Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат явагдаж дууслаа. Энэ удаагийн сонгуульд нийт 11 хүн өрсөлдсөж нийт сонгогчдын 78,7% оролцсон байна. Саналын тоогоор эхний хоёрт жагссан нэр дэвшигч шалгарч ирэх тавдугаар сарын 23-нд болох хоёрдугаар шатны сонгуульд өрсөлдөх эрхтэй болно. Хамгийн их санал авсан нэр дэвшигч Эммануэль Макрон 23,9%-ийн саналаар, Марин Ле Пен 21,4%-ийн саналаар хоёрдугаарт жагссан байна.
Жиргээчид #presidentielles2017 гэсэн хаштагтай жиргэж байгаа ба хоёрдугаар шатанд шалгарсан нэр дэвшигчдийн талаарх хүмүүсийн санаа, сэтгэгдэлтэй танилцъя.
Ian bremmer “Францын элитүүдийн санаа зовж буй жинхэнэ асуудал” хэмээн дараах зургийг жиргэжээ.
German Foreign Office “Германий гадаад хэргийн сайд Зигмар Габриэль Францын сонгуулийн тухайд: Эммануэль Макрон ялж буйд би баяртай байна. Тэрээр Европын талын баримтлагч цорын ганц жинхэнэ нэр дэвшигч юм.” гэжээ.
Janice Atkinson “Макрон бол центрист биш. Олландын үеийн Францын бүтэлгүй социализмд үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр эдийн засгийн сайд байсан” гэжээ.
Tim Farron “Баяр хүргэе Макрон. Бид Ле Пений хагалан бутаргасан улс төрийн эсрэг чамтай хамт зогсоно. Салхи эргүүлж эв нэгдэл, тэвчээр, нээлттэй байдлын төлөө зогсох цаг боллоо.” гэж Макроныг дэмжихээ илэрхийлсэн байна.
Economist сэтгүүл Францын ерөнхийлөгч болох магадлалыг тооцоолохдоо Эммануэль Макроныг 68%, Франсуа Фийон 21%, Жан Люк-Меланшон 10%, Марин Ле Пен 1%-ийн магадлалтай гэж байсан юм. Эхний шатны сонгуулийн дүнгээр нэр дэвшигч Макрон, Ле Пен нар үлдсэн ба хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү их биш учир ирэх тавдугаар сарын сонгуульд хүртэл ширүүн өрсөлдөөн үүсэх боломжтой байна.
Сэтгэгдэл бичих