Нийтлэл 05 сарын 01, 2017

Чагтлагдсан сэдэв: ТРАМПЫН ЗӨВЛӨХИЙН ДУУЛИАН

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Себастиан Горка одоогийн ажлаасаа огцорч засгийн газарт өөр албан тушаалд томилогдохоор болов. Одоогийн байдлаар тэрээр яг ямар албан тушаалд томиглогдох нь тодорхойгүй байна. Горка өнөөг хүртэл үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхийн албан тушаалд тэнцэхүйц гэдгээ нотлоогүй аж. Өөрөөр хэлбэл АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хадгалах найдвартай хүн гэдэг магадлагаагүй юм.

Горка 2008 он гэхэд АНУ-ын иргэн болсон ба өмнө нь Унгарын улс төрд оролцож орон нутгийн сонгуульд өрсөлдөж байсан юм. Мөн 2002 оны үед Унгарын тагнуулын албаныхан түүнийг Британий тагнуултай гэрээтэй ажилладаг хэмээн буруутгаж байсан аж.

Горкаг шүүмжлэгчид Унгарын улс төрд байхдаа хэт барууны буюу нацист улс төрийн бүлэглэлд хамаарч байсан хэмээн буруутгасан байдаг ба үндэсний аюулгүй байдлын бодлогын талаар ямар ч туршлагагүй гэдэг.

Ардчилсан намын хууль тогтоогч өнгөрсөн сард Горкагийн цагаачлалын баримт бичгийг шалгаж Төлөөлөгчдийн танхимд танилцуулахыг Цагаан ордноос хүссэн байна. Нэгэн эх сурвалж Горкаг түр хугацаагаар ажиллахаар ирсэн гэж мэдээллэж байв.  

Жиргээчид энэ үйл явдлын талаар #Sebastian Gorka гэсэн хаштагтай жиргэж байна.

John Schindler “Үндэсний аюулгүй байдлын мэргэжилтэн аюулгүй байдлын магадлагаа авч чадаагүй хүн үнэндээ мэргэжилтэн биш юм.” гэжээ.

Kaivan Shroff “Себастиан Горка нацист хуйвалдагчидтай нягт хамт ажилласан. Цагаан ордон түүнийг мөрөөдлийн ажлаа хөөж буй хэмээн тайлбарлах нь  шившигтэй.” гэж жиргэжээ.

Richard W. Painter “Исламаас айх айдсаар доктор зэрэг хэний ч сонсож байгаагүй сургуульд хамгаалсан “ хэмээн мэдээний хамт жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon