Нийтлэл 01 сарын 17, 2017

ДЭЛХИЙН ЦАСНЫ ӨДӨР УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 03 сарын 04-ний өдрийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвлийн спортын төрлөөр бүх нийтийн өдөрлөг зохион байгуулж цанын спортыг сурталчлах нийслэлчүүдийг чөлөөт цагаараа цасны спортоор хичээллэн өнгөрүүлэх боломжоор хангах зорилготойгоор “ДЭЛХИЙН ЦАСНЫ ӨДӨР”-ийг Монгол улсад 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

“ДЭЛХИЙН ЦАСНЫ ӨДӨР” арга хэмжээг Монголын цанын холбоо, Монголын зочид буудлуудын клуб болон UFC групп хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд гүйлтийн цаны сургалт, снөүбордын үзүүлбэр, цанатай хөлбөмбөгийн тэмцээн, байт харваа, бүх нийтийн хөгжимтэй гимнастик зэрэг олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж хүрэлцэн ирсэн иргэд, нийслэлчүүдийн амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээний үеэр UFC групп хамгийн амттай “БИО ЧАЦАРГАНА” шүүсээр эцэг эхчүүд, үр хүүхдүүдэд бэлэг барьсан бөгөөд ханид томуу ихтэй энэ цаг үед эрүүл мэндэд тустай халуун БИО чацарганы шүүсийг амтархан ууж, чацарганы баатартай дурсгалын зургаа татуулан, олон төрлийн хөтөлбөрт арга хэмжнээнүүдэд оролцож нэгэн өдрийг сайхан өнгөрүүлсэн үйл явдал боллоо.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon