Нийтлэл 12 сарын 07, 2016

ИРГЭНИЙ МЕДИА: Биед хуримтлагдсан хог буюу үрэвслийг дарах арга

Өнөөдөр бидний бие махбодид амархан хуримтлагддаг үрэвслийг дарах аргаас хуваалцахад бэлэн боллоо. Үрэвсэл бол өвчиний эх үүсвэр болдог бөгөөд биеийн лдотор хаа сайгүй тэнүүчилж байдаг. Үрэвсэл яс руу довтолвол үе мөчний өвчин, мэдрэлийн тогтолцоо руу довтолвол депресс болон зөнөх өвчин, дотор эрхтэн рүү довтолвол хорт хавдар үүсгэнэ. Тиймээс архаг өвчтэй хүний үрэвслийг дарах арга хэмжээ авбал эрүүл мэнд нь сайжирдаг байна. Таны биед үрэвсэл байгаа болов уу? Хэрэв үрэвсэлтэй байвал бие дотор хамгаалж буй эд эсүүд хүчтэй хөдөлгөөнд орж эсэргүүцэж эхэлдэг байна. Үүнд цусны цагаан бөөм болон тунгалагийн эд нь юун түрүүнд эсэргүүцэж эхэлнэ. Цаашлаад биеийн эсэргүүцэл суларвал үрэвсэл даамжирдаг бөгөөд энэ үед эмчид хандах нь зүйтэй. Иймээс та бүхэнд гэрийн нөхцөлд өөрийн биеийг оношлох 11 төрлийн аргаас танилцуулж байна.

Биеийн жин буурч үргэлж чихэрлэг зүйл идэхийг хүсэх бөгөөд амархан өлсөх

Хумс амархан хугарч, үс өнгөө алдах

Ердийн үед хоолны шингэц муудаж, өтгөн хатах

Унтах цаг уртсан хангалттай нойр авсан хэдий ч биед хүнд байх

Өмнөх үетэй харицуулвал анхаарал төвлөрөх чадвар муудах

Тамир тэнхээгүй болж өөрийгөө эрүүл бус хэмээн бодох

Толгой өвдөн үргэлж ядрах

Арьс хуурайших

Хамрын үрэвсэл болон багтраа өвчинөөр өвчлөх

Шүд болон буйл үрэвсэх

Даралт ихсэх болон чихрийн шижин өвчнөөр өвчлөх

Дээр дурьдсан 11 шинж тэмдгээс 4-өөс дээш шинж тэмдэг илэрч байвал таны бие үрэвсэлтэй буйгийн шинж. Тэгвэл та бүхэнд үрэвслийг дарах гурван төрлийн аргаас хуваалцъя.

Судасны үрэвслийг дарах П витаминийг хэрэглээрэй. П витамин нь төрөл бүрийн жимсны хальсанд ихээр агуулагдсан байдаг бөгөөд биофламинид, фитохэмик хэмээх жимс ногооны будагч бодисонд их агуулагдана. Тиймээс бидний биен дахь үрэвслийг дарахын тулд жимс ногооны шим тэжээл чухал үүрэгтэй бөгөөд хальстай нь хамт идэж хэрэглэх нь ач тустай. П витамин дутагдвал цусан хангамж алдагдах, бие амархан хөх няц болох, дархлаа сулран судасны аливаа өвчинөөр амарха өвчилнө. П витамин ихээр агуулагдсан жимс ногоо нь амтат жүрж, бирсүүт жүрж, мандарины хальс, алимны хальс, усан үзэмны хальс, сонгины хальс зэрэг болно. Амтат жүрж, бирсүүт жүрж, мандарины хальс нь геспиридин бодисоор баялаг ба мандарин доторх цагаан хальс нь ач тустай. Ц витаминтай хамт хэрэглэвэл коллеген үүсгэх төдийгүй биед сайн бөгөөд түүнчлэн хальстай нь хамт хийсэн бирсүүт жүржийн шүүс нь зүрх судасны эргэлтэнд тустай төдийгүй судасыг уян хатан болгодог байна. Тиймээс дунд насныхан амтат жүржны шүүсийг хэрэглэх тун ач тустай. Амтат жүрж нь амьсгалыг хэвийн байлгаж мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг амьсгалын замын өвчинд сайн нөлөөтэй. Цаашлаад алимны хальс нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх бөгөөд утаслаг эд эсээр баялаг байна. Тийм ч учираас идэвхитэй хүчил төрөгчийг гадагшлуулах үр дүнтэйгээс гадна хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй. Алимны хальс нь жимснээсээ 7 дахин илүү ач тустай. Пектин бодис агуулагдсан тул холемтринийг биед шингэхээс зайлуулж хүнд металыг гадагшлуулж өгдөг. Өдөр тутас алимыг идэж хэрэглэснээр бодисын солилцооны хам шинж (metabolic syndrome –бие даасан өвчин биш эмнэл зүйн бүлэг шинжүүд юм. Эдгээр шинжүүдэд таргалалт, цусны даралт ихсэх, цусны глюкок ихсэлт, цусан дахь триглицеридийн хэмжээ их байх зэрэг орно. Тус шинжүүд хавсарснаар чихрийн шижин хэв шинж-2 зүрхний өвчин үүсч буй болох эрсдэлийг нэмэгдүүлнэ) өвчинийг 20% бууруулж өгдөг. Усан үзэмний хальс нь судасан дахь хорийг гадагшлуулж өгөх ба хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. бөөрний өвчин мөн артерийн судас хатуурлаас сэргийлж өгөх бөгөөд цус бүлэгнэлийг хааж өгнө. Тиймээс усан үзэмний шүүс болон усан үзэмний дарс уувал биед сайн. Дараагаар нь сонгины хальс нь зүрх судасны өвчинд тустай ба суу хлострин бөөгнөрөхөөс сэргийлнэ. Артерийн судасны хатуурал болон таргалалт зэрэгт ач тустай. Нил ягаан сонгинод биофламинид ихээр орсон байдаг. Дээр дурдсан жимс ногооны хальсыг өдөр тутам хэрэглэх хэрэгтэй бөгөөд п витаминийг омега 3тай хамтад нь хэрэглэвэл илүү ач тустай юм.

Ясны үрэвслийг дарах д витаминийг хэрэглээрэй. Д витамин дутагдах нь үрэвслийг сайтар дарж чадахгүйгээс гадна сүүлийн үед хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар нэмэгдэж буй шалтгаан ч гэсэн д витамин дутагдсанаас үүдэлтэй. Бидний биемахбодид хэрэгтэй д витаминийг нарны гэрэлд 10 минут орчим ил биеэ шарахад хангалттай авч чаддаг ч яагаад ийнхүү дутагддаг юм бол? Юутай ч дутагдаж байгаа бол хоол хүнсээр дамжуулан эргэн нөхөж авах хэрэгтэй билээ. Яргай загас болон мөөгөнд их агуулагдсан байдаг ба яргай загас нь мөн омега 3аар баялаг байна. Ханаагүй өөх тосны хүчил болох EPA агуулагдах учир үе мөчний үрэвсэлд тустай. Мөн хатаасан мөөг нь шинэ мөөгнөөс 30 дахин илүү байдаг тул та бүхэн хоол хүнсэндээ хатаасан мөөгийг хэрэглэж заншаарай.

Дархлааг дэмжих Ц витаминийг хэрэглээрэй. Дархлааний эсийг дэмжихээс гадна арьсыг толигор сайхан болгож өгдөг ц витаминаас шим тэжээл авах хэрэгтэй. Ц витамин ихээр агуулагдсан хоол хүнс нь төрөл бүрийн жимс ногоо, түүнчлэн цэцэгт байцаа, улаан чинжүү, шинэ ургацын халуун чинжүү, киви зэрэг орно.

Ийнхүү дурдахад бидний биеийн үрэвслийг дарах гурван арга нь п, д, ц витаминийг ихээр хэрэглэх юм. Үүнээс гадна өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал бөгөөд иддэг зүйл, бодол, өдөр тутмын хэвшилээ өөрчилвөл үрэвсэлийн хэмжээ буурна. Түүнчлэн тогтмол дасгал хийх сайн унтаж амрах нь чухал билээ. Дасгал хөдөлгөөнийг зөв хийх тусам, сайн унтаж амрах тусам мөн үрэвсэл дарагдах юм. Мөн тамхинаас гарах нь эрүүл мэндэд тус нэмэр болохоос гадна өдөр тутам ногоон цай уух нь сайн. Ногоон цайнд п витамин агуулагдсан байдаг.

 

Өнөөдөр та бүхэнд үрэвсэл дарах алтан зөвлөмжөөс хүргэлээ. А.Аaima

Сэтгэгдэл бичих

arrow icon