Нийтлэл 04 сарын 07, 2017

Чагтлагдсан сэдэв: ЛОНДОНД ХАЛДЛАГА ҮЙЛДЭВ

Өчигдөр Их Британий парламентын ордны гадаа нэгэн этгээд таван хүний амь бүрэлгэж, 40 гаруй хүн гэмтээсэн хэрэг үйлдэв. Гэмт хэрэг үйлдсэн этгээд эхлээд машинаар тодорхой тооны хүмүүсийг мөргөн дараа нь хутга барин цагдаа нар руу дайрсан байна. Энэ үед нэг цагдаа хутгалуулан амь насаа алдсан ба цагдаа нар гэмт этгээдийг буудан хороосон байна. Одоогоор гэмт этгээдийг хэн болохыг тогтоож зарлаагүй байна. Халдлагын үеэр парламентын ордонд байсан Нийтийн танхимын гишүүд, ерөнхий сайд нар ордныг яаралтай орхин гарсан байна. Машинтай халдлага үйлдсэн хэрэг өмнө нь Европоос Германы Берлин, Францын Нише зэрэг хотуудад болж байсан юм.

Их Британий ерөнхий сайд Тереза Мэй хэргийн талаар “Бид хамтдаа урагшлах болно. Террорт бууж өгөхгүй бас үзэн ядалт, чөтгөрийн дуу хоолой биднийг салгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн юм.

Энэ хэргийн талаар ярилцсан жиргээнүүдийг #House of Commons, #London, #LondonAttacks гэх мэт хаштагуудаар үзэж болно. Үйл явдалтай холбоотой зарим онцлох жиргээг хүргэе.

Ian Bremmer Лондонд халдлага үйлдсэн газрын зургийг жиргэсэн байна.

Lori Hendry “Лондонгийн үйл явдал олон ургальч соёл болон жуулчлалд аль алинд нь байна. Хоёуланг нь зэрэг авч явах боломжгүй! Тэд танай орныг сүйтгэж байна! СЭРЭЭЧ!” гэсэн байна.

Энэхүү халдлагын гэрч болсон Тоби Мелвиллегийн Ройтерс агентлагт өгсөн ярилцлага болон хэргийн газрын зургуудыг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

arrow icon