Хятадын эдийн засгийн өсөлтийг янз бүрээр тайлбарладаг ч өсөлтийн ихэнхи хэсэг нь хотуудад ноогддог гэдэгтэй хэн ч маргахгүй. Эдийн засгийн хөгжлийн стратегийг Хятадын хотууд дундаа амжилттай хэрэгжүүлсэн Хятадын өмнөд эргийн Гуандон мужийн Фошан хотын жишээ анхаарал татаж байна. Хятадын эдийн засгийн хөгжлийн стратегийг ойлгох, Монгол улс эдийн засгаа Хятадын эдийн засагтай хэрхэн уялдуулах талаар эргэцүүлэхэд доорх нийтлэл нэмэр болох болов уу. Ингээд Хонг Конг буюу Хятадын нэр хүндтэй эдийн засагч Андрев Шенг, Шиао Генг нарын нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хятадын нэгдүгээр зэрэглэлийн Бээжин, Шанхай, Гуанжоу болон Шеньжень зэрэг хотуудын орон сууцны үнэ буурахгүй байна. Тэнд буй орон сууцнуудын үнэ дэлхийн хамгийн үнэтэй Нью Иорк, Лондон болон Хонг Конг зэрэг хотуудын үнээс 1/2-ээр илүү байна. Хүндрэл ихээр хуримтлагдахаас өмнө орон сууцны хөөснөөс тодорхой агаар гадагшлуулахын тулд Хятадын хурдацтай хотжилтын менежментийг сайжруулах ёстой. Энэ нь зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн хотод хамаарахгүй юм.
Мэдээж нэгдүгээр зэрэглэлийн хотуудад орон сууцны нөхцөл байдал хүнд байгаа бас засгийн газраас зах зээлийг хөргөхийн тулд шуурхай хөдөлжээ. Жишээ нь Бээжинд оршин суугчид хоёр дахь үл хөдлөх авах суурь төлбөрийн хэмжээг үнийн 80 хувьд хүргэсэн ба цагаачдыг үүнээс хориглосон юм.
Гэвч энэ нь түр зуурын арга юм. Голдуу залуу Хятад авьяастнуудаас бүрдсэн хот руу орох их урсгалд эдийн засгийн боломж нээх нь илүү урт хугацааны шийдэл бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зохистой нийлүүлэлтийн хэрэгтэй байгааг эрх мэдэлтнүүд анхаарах хэрэгтэй. Мөн илүү сайн нийтийн дэд бүтцийг ч мартаж болохгүй. Бодлого боловсруулагчид орон даяар өрнөж буй хотжилтыг зохицуулах төрийн хяналт болон зах зээлийн хүчний зохистой тэнцвэрийг тодорхойлох ёстой юм.
Одоогийн байдлаар Хятадын топ 100 хот (600 хотоос) хотжилтын хүндрэлд байна. Тодруулбал тэд 714.3 сая хүн буюу нийт хүн амын 52.8%-ийг орон сууцжуулсан
ба 2016 оны байдлаар Хятадын ДНБ-ний 75.7%-ийг үйлдвэрлэж байна. Эдгээр 100 хотоос зургаан хотын ДНБ-ний өсөлт өнгөрсөн жилийн байдлаар 10%-иас дээш өсөлттэй гарсан ба үндэсний дундаж нь 6.7% байв. Харин 82 хотын ДНБ 6.7-10 хувийн хооронд байсан бол 12 хот 6.7% ба түүнээс бага өсөлттэй байжээ.
Илүү сонирхолтой нь
Хятадын 33 хотын нэг хүнд ноогдох ДНБ Дэлхийн банкны стандарт буюу 12,475 ам.доллараас илүү байж өндөр орлоготой гэх статустай болсон юм.
Дөрвөн жилийн өмнө Хятадын ердөө 16 хот энэ шугамыг давж байсан. Өндөр орлоготой хотуудын хотжилт Хятадын гайхалтай хөгжлийн түүхийг хэрхэн үргэлжлүүлэх тухайд нэгдүгээр зэрэглэлийн хотуудаас илүү үнэтэй сургамж болж болно.
Хятадын өсөлтийн шинэ загвар: Фошаны түүх (бидний нэг маань хамтарч зохиосон) хэмээх шинэ номонд эдгээр хотуудаас нэг хотын кэйсийг харуулсан. Сүүлийн жилүүдэд Фошан хот Гуандон мужийн нийслэл Гуанжоугоос гаднах Хятадын хамгийн хөгжил хөдөлгөөнтэй аж үйлдвэрийн хот болсон юм.
2016 онд Фошанд нэг хүнд ноогдох орлого 17,202 ам.доллар байсан бол Бээжинд 16,624 ам.доллар, Шанхайд 16,251 ам.доллар хүрч байв.
2015 онд Фошаны ДНБ-ний 60 хувийг аж үйлдвэрийн салбар эзэлж ДНБ-ний өсөлт 8.3% хүрсэн бол Бээжинд 6.7%, Шанхайд 6.8% хүрч байв.
Цаашлаад өрийн асуудал түгшүүртэй болж буй үед Фошаны Өр-ДНБ-ний харьцаа 2011 онд 85%-тай байсан нь үндэсний дундаж 121%-иас хамаагүй бага тоо юм. Хятадын хамгийн их ДНБ-ний өсөлттэй хотод багтаж буй Фошаны өсөлт хувийн сектор болон орон нутгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр үүсэж буй юм.
Өөрөөр хэлбэл бүхэлдээ өр биш өөрийн санхүүжилтээр юм. Тодруулбал Фошаны үндсэн хөрөнгө оруулалтын 2/3-ыг хувийн сектор санхүүжүүлсэн нь ДНБ-ний 30-40% болж буй юм.
Фошаны хөгжлийн стратеги нь Pearl River Delta хэмээх Хонг Конг, Шеньжень болон Гуанжоуг хамарсан сүлжээ цаашлаад тэдгээр хотуудаар дамжин дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хотоо нэгтгэхэд чиглэсэн юм. Мөн мэргэжлийн нарийн секторуудын ур чадавхи, нөөцийг хөгжүүлснээр дэлхийн хамгийн том цахилгаан гэрэлтүүлэг болон тавилгын зах зээлийг бий болгосон байна.
Одоо Фошанд маш олон хувийн фирм болон жижиг-дунд үйлдвэр 30 илүү давсан нарийн мэргэжлийн үйлдвэрийн кластертай болж дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдээд байна. Жишээ нь Midea Global дэлхийн гэр ахуйн цахилгаан барааны хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон худалдааны тэргүүлэгч болсон байна.
Мөн хотын ойр орших бусад хотуудтай холбогдож, харьцангуй давуу талуудаа нэгтгэн хамтран дэвшиж байна. Үүнтэй зэрэгцээд Фошан Хятадын бусад хотуудын дотоод өрсөлдөөнд дэмжлэг болж байгаа нь магадгүй амжилтынх нь хамгийн том шалтгаан юм.
1980-ад оны эхээр жижиг хот, тосгоны үйлдвэрлэл болон хувьчлалыг хамгийн түрүүнд туршиж үзсэн хотуудын нэг болсоны хувьд Фошаны удирдлага хувийн үйлдвэрүүдийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн. Тодруулбал чадавхи сайжруулах болон чухал дэд бүтцүүдийг байгуулж харин үнэтэй орон сууц эсвэл ямар ч шаардлагагүй оффисийн барилга барихаас зайлсхийсэн юм. Орон сууцны хөөс, илүүдэл нөөцөнд живсэн улсад энэ нь алсын хараатай бодлого байсан юм.
Зах зээлийн дохио, сануулгад нягт мониторинг хийсэн удирдлагуудын уян хатан хандлага тэдний амжилтын түлхүүр болсон байна. Иймэрхүү мониторингд талархах учир нь Фошан хотын болон мужийн түвшний засгийн газрууд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний бүтцийн аажим өөрчлөлтийг анзаарч өөрчлөлтийн дагуу ажилласан явдал юм. Үүнд орон сууцжуулалт болон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, нийгмийн халамжийг сайжруулж цагаач ажилчдыг хамруулах, бохирдлыг бууруулах зэрэг багтана.
Хотын засгийн газар 2008 оноос хойш Фошаны хувийн үйлдвэрүүдийн бүтцийн өөрчлөлтийн хүнд үйл явцыг удирдсан юм.
Жишээ нь Фошаны керамик үйлдвэрлэл бохир, үр ашиггүй эрчим хүчний хэрэглээтэй, салангид байсныг цэвэр, үр ашигтай эрчим хүчний хэрэглээтэй, тогтвортой салбар болгон өөрчилсөн байна. Энэ үйл явц хотын засгийн газраас боловсруулж мөрдүүлсэн өндөр стандарттай ихээхэн хамаатай юм. Үүнтэй зэрэгцээд Зүүн Хойд Хятадын орон нутгийн засгийн газрууд нийлүүлэлт талын бүтцийн реформтой ноцолдсоор байгаа ба тэд илүүдэл нөөц, хэтэрсэн татаас, өндөр трансакцийн зардал болон технологи шинэчлэлийн зөрүүг шийдэх хэрэгтэй байна.
Хятадад хотуудын потенциалын талаар анхаарах нь ихсэж байна. Фошаны өрсөлдөөнийг дэмжих, инновацийг хөгжүүлэх, үеэ өнгөрөөж буй үйлдвэрлэлийг бууруулах зэрэг нь өсөлтийг дэмжих хотуудын онцгой чадавхийг нотлохын хамт нийгмийн сорилтуудыг гэтлэх, бохирдлыг бууруулах болон технологийн сүйтгэлийг давж гарах чадвартай ажиллах хүчнийг бий болгож болохыг харуулсан юм. Хятад хотжилтыг зохицуулах гэж оролдохдоо хариу үйлдэл үзүүлэхийн оронд зах зээлийн хүчийг дарах гэж оролдох нь ач холбогдолгүй гэдгийг Фошаны загвар нотолж магадгүй юм.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: Project Syndicate
Энэ нийтлэлийг 2017 оны гуравдугаар сарын 28-нд www.project-syndicate.org вэбсайтад нийтлэжээ.
Сэтгэгдэл бичих