Бүтэнсайны орой болоход
“Маргааш ажилдаа яаж явна даа”
гэсэн бодлоос залхаж байна уу? Одоо байгаа бүхнээ эцэслэж, цоо шинээр өөрийн бизнесийг эхлүүлэх хүсэл төрдөг үү?. Хүмүүст тулгараад буй асуудлыг шийдэх янзтай бизнесийн санаа толгойд тань эргэлдсээр байна уу? Тийм бол та тун удахгүй өөрийн Старт-Ап бизнесээ эхлүүлж амжилтад хүрэх ирээдүйн энтрепренер мөн байна.
Гэхдээ түр азнаарай. Старт-Ап бизнесээ эхлүүлэх гэж буй энтрепренерүүдэд туршлага бүхий бизнесийн акулуудын зөвлөмжийг Эгүлэ Капитал хүргэж байна.
Гарааны бизнесээ эхлүүлэхээс өмнө өгөх 7 зөвлөмж
1. Таны сонирхолд нийцсэн, олон хүмүүст түвэг уддаг асуудлыг шийдэж өг
Туршлагаас харахад, олон энтрепренер нэг жижиг асуудал дээр төвлөрч түүнийг сайжруулах, шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулдаг
. Гэвч хэрэглэгч уг асуудлыг шийдэх хангалттай олон сонголт, боломжуудтай байдаг. Үнэхээр түвэг удаад байгаа асуу шийдвэрлэж чадвал хэрэглэгчийн амьдралд бодитоор өгөөж өгөх асуудлыг барьж ав. Оновчтой асуудлыг шийдээд өгчихвөл хэрэглэгч танд хэдийг ч төлөхөд бэлэн байдаг.
Асуудал олон хүнд нөлөөлж, цаашид том зах зээлийг эзлэх боломжтой эсэхийг анхаараарай. Зах зээл том байх тусам асуудлыг шийдвэрлэж чадвал өсөх боломж төдий чинээ их. Тухайлбал Монголд тулгараад буй хамгийн том асуудлуудыг гэвэл агаарын бохирдол, түгжрэл, аюулгүй байдал, стресс зэрэг байна.
Зөв асуудлаа олсон бол тооцоо судалгаагаа хийж, хурдан бизнесээ эхлүүл. Шинэ санаа хаа сайгүй гарч байдаг, гол нь түүнийг бодит амьдралд хэрэгжүүлж чадсанаар ажилтанд хүрнэ. Зөв цагтаа бизнесээ эхлүүлж чадвал ажилтанд хүрнэ. Эхний алхмаа хийх гэж удсаар байдал бусдад боломжоо алдах аюултай.
Асуудлыг шийдвэрлэх нь таны зорилго тань ямар ч хүнд үед өөрийг чинь үргэлж уриалан дуудаж, хэзээ ч шантрахгүй байлгаж чадах уу?. Хэрэв тийм бол ирэх 5-10 жилийг өөрийн бүхий л хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулах эсэхээ эцэслэн тогтоорой. Сайн бодож, бясалгаж уг шийдвэрээ гарга. Нэгэнт эхэлсэн бол эргэж харалгүй урагшлаарай.
2. Сохор азанд бус тооцоонд найд
Энтрепренерчууд ер нь байгалиасаа хэт өөдрөг үзэлтнүүд байдаг. Өөрийнхөө бүх хүчээ дайчилж чадвал юуг ч хийж, юуг ч бүтээж чадах мэт санагддаг. Өөртөө итгэлтэй байдал тань таны хамгийн том давуу тал болох нь мэдээж. Хүнд хэцүү цагийг даван туулахад тус болох гол зэвсэг бол өөртөө итгэлтэй байдал.
Гэхдээ өөртөө хэт итгэлтэй байдал нь сул тал болж хувирахгүй байхад анхаараарай
. Та өөрийн сохор азанд найдсанаас болж золиос болохоос зайлсхийгээрэй. Амбицтай бай, баг хамт олон нь хүрэх боломжтой зорилгыг урдаа тавиараа. Учир нь та олон дахин удаа тавьсан зорилгодоо хүрэхгүй байх тусам таны хамтрагчдынхаа итгэлийг алдах болно.
Старт-Ап бизнес эхлүүлж байгаа бол бүтэлгүйтэлтэй тулгарах нь гарцаагүй. Үүнд бэлтгэлтэй бай. Бүтэлгүйтэл бол таныг өсөж дэвжих, сайжрах үндэс болно. Болзошгүй бүтэлгүйтлээс зайлсхийх нэг арга бол тооцоо судалгаа, потенциал чадвараа харгалзах юм.
Багийн гишүүдийн чадамж, зах зээлийн нөхцөл байдал зэрэгт үндэслэн хүрэх боломжтой түвшинд дэмжиж өгөх, хүрэхээргүй хязгаарыг давсан тохиолдолд хүчлэлгүй байх хэрэгтэй. Оновчтой түвшинг тогтоож тэнцвэрийг барих нь гол нь юм.
3. Мөнгө бол хаан
Мөнгө бол таныг хэр удаан үйл ажиллагаагаа явуулж, шөнө бүтэн нойртой хонох эсэхийг илтгэх үзүүлэлт. Өмнө дурдсанчлан тооцоо судалгааг дутуу хийсэн бол бизнес үедээ мөнгөө буруу зарцуулснаар бүтэлгүйтэх тохиолдол байдаг. Тиймээс сайн бэлтгэж, туршилтын загвараа бэлэн болгох, тодорхой хэмжээний хэрэглэгч, худалдан авагчтай болсны дараа дараагийн зарцуулалтаа төлөвлөөрэй.
Хэрвээ та тоондоо тийм ч сайн биш бол үндсэн ойлголтуудын талаар хурдан суралцаж, тооцооллыг хийж чадах хэн нэгнийг хөлслөх хэрэгтэй. Бизнес эрхлэгч хүн бүр одоо хэдэн төгрөг банкинд байгаа, уг мөнгөөр хэдий хугацаанд үйл ажиллагаа явуулж чадах талаар мэдэж байх ёстой. Үүнийг мэдэхгүй бол таны бизнес төсөөлж байснаас тань хурдан сүйрэх болно.
Өөрөөр хэлбэл, мөнгө бол таны компаний хүчилтөрөгч. Тиймээс хамгийн муу тохиолдолд бэлтгэлтэй байж хүчилтөрөгчийн нөөцтэй байх хэрэгтэй. Бизнес нь ашигтай байгаа үедээ хөрөнгө нөөцлөөрэй.
4. Тогтвортой үйл ажиллагаанд анхаар
Хэрэв мөнгө хаан юм бол тогтвортой үйл ажиллагаа хатан юм.
Бизнесийн эхлүүлсэн эхний өдрөөт та тогвортой биенесийг бий болгоход анхаарах хэрэгтэй. Хэрэв таны бизнес тогтвортой бус бас хөрөнгө оруулагчид, чадварлаг боловсон хүчээ алдах нь ойлгомжтой.
Ашигт ажиллагаанд хүрэх зам нь тодорхой байх хэрэгтэй. Заавал өнөөдөр биш ч гэсэн, ирээдүйд, хэзээ нэгэн цагт хүрэхүйц байх ёстой. Нөөц бололцоогоо зарцуулан бүтээгдэхүүнийг гаргахын өмнө харилцагчаас асууж, тэд үнэхээр үүнийг худалдаж авах эсэхийг тодорхойл. Борлуулах бүтээгдэхүүнийхээ өртгийг тооцоол, бүтээгдэхүүн үнэхээр ашигтай байхаар байна уу? Өрсөлдөөнөө үнэл. Харилцагчдаа татахын тулд хэр хэмжээний маркетингийн зардал гарахыг тооц. Бүтээгдэхүүнээ борлуулах, сурталчилахад шаардагдах ур, чадвар бүхий хүний нөөцөө тодорхойл. тийм ур чадвартай хүмүүс хэр их байна? Тэдгээр хүмүүсийг хэрхэн татах вэ? Үүнтэй холбоотой хэр их зардал гарах вэ? тооц. Таны бизнест хууль, эрх зүй, зохицуулах байгууллагуудын дарамт хэр их байхыг үнэл. Танд үүнтэй холбоотой ямар нөөц, бололцоо байгаагаа бод.
Эдгээр асуулт, тооцооллууд нь таны бизнест хэр хэмжээтэй хөрөнгө оруулалт шаардлагатайг гаргах ирэхээс гадна цаашид тогтвортой, хэмжигдэхүйц, мөн ашигтай байх эсэхийг тодорхойлох болно.
5. Шийдмэг, самбаатай бай
Бизнсс эрхлэгч Энтрепренер танд тодорхой бус нөхцөл байдалд шийдвэр гаргах шаардлага байнга тулгарах болно. Иймд хурдан шуурхай, оновчтой шийдвэр гаргаж сурах нь зайлшгүй хэрэгцээ болно.
Харилцагч, хэрэглэгчид болон хамтран ажиллагчид, багынхнаасаа гаргасан шийдвэрийнхээ талаар байнга санал, зөвлөмж авч бай. Энэ нь таныг тогтмол сайжруулж, оновчтой шийдвэр гаргахад тань тус болно. Хэрэгтэй үед чадварлаг боловсон хүчийг хөлсөл. Багынхныхаа дунд хурдан шуурхай шийдвэр гаргадаг соёлыг бий болгоход анхаараарай. Шинэ мэдээлэл хурдан шуурхай шийдвэр гаргах чадвар Старт-Ап бизнест таны төсөөлөхгүй олон боломжууд бий болно.
6. Удирдлагын багаа зөв сонгож, сайн ашигла
Хамт ажиллах багаа сонгох гэж байгаа шигээ хамт удирдаж ажиллах удирдлагын багаа сайн сонгож, шилж байж бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс эрэл хайгуул сайн хий, бусад энтрепренеруудын ажиллах зарчмыг судалж, танай бизнест аль нь хэрэгтэй байгааг ялгаж хараарай. Удирдлагын багын бүтцээ бүрдүүлэхдээ өөр өөр үзэл бодол бүхий гишүүдээс бүрдүүлэх нь зүйтэй.
Удирдах багаа бүрдүүлснийхээ дараа тэдгээртэйгээ хамтарч ажил, харилц. Тэд нь цаг зав, мөнгөө танай бизнест зарцуулж байгаа гэдгийг санаарай. Тэд өөрийн хувь нэмрээ компанид оруулж, үнэ цэнэ бүхий хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хэрэв удирдах багт туршлагатай гишүүд байгаа бол Старт-Ап бизнесийн өсөх буурах, унах сэргэх бүх л үед тулах багана болно.
7. Урт хугацааг хар
Урт хугацааг харж ажиллаарай. Мэдээж таны бизнес гэнэтийн өсөлт, бууралт, нойргүй шөнүүд, шантрал, ганцаардал, итгэл найдвар, баяр хөөр, сэтгэл хөдлөл зэрэг олон үе шаттай тулгарна. Нэгэнт та бүх сэтгэл зүрхээ зориулж, хичээхээр шийдсэн бол богино хугацааны эдгээр шалгууруудыг торохгүй давж чаддаг байх хэрэгтэй.
Итгэл найдвартаа үнэнч байгаарай. Үйл ажиллагаагаа явуулж байхдаа хүмүүстэй шударга харьцаж чадаж байгаа эсэхээ шалгаарай. Компанийнх нь хэн нэгэнд нэг л болж өгөхгүй байгаа бол асуудал аль аль талд нь байгааг санж уужуу сэтгэлээр хандах хэрэгтэй. Хэрэв таны ажилтан өөр газар өөрийн чадвараа бүрэн дүүрэн ашиглаж ажиллаж чадахаар бол түүнд боломж олго. Түүнд дараагийн ажилд ороход нь тусал, цаашид хөгжиж дэвжих нөхцөлийг бүрдүүлээрэй. Амьдрал бол зөвхөн бизнесийн эхлэлээр хязгаарлахгүй шүү.
Энэхүү зөвлөмжийн гарчигт Старт-Ап, Энтрепренер гэсэн ГАДНЫ үг орсон. Эдгээрийг энгийнээр тайлбарлавал:
Старт-Ап[1] гэдэг нь ямар нэгэн шинэ санаа эсвэл мөрөөдөлд үндэслэсэн төсөл, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, бодит өсөлтийг бий болгох бизнесийг хэлнэ. Богино хугацаанд, өндөр өсөлтийг бий болгох боломжтой байдаг. Энэ утгаараа Старт-Ап нь тун эрсдэлтэй бизнес юм. Старт-Ап-т нас хамаагүй, заавал залуучууд хийнэ гэсэн үг биш, тодорхой туршлага цуглуулсны дараа эхлүүлэхэд ч оройтохгүй.
Энтрепренер[2] гэдэг нь эрсдэлтэй бизнес хийж байгаа хүн буюу гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн, өөрчлөлтийг эрэлхийлж, боломжийг бий болгон түүнийг ашигладаг бизнес эрхлэгчийг хэлнэ.
[1] the action or process of setting something in motion
[2] a person who sets up a business or businesses, taking on financial risks in the hope of profit.
Сэтгэгдэл бичих