Нийтлэл 04 сарын 05, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Роботуудаас татвар авах уу?

Орчин үеийн технологийн хөгжлийн түвшин дээшилсээр технологийн тавдугаар хувьсгалын үед ирээд байна. Энэ үеийг тодорхойлох нэгэн чухал хэсэг нь робот юм. Үйлдвэрлэлд робот нэвтэрч хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх нь сайн, хялбар зүйл гэж болох ч нийгэмд хэрэгжүүлэх үед олон бэрхшээл тулгардаг байна. Энэ бэрхшээлүүдийн зарим суурь асуудлуудыг Янис Варуфакис (Yanis Varoufakis)  тайлбарлан бичжээ. Тэрээр Афины их сургуулийн эдийн засгийн ухааны профессор бөгөөд зүүний чиглэлийн эдийн засгийн үзэл баримтлалаараа алдартай нэгэн билээ. 2015 онд Сангийн сайд байхдаа Грекийн ерөнхий сайдын өрийн бодлоготой санал нийлээгүй учраас албан тушаалаа өгсөн юм. Түүний капитализмын хямрал, глобал эдийн засгийн асуудлуудад өгсөн цөөнгүй онцгой саналууд бий. Энэ удаа дараах нийтлэлийг хүргэж байна.

Кэн тариалангийн талбайд том ургац хураагч жолооддог. Тэрээр цалингаасаа орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөн нийгмийнхээ бага орлоготой хэсэгт зориулсан засгийн газрын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд тусалдаг. Харамсалтай нь тариалангийн талбайн эзэн Люк Кэнийг “Нэксус” хэмээх илүү удаан ажиллах чадалтай, илүү аюулгүй роботоор солих болжээ. Мэдээж энэ роботод ямар ч үдийн цайны завсарлага, амралт эсвэл өвчтэй өдөр гэж байхгүй нь тодорхой.

Билл Гэйтс тэгш бус байдлыг бууруулах болон автоматжуулалтаас үүдэлтэй нийгмийн зардлыг тэнцвэржүүлэхийн тулд нэг бол “Нэксус” робот орлогын татвар төлөх ёстой эсвэл Люк Кэнийг роботоор сольсныхоо төлөө илүү их татвар төлөх ёстой гэжээ. Энэ “роботын татвараар” нь универсал суурь орлого (universal basic income-UBI) -ийг санхүүжүүлэх нь зүйтэй гэсэн байна. Гэйтсийн санал универсал суурь орлогыг бий болгох олон хувилбарын нэг бөгөөд чинээлэг нийгмүүдийн удаан хугацаанд үл тоосон хүн чанар болон капитализмын гайхалтай шинж чанаруудыг харах боломж олгож байгаа юм.    

“Нэксус” робот Люктэй хэзээ ч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйд автоматжуулалтын хамгийн гол асуудал байгаа юм. Цаашлаад “Нэксус” ямар ч орлого авахгүй. Иймд “Нэксус”-ээс орлогын татвар авах ганцхан арга бол Кэний жилийн эцсийн орлогыг жишиг цалин болгоод Люкийн орлогоос татвар болон нийгмийн даатгалын хураамж авах юм.

Энэ хандлагад гурван асуудал бий. Юуны өмнө Кэний цалин халагдаагүй байх хүртлээ өөрчлөгдөж болох ба жишиг цалин өөрчлөгдөх ёсгүй, мэдээж бизнесийн эсрэг эрх мэдэлтнүүд хөдөлсөн эсвэл Кэн дураараа өөрчлөөгүй л бол шүү дээ. Мөн татварын байгууллага болон Люк нар хэрвээ Кэн ажиллаж байсан бол буурах эсвэл өсөх байсан гэсэн боломжгүй тооцоон дээр маргалдах болно.

Хоёрдугаарт, хүнээр удирдуулж байгаагүй робот машинууд гарч ирэх үед эдгээр роботуудын төлөх татварыг тогтоох жишиг цалин буюу орлого байхгүй байна.

Эцэст нь, Нэксусийн ажиллуудаг ургац хураагчид биш “Нэксус”-д зориулж Люк татвар төлөхийг шаардахыг философийн үүднээс зөвтгөхөд хэцүү юм. Эцсийн эцэст хоёулаа л машин гэхдээ ургац хураагч Нэксусээс илүү хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн. Хоёр машинд ялгаатай хандаж буйг хамгаалах боломжтой ганц зөвтгөл бол “Нэксус” илүү бие даасан байдалтайд байгаа юм.

Гэхдээ чухам ургац хураагчаас ялгаатай нь “Нэксус” ямар хэмжээнд бие даасан байдалтай байна вэ? Хэдийгээр өндөр хөгжсөн “Нэксус”-ийг гагцхүү өөрийн ухамсартай болвол бие даасан гэж үзэх ба магадгүй аяндаа эсвэл бүтээгчдийн тусламжтайгаар болж болох юм.

Хэрвээ Нэксус (1982 оны Blade Runner киноний Нэксус-зургаагийн хуулбарууд шиг) энэ үсрэлтийг хийж чадвал “тэрээр” ургац хураагчаасаа тусдаа “эрхтэй” хэмээн ойлгогдох болно. Харин энэ үед хүн төрөлхтөн шинэ төрлийн амьд биет болон шинэ иргэний эрхийн хөдөлгөөн (би дуртайяа оролцох болно) санаачилж Нэксусийн төлөө Кэнтэй ижил эрх чөлөөг шаардах болно-үүнд цалин, суурь орлого, ажлаасаа чөлөөлөгдөх зэрэг хамаарна.

Татварын эрх мэдэлтнүүд болон бизнесийн (татварын арбитр болон авлигыг хамруулаад) хооронд шинэ зөрчил үүсгэхгүйгээр роботууд орлогын татвар төлж чадахгүй гэж үзвэл Люкд зарах үед татвар авбал ямар вэ? Энэ мэдээж боломжтой юм: Кэнийг Нэксусаар солих үед төр Люкээс нэг удаагийн татвар авна гэсэн үг юм.

Роботууд татвар “төлөх” энэ хоёр дахь хувилбарыг Гэйтс дэмжиж байгаа. Тэрээр автоматжуулалтыг сааруулах болон технологийн түрэлтийн нөлөөг татварын саадаар сөрөхийг үндсэндээ ухаалаг бодлого гэж үзэж байгаа.

Гдээ роботуудад ноогдох нэг удаагийн татвар нь робот үйлдвэрлэгчдийг бусад төхөөрөмжтэй хиймэл оюун ухааныг нийлүүлэхэд хүргэнэ. Нэксус ургац хураагчтай илүү их адилхан болж татвар тогтоох роботын элементийг нь ургац хураадаг энгийн хэсгээс нь салгах боломжгүй болно.

Роботын худалдааны татвар байх эсвэл энэ нь үйлдвэрлэлийн хэрэгслийн ерөнхий татвартай нийлэх аль нь ч байж болно. Гэхдээ бүх үйлдвэрлэлийн хэрэгсэлд татвар ноогдуулахын эсрэг тэмцэхийг төсөөлөөд үзвэл: Энэ нь дотоод үйлдвэрлэл болон өрсөлдөх чадварыг буруулах харамсалтай хэрэг болох юм!

Аж үйлдвэрийн капитализмыг гарч ирснээс хойш бид өмч ба капитал хоёрыг муу ялгадаг болсон цаашлаад баялаг, түрээс, ашиг зэргийн хоорондын ялгаа ч үүнд хамаарна. Ийм учраас баялгийн татварыг тогтооход хэцүү байдаг. Нэксус болон түүний ажиллуулдаг ургац хураагчийг хооронд нь ялгах концепцийн асуудал нь роботын татвар яаж ажиллах вэ гэдгийг зөвшилцөх боломжгүй болгоно.

Гэвч яагаад капитализмыг одоо байгаагаасаа илүү ярвигтай болгох гээд байна вэ? Хэрэгжүүлэхэд амархан бас энгийнээр зөвтгөх боломжтой роботын татварын хувилбар бий: универсал суурь дивидент (universal basic dividend-UBD-УСД) буюу бүх ноогдол ашгаар санхүүждэг хувилбар.

Шинэ хувьцаануудын (IPO) тодорхой хувь олон нийтэд нээлттэй болж эргээд универсал суурь дивидентээс орлогын урсгал бий болгохыг төсөөлөөд үздээ. Үр дүнд нь нийгэм бүх корпорацийн хувьцаа эзэмшигч болж бүх иргэдэд дивидент тэнцүү хуваагдах болно.

Энэ хүрээнд автоматжуулалт үйлдвэрлэл болон корпорацийн ашгийг өсгөж нийгэм бүхэлдээ үр ашгийн хуваалцах болно. Ямар ч шинэ татвар байхгүй, ямар ч адармаатай татварын хууль байхгүй бас төрийн халамжийн санхүүжилтэнд ямар ч нөлөөгүй. Нэмж хэлэхэд өндөр ашиг болон УСД-ээр дамжсан түүний автомат хуваарилалт нь төрд илүү их орлого олох боломж нээх юм. Илүү хүчтэй хөдөлмөрийн эрх болон зохистой цалинтай хосолсноор хамтын хөгжлийн идеал шинэ биеллээ олох болно.

Эхний хоёр аж үйлдвэрийн хувьсгал агуу бүтээгчдийн хүндэт саравчинд бүтээсэн машинууд дээр боссон. Сэргэлэн энтрепренерууд тэдгээрийг худалдаж авч “машинуудынхаа” бий болгосон орлогын урсгалдаа өмчийн эрх шаардаж байв. Өнөөдрийн технологийн хувьсгал капитал үйлдвэрлэлийн өсөн буй нийгэмчлэлээр тодорхойлогдож байна. Үүний практик хариу үйлдэл нь капиталын бий болгож буй их хэмжээний орлогын урсгалыг эзэмшиж буй өмчийн эрхийг нийгэмчлэх явдал юм.

Товчоор хэлбэл Нэксус эсвэл Люкээс татвар авахаа март. Оронд нь ферм дэх Люкийн хувийг олон нийтэд нээлттэй шилжүүлсэнээр бүгдэд универсал төлбөрийг бий болгоно. Нэмж хэлэхэд бид цалинг нэмэгдүүлэх, ажил эрхэлж буй бүх хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулах талаар хуульчилж нөгөө талаас бидний татвар Кэний ажилгүйдлийн олговор, түүний цалинтай ажлыг баталгаажуулах эсвэл дахин сургахад зарцуулагдах болно. 

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: Project Syndicate

Энэ нийтлэлийг 2017 оны хоёрдугаар сарын 27-нд www.project-syndicate.org вэбсайтад нийтлэсэн болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon