг хөөрхөнг нь хамт харуулъя, гэсэндээ л ингэж яваа юм л даа.... Энэ постоороо юу хэлэх гээд байна вэ? Гэвэл цагдаа нараа хайрлаж байгаарай, ард нь эхнэр хүүхэд нь хайртай бүхэн нь ямарч юмыг даваад нөхрөө, аавыгаа эрт ирэхийг, аливаа баяр ёслолыг хамт суугаад өнгөрөөхийг мөрөөддөг юм шүү... Ажлыг нь хүндлээд ядаж хүндрэл учруулахгүй байдаг байгаарай, холбогдох газар нь хөдөө томилсон албан хаагчдаа ядаж амьдрах орон байранд нь анхаардаг байгаасай гэж л ойлгуулах гэсэн юм...Цагаа зориулж уншсанд баярлалаа

Сэтгэгдэл бичих

arrow icon