Нийтлэл 12 сарын 27, 2016

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ: ЯАГААД ЗААВАЛ СОНГОДОГ ЗОХИОЛ гэж ???

ЯАГААД СОНГОДОГ гэж ???
Хүүхэддээ ном сонгож буй зарим эцэг эхчүүд маань хааяа ийн асуух юм.

- ЯАГААД ЗААВАЛ СОНГОДОГ ЗОХИОЛ хүүхдэд уншуулах ёстой гэж... ???

Ингэхэд утга, уран зохиолоос өдөр өдрөөр ертөнцийг өөртөө цоо шинээр танин нээж буй таны хүүхэд юуг авах ёстой вэ?
Утга зохиол гэдэг бол манай өнөө цагийн олон хүний үздэгчлэн цаг нөгцөөх зугаа цэнгэлийн төдий зүйл биш юм. Мөн оюун ухааны гимнастик төдий ч зүйл биш.
- Юуны өмнө утга зохиолоос танин мэдэхүйн таашаал цэнгэл авдаг. Юуны танин мэдэхүй вэ гэхээр нэвтэрхий тольд байдаг мэдлэгийн төдий бус, орчлон хорвоогийн сонин хачин, хүний амьдралын жаргал зовлонгийн олон учгыг танин мэдэх болдог. Тиймээс нэвтэрхий толийн мэдлэгээс илүү нарийн бөгөөд амьд мэдлэг авах боломжтой гэсэн үг.
- Гоо сайхны таашаал цэнгэл гэгддэг тийм зүйл авдаг. Оршин буй бүхний гоо сайхныг танин мэдэх, мэдрэх боломжийг утга уран зохиол хүүхдэд олгодог.
- Ёс зүйн танин мэдэхүйд суралцдаг. Амьдралын баяр баяслыг болон гуниг зовлонг ойлгож ухаарах ухаарал, хүнийг ойлгож мэдрэх, юуг сайн зүйл гэдэг юм, юуг муу гэдэг юм гэдгийг ялган зааглах чадварыг нь улам хурцалж, эрхэмлэдэг үнэт зүйл олонтой, өндөртэй болгодог. Математик, физик, хими, нэвтэрхий толь биш гагцхүү утга зохиолд, урлагийн ертөнцөд л ийм зүйл бий.
- Товчхондоо хүнийг хүн болгодог гол нарийн нандин зүйлсийг өгдөг гэж болно.
- Түүнээс гадна үгийн баялаг, хэл найруулгын чадвар, сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Дээр дурдсан Оюун ухааны нэн сайн нэгэн дасгал бол яах аргагүй ном. Тэр дундаа утга зохиол. Утга зохиол нь хүний насыг уртасгаж, зөнөглөхөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд нотолсон... Өөрийгөө хөгжүүлэх, янз бүрийн нэвтэрхий толиуд, ШУ-ны тайлбарууд гэх мэт бусад ном биш шүү. Зөвхөн утга зохиол...
- За тэгээд мэдээж хэрэг тэр цагийг нөхцөөдөг нь ч бас орох л байх. Гэхдээ хамгийн ашигтай цаг нөхцөөлтийн нэг байж таарна.
Гэх мэт олон чухал ашиг тус байна. Харамсалтай нь зарим маань, ялангуяа боловсролын бодлого тодорхойлогчид, төрийн зарим эрх баригчид, зарим ажил хэрэгч эрхэмүүд утга зохиолоос яг мөнгө тоолоод авдаг шиг шууд ашиг хардаг нэг эмгэг бий. Одоо харьцангуй аярч байгаа ч анзаарагдаад л байдаг юм.
Тэгэхээр утга зохиолд дээр дурдсан олон ашигтай тал байх нь... Зарим нэгийг нь би орхисон ч байж магад.
Тэр ашигтай талуудыг хамгийн ихээр шингээсэн, өндөр ур чадвартай, сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн, сэтгэлд илүү гүн гүнзгий хоногшиж үлддэг, үнэт зүйл, өгөөж арвинтай, гоо зүйн яруу сайханд умбуулж чаддаг тийм зохиолуудыг л СОНГОДОГ гээд байгаа юм. Бас цаг хугацааны шалгуур давсан байж таарна.
Хэн хүнд ойлгомжтой болгохын тулд харьцуулая. Хоол хүнс байна. Бид үр хүүхэддээ аль болох витаминлаг, амин дэм ихтэй хүнс тэжээл өгөхийг хүсдэг шүү дээ. Яаааг түүн шиг юм. Хэрвээ утга зохиолыг хүний оюуны ТАЛХ, ХҮНС гэвээс СОНГОДОГ гэгддэг зохиол бүтээлд тэр АМИН ДЭМ-үүд маш арвин байгаа л гэсэн үг.
Тэгэхээр амин дэм ихтэй хоол хүнс буюу Сонгодог бүтээлийг өдөр өдрөөр өсөн төлжиж буй үр хүүхдийнхээ ОЮУНЫ ХҮНС ТЭЖЭЭЛ болгох нь илүү үр дүнтэй байж таарна аа даа.
Чухам тиймээс л Сонгодог нь илүү...


ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН СОНГОДОГ ЗОХИОЛЫН "ЭРДЭНЭСИЙН САН" цувралын танилцуулга

- НИЙТ хуудасны тоо 12 000, нэг номд ногдох дундаж хуудас 333.
- НИЙТ роман, туужийн хэмжээний 84, өгүүллэг, үлгэр 251, нийт 335 зохиол бүтээл орсон ба 80 орчим хувь нь монгол хэлнээ анх удаа орчуулагдсан юм.

- НЭГДҮГЭЭР БОТЬ
Үлгэрийн хаан Х.Х.Андерсен
“Аз жаргалын шаахай ба бусад үлгэрүүд”
- 43 өгүүллэг, үлгэр орсон... Хуудас 418

- ХОЁРДУГААР БОТЬ
Сонгодог үлгэрч болох Ах дүү Гримм, Мадам де Олнуа, Ш.Перро, Х.Пайл нарын шидэт үлгэрүүд
- 39 үлгэр-өгүүллэг орсон. Хуудас 292

- ГУРАВДУГААР БОТЬ
“Питер нэрт туулай”, “Ремус өвөөгийн үлгэр”,
“Зүгээр л үлгэрүүд”, “Ухаант аварга могой”
- Нийт 49 үлгэр, өгүүллэг орсон . Хуудас 296

- ДӨРӨВДҮГЭЭР БОТЬ
К.Коллоди “Пиноккио”,
Ж.Барри “Питер Пэн”
- 2 томоохон бүрэн хэмжээний зохиол орсон. Хуудас 374

- ТАВДУГААР БОТЬ
А.Милн “Винни Пүү”
Туве Янсон “Ухаант бяцхан амьтдын овоохойд”
- 2 томоохон бүрэн хэмжээний зохиол орсон. Хуудас 310

- ЗУРГАДУГААР БОТЬ
Ж.Родари “Цэнхэр сумны аян”,
П.Трэверс “Интоорт гудамжны Мэри Поппинс”,
Э.Гофман “Цөмөөхэй”
- 3 томоохон бүрэн хэмжээний зохиол орсон. Хуудас 326

- АРВАН НЭГДҮГЭЭР БОТЬ
Оросын зохиолчдын хүүхдэд зориулсан шилдэг бүтээлүүд:
А.Пушкин, Л.Толстой, П.Бажов, М.Горький, С.Маршак,
Д.Мамин-Сибиряк
- 12 зохиолчийн хүүхдэд зориулан бичсэн 22 тууж, үлгэр, өгүүллэг орсон. Хуудас 312

- АРВАН ГУРАВДУГААР БОТЬ
Зальтен “БЭМБИ БА ОЙН АМЬДРАЛ”
Ян Экхольм “БЯЦХАН ДЭГДЭЭХИЙ, ГАВАР ХОЁРЫН НӨХӨРЛӨСӨН ТҮҮХ”
Б. Уайт “ШАРЛОТ ААЛЗНЫ ТОР”
- 3 томоохон бүрэн хэмжээний зохиол орсон. Хуудас 322

- АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БОТЬ
Э. Успенский “ГЕНА МАТАР БА ТҮҮНИЙ НӨХӨД”
Эно Руд “УГЛАВЧ, ТАЛШААХАЙ, ХӨВДӨН САХАЛТ ГУРАВ”
Н. Носов “ҮЛМЭДЭХ БА ТҮҮНИЙ НӨХӨД”
- 3 томоохон бүрэн хэмжээний зохиол орсон. Хуудас 304

- АРВАН ТАВДУГААР БОТЬ
С.Лагерлөф “Шидэт лаа”, “Галуу дагасан гайхамшигт аян”
А.Линдгрин “Өөдөсхөн Нильс Карлсон”
- С.Лагерлөфийн 9 өгүүллэг, 1 томоохон тууж, А.Линдгриний 11 үлгэр,
өгүүллэг орсон. Хуудас 344

- АРВАН ДОЛДУГААР БОТЬ
Японы зохиолчдын хүүхдийн шилдэг бүтээлүүд
- 3 томоохон бүрэн хэмжээний зохиол орсон. Хуудас 386

- АРВАН ЁСДҮГЭЭР БОТЬ
А.Распэ “Мянгуужингийн адал явдал”,
Туви Янсон “Нууцлаг бяцхан амьтдын овоохойд”,
О.Пройслер “Бяцхан шулам”
- 7 цуврал зохиол орсон. Хуудас 318

- ХОРЬДУГААР БОТЬ
Мянга нэгэн шөнийн үлгэр,
Арабын сургамжит үлгэрүүд
- 36 үлгэр орсон. Хуудас 326

- ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БОТЬ
Махабхарата, Рамаяана
- Энэтхэгийн хоёр их хөлгөн туульсийн дунд насныханд зориулсан хувилбар. Хуудас 324

- ХОРИН ДОЛДУГААР БОТЬ
О.Уайльд “Аз жаргалтай ханхүү”, “Анд нөхдийн тухай үлгэр”, “Кентервиллийн хий үзэгдэл”,
А.Сент-Экзюпери “Бяцхан хунтайж”
- 2 томоохон туужийн хэмжээний зохиол болон 9 өгүүллэг, үлгэр орсон. Хуудас 280

- ХОРИН НАЙМДУГААР БОТЬ
Р. Киплинг “Шаалуу хүү Маугли”, “Шидэт толгодын савдаг”,
“Шидэт дагины бэлэг”, “Ширэнгэн ойн ном”.
- Нобелийн шагналт зохиолч Р.Киплингийн хүүхдэд зориулсан
4 томоохон зохиол... Хуудас 406

- ХОРИН ЕСДҮГЭЭР БОТЬ
Р.Баллантайн “Шүрэн арал”,
Х.Хаггард “Соломон хааны эрдэнэсийн сан”
А.Доил “Шерлок Холмсын адал явдал”,
Х.Мелвилл “Моби Дик”,
А.Шелли “Франкенстейн”

- 6 зохиол орсон. Хүүхдэд зориулсан хувилбараар. Хуудас 328

- ГУЧДУГААР БОТЬ
Ж.Свифт “Гуливерийн аялсан түүх”,
Д.Дефо “Робинзон Крузо”,
Ж. Ронни “ Галын төлөөх тэмцэл”
- 3 томоохон бүрэн хэмжээний зохиол орсон. Хуудас 322

- ГУЧИН НЭГДҮГЭЭР БОТЬ
Ф.Бөрнет “Бяцхан гүнж”, “Фаунтлерийн бяцхан эзэнтэн”
- 2 томоохон бүрэн хэмжээний зохиол орсон. Хуудас 346

- ГУЧИН ХОЁРДУГААР БОТЬ
Ф.Бөрнет “Нууц цэцэрлэг”, “Цэнхэр цэцэгсийн орон”
Э.Бронте “Аянгат даваа”
- 3 томоохон зохиол орсон. Хуудас 298

- ГУЧИН ГУРАВДУГААР БОТЬ
В.Хюго “Эх дагины сүмийн бөгтөр”,
К.Уиггин “Нарлаг горхи эдлэнгийн Ребекка”
- 2 роман орсон. Хуудас 368

- ГУЧИН ТАВДУГААР БОТЬ
Э.Портер “Поллианна”,
М.Дож “Мөнгөн тэшүүр”
- 2 роман орсон. Хуудас 316

- ГУЧИН ЗУРГАДУГААР БОТЬ
Л. Монтгомери “Ногоон давхарцагийн Аня охин”, “Эвонлигийн Аня”
- 2 цуврал роман орсон. Хуудас 404

- ГУЧИН ДОЛДУГААР БОТЬ
Л.Алкотт “Жаалхан авхай нар”, “Жаалхан эрчүүд”
- 2 роман орсон. Хуудас 304

- ГУЧИН НАЙМДУГААР БОТЬ
Р. Л. Стивенсон “ЭРДЭНЭ НУУСАН АРАЛ”, “ДУУ ХООЛОЙН АРАЛ”, “ЧӨТГӨРИЙН ЛОНХ”, “ЖЕКИЛЛ, ХАЙД НАРЫН ХАЧИРХАЛТАЙ ЯВДАЛ”, “ХУЛГАЙЛАГДСАН НЬ”

- 5 томоохон зохиол орсон. Хуудас 328

- ГУЧИН ЕСДҮГЭЭР БОТЬ
Ч.Диккенс “Аугаа их найдвар”, “Зул сарын магтуу”,
“Пийшин дээрх хүүрэлзгэнэ”
- 3 томоохон зохиол орсон. Хуудас 284

- ДӨЧДҮГЭЭР БОТЬ
Марк Твен “Ханхүү ядуу, хүү хоёр”, “Том Сойерийн адал явдал” “Хаклебери Финийн адал явдал”
- 3 томоохон зохиол орсон. Хуудас 304

- ДӨЧИН НЭГДҮГЭЭР БОТЬ
Скот О’Делл “ЦЭНХЭР ДЕЛЬФИНИЙ АРАЛ”
К. Патерсон “АУГАА ИХ ГИЛЛИ ХОПКИНС”

- 2 томоохон зохиол орсон. Хуудас 282

- ДӨЧИН ХОЁРДУГААР БОТЬ
Ж.Лондон “Цагаан соёот”,
А.Сэвел “Хөөрхөн хар”
- 3 томоохон роман орсон. Хуудас 354

- ДӨЧИН ГУРАВДУГААР БОТЬ
Сетон Томпсон “Чин зоригт адгуусан амьтад”,
Пол Геллико “Женни муур”
- 9 томоохон өгүүлэл, 1 тууж орсон. Хуудас 334

- ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БОТЬ
Э.Гоуж “Бяцхан цагаан морь”,
Б.Алмазов “Хамгийн сайхан морь”
- 2 томоохон зохиол орсон. Хуудас 308

- ДӨЧИН ТАВДУГААР БОТЬ
Ж.Верн “Дэлхийг 80 хоногт тойрсон нь”,
Х.Уэльс “Цаг хугацааны машин”,
Э.Костнер “5 дугаар сарын 35”,
- 3 томоохон зохиол орсон. Хуудас 310

- ДӨЧИН ЗУРГАДУГААР БОТЬ
Г. Лерукс “ДУУРИЙН ТЕАТРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ”,
Вашингтон Ирвинг “НОЙРМОГ ХӨНДИЙН ДОМОГ”
Э. Гофман ЭЛСЭН ХҮН”
- 1 роман, 3 тууж, 3 өгүүлэл орсон. Хуудас 352

- ДӨЧИН ДОЛДУГААР БОТЬ
Л.Кэролл “Толины цаана Алиса юу үзэв”, “Алиса гайхалтай газарт”, Алан Гарнер “Шидэт чулуу”
- 3 томоохон зохиол орсон. Хуудас 386

- ДӨЧИН НАЙМДУГААР БОТЬ
Клайв Льюис “ШИДТЭНИЙ ЗЭЭ ДҮҮ”, “АРСЛАН, ЦАГААН ШУЛАМ, ШҮҮГЭЭ”, “СҮҮЛЧИЙН ТУЛААН”

- Цуврал 3 томоохон зохиол орсон. Хуудас 394

- ДӨЧИН ЕСДҮГЭЭР БОТЬ
Ж. Р. Р. Толкейн “ХОББИТ”, “АЗТАЙ ЖЭЙЛС”
- 1 роман, нэг тууж орсон. Хуудас 346


Холбоо барих утас 98989959

Сэтгэгдэл бичих

arrow icon