Trends.mn платформын зүгээс сүүлийн үед хэн твиттерт трэнд болж буй эрэмбийг тогтмол танилцуулж байхаар болсон билээ. Хамгийн идэвхитэй байж, олон хандалттай жиргээчийг тооцоолох машин дараах байдлаар гаргажээ.
Bbaatar /@hero_bbaatar/ тэргүүн жиргээчээр тодров.
“Hero Entertainment”-аар овоглосон тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг “Монгол цэргийн баяр” -ыг тохиолдуулан олон нийтэд хүргэсэн. Нэвтрүүлгийг үзсэн хүмүүс “МОНГОЛ ХҮН гэдэг ойлголтыг дахиж нэг харахгүй бол бид үнэхээр Монголоо алдсан санагдав”
гэх мэт урмын үг хайрласан сэтгэгдлүүд бичжээ.
Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг олон нийтэд хүрснээр маш олон хаштагууд бий болжээ. Жишээлбэл: аваргын нулимс, 100 эрхэм, Бат-эрдэнэ аварга гэх мэт. Тэр ч байтугай “100 эрхэмд орсон хүн болгон уйлах ёстой байдаг” гэсэн наргиа ч гараад амжиж. Мөн ЭмСиЭс Ж.Оджаргалыг Монгол тулгатны 100 эрхэм дээр уйлаагүй хүнээр тодруулж "Муу хог чинь асгартал уйлах сцэнарийг нь ойлгохгүй хөгжил дэвшил яриад” гэж хошигнож. Мөн “Буян Жагааг оруулаад уйлуулж чадвал HERO - д мөргье гэж
” Баяржаргал @Bayrjargal7 жиргэжээ.
Мөнхчулууны Зоригт /m_zorigt/ Зам тээврийн сайд асан М.Зоригт удаах жиргээчээр тодров.
“БиднийЦөөхөнМонголчууд” гэх хаштагыг бий болгон “Монголоо тойрох аялал монголчуудын эв нэгдэл” гэх уриан дор нэгдсэн хэсэг бүлэг "жиргээчид" дараагийн байранд орж. Тэд орон даяр аялахын сацуу “Шүүдэр дундуур” МУСК-г олон нийтэд хүргэж байна. Түүний аялалд цагаан атаархал тээсэн олон жиргээч байгаа бололтой шүү
. Ийнхүү өнгөрөгч долоо хоногийн онцлох жиргээнүүд олон нийтэд хүрсэн болон хүрээгүй байгаа уран бүтээлтэй холбогдож гарч байсан бөгөөд товчхондоо "Уран бүтээлчдэд атаархсан өдрүүд" гэж дүгнэсэн ч болохоор аж.
Ц. УЯНГА – Гэгээрэгч /@Uyanga_ts/ Ц. Уянга энэ долоо хоногийн топ жиргээч боллоо
.
Тэрбээр өөрийн жиргээндээ “ФБ-гээр тэр Аяако гэх япон эмэгтэйг харааж зүхсэн улс их.” гэх эхлэлтэй жиргээг нийтэлжээ. Жиргээний учир нь тэрхүү япон бүсгүй болох Кимура Аяако “Монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй сонин хүмүүс”
гэж хэлсэнд бүх учир начир байгаа юм.
Ts.Bat-Erdene /@tsbat_IT/ Удаах жиргээчээр Ts.Bat-Erdene тодорч.
Удаах жиргээчээр Ts.Bat-Erdene тодорчээ. Бусад жиргээчдээ үргэлж сургаж, ухаарал хайрладаг түүний жиргээг хэдэн цагийн үед ч орж харсан байж л байна.
Монгол цэргийн баяраар МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж генерал цолтонг таваар нэмсэн. Үүнтэй холбогдуулан Бат инженер нэрээрээ алдаршсан “БАТЫЙ” жиргээч “Чингис хаан 9 өрлөг, 4 хүлэг баатар, нийтдээ цэрэг морьдын их хэрэг шийддэг 13 генералтай л байсан бололтойн билээ. Одоо хэд ч болчив” гэсэн нь олон нийтийн дэмжлэгийг авлаа.
Үлдсэн топ жиргээчдээр “өнөө л хэд” тунаж буй бөгөөд:
Удаах жиргээчдээр
Цангис /@ariunkhishigG/ нар тодорсон байна.
Сэтгэгдэл бичих