Нийтлэл 04 сарын 06, 2017

ФЭЙСБҮҮКТ ХЭН ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?

Уншигч та бүхэнд Фэйсбүүк олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд трэнд болж байгаа пэйжүүдийн сонин хачнаас танилцуулж байна. Фэйсбүүк пэижийн трэндийг олон нийтийн дунд дурдагдаж байгаа Talking about статистикт суурилж гаргадаг. Фэйсбүүк сүлжээг идэвхитэй хэрэглэх цаг завгүй, хаана хэн юу трэнд болж байгааг мэдэх боломжгүй уншигчид залуу үе, нийгэм юу сонирхож, ямар уран бүтээлч, сошиал дүр, хэний ажил хэрэг халуун сэдэв болж байгааг олж мэдэх боломжтой. Фэйсбүүкт тэгээд хэн трэнд болж байна вэ?

Реппер Жий /Big Gee/

 

Фэйсбүүк трэндсийг “Жий” тэргүүлсэн хэвээрээ л байна

 

Инээдмийн баярын өдрөөр түүний оруулсан дүрс бичлэгт нэг биш нэлээн хэдэн хүмүүс хууртагдсан байлаа. ТОМ ЖИИ гэр бүл найз нөхөд дүү ер нь тэгээд таних танихгүй, тааж хэлэмгүй олон хүнийг хуурсан өдөр болж. Дашрамд сонордуулахад Реппер Жий  “"ХОВД"-ын залуус бие сэтгэлээ бэлдээд байж байгаарай!!! 2017.04.07-нд хамт саагицгаая!!! ” гэж нийтэлжээ.

Удаах постонд олны танил олон эрхэмүүдтэй селфи дарсан ч олигтой гараагүй юу оруулах постын зургаа өөрчилсөн үү бүү мэд.

 

Анхаар... Инээгээрэй... Авлаа... Нэг хоёр гурав...

гээд хажуунаас авсан зургаа оруулав. Мэдрэмж гэж жигтэйхэн...

 

Battsetseg Natsag

"Эх бүрдийн домог" "Хүний амь", "Суварган цэнхэр уулс", “Жинжиймаа” кинонуудаар өөрийн жүжигчиний замналаа эхлүүлсэн МУГЖ Н.Батцэцэгийг танихгүй мэдэхгүй хүн Монгол улсад ховор бизээ. Трэндс.мн МУГЖ Н.Батцэцэгийг фэйсбүүк трэнд хүнээр онцолж байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн хуудаснаа “МОНГОЛЫН ИРГЭД НАСААРАА УЛСЫН ТӨСӨВ БҮРДҮҮЛЖ ЗҮТГЭЧИХЭЭД ГАНЦ ЖИЛ Ч ТЭТГЭВЭР АВЧ ЧАДАЛГҮЙ НАСАН ЭЦЭСЛЭХ БОЛЖ БАЙНА…” гэх эхлэлтэй нийтлэл оруулсан нь олон хүний хандалт авчээ.

Учир нь монгол хүний тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 66, эмэгтэй 65 болгосонд бүх учир байгаа юм.

 

 

Монгол хүний тэтгэвэрт гарах нас эрэгтэй 66, эмэгтэй 65 болсон

 

 

Дараах нийтлэлд гавъяат Батцэцэг 1987 онд авхуулж байсан зургаа нийтэлжээ. Бүр инээдмийн баярын өдөр /хүн хуурдаг өдөр гэсэн нь дээр байх/.  Тэгэхээр зураг дээрх 1987 он гэсэн нь хуурсан байх магадлалтай. Учир нь Н.Батцэцэг одоо ч залуугийнх шигээ цог жавхлантай, үзэсгэлэнтэй байгаад юм.

Uka

Дуучин бүсгүй Уламбаяр буюу УКА трэнд хүний жагсаалтанд шинээр орж ирлээ.

Тэрбээр “ЭРХ ЧӨЛӨӨЛНӨ” хэмээх уран бүтээлээ 4 дүгээр сарын 1-ний өдөр өлгийдөн авсан.

 

Түүний фэйсбүүк хуудасч түүнийг нь илтгэсэн нийтлэлүүд хэд хэд оржээ. Одоогийн байдлаар түүний шинэхэн клипийг 43мянга орчим хүн тав хоногийн дотор үзжээ.

Харин түүний өчигдөрхөн оруулсан зурган нийтлэл дандаа залуу хүмүүст зориулагдсан бололтой. Эсвэл хараа сайтай бүргэдийн нүдтэй хүмүүст.

Нэмэлтээр нэг зүйл сонордуулахад УКА хуудсандаа оньсого оруулжээ. ТУН УДАХГҮЙ гэсэн нийтлэлүүдийн хариултыг “ТА” таах хэрэгтэй.

 

“ТА” таах хэрэгтэй.

 

A Cool Anhbayar

Фэйсбүүк трэнд хүмүүсийн жагсаалтанд Күүл залуу ороод ирлээ. Гэхдээ нэр нь Күүл /COOL/. Энэ хүн бол ЭЙ КҮҮЛ/A COOL/.

ЭЙ КҮҮЛ буюу Баттулгын Анхбаяр энэ сарын 14-ний өдөр өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байгааг дуулгах нь зөв байх.

 

 

Түүнийг бид өөрийн фен клубтэй Монгол дахь цөөн хүмүүсийн нэг гэдгийг саяхан мэдсэн.

 

 

Хэд хоногийн өмнө тэрбээр “The Weeknd - I Feel It Coming” гэх дууг "Монголын англи" хэлээр дуулж өөрийн фенүүддээ бэлэг барьжээ. Бэлэг оновчтой эсэхийг Анхбаярын фэйсбүүк хуудаснаас харах нь зөв байх.

Odzaya Deremchimed

Үзэсгэлэнт нэвтрүүлэгч Д.Одзаяа фэйсбүүк трэнд хүний тоонд дахин багтлаа. Түүний интернет орчинд бэлтгэн хүргэдэг “Бэлэг” нэвтрүүлгийн нэг жилийн ой 4 дүгээр сарын 3-ны өдөр болсон.

 

“Бэлэг” нэвтрүүлгийн нэг жилийн ой 4 дүгээр сарын 3-ны өдөр

Баярын өдрөөр Одзаяагын хийсэн 15 минутын шууд бичлэгийг 273,000 хүн үзэж, 14,300 орчим хүн бусаддаа хуваалцаж, 10,000 орчим хүнд таалагджээ. Зөвхөн бичлэг үзүүлэлгүй бичлэг үзсэн хүмүүстээ БЭЛЭГ барьжээ.

15 минутын шууд бичлэгийг 273,000 хүн үзэж, 14,300 орчим хүн бусаддаа хуваалцаж, 10,000 орчим хүнд таалагджээ

Гайхалтай биш гэж үү /MNTM дурсав/.

Одоо тэгээд Одзаяагын хуудас гэвэл нэг л үг санаанд ордог болох нь. Тэр үг нь “БЭЛЭГ”.

Жагсаалтын үргэлжлэлд дараах хүмүүс багтжээ.

Urankholboo

Дагдангийн Анхбаяр

Ганбаатар Сайнхүү

Bold Dorjsuren

Дуучин Б.Сарантуяа

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-08-31

    жий та уу байгаа ажиллаа

arrow icon