Нийтлэл 05 сарын 03, 2017

Чагтлагдсан сэдэв: ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР

1993 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тунхаглан өнөөдрийг хүртэл дэлхий даяарх олон улсууд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орнууд энэ өдрийг тодорхой сэдвийн дор хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулан өнгөрүүлдэг. Жишээ нь 2006 онд Шри Ланка улс “Медиа бол өөрчлөлтийг удирдагч” гэсэн сэдэвтэй байсан, 2011 онд АНУ “21-р зууны медиа: Шинэ зааг, Шинэ бэрхшээлүүд” сэдвийн дор үйл ажиллагаа зохион байгуулж байв. Харин энэ жил ЮНЕСКО “Чухал цагт онцгой ухаан” гэсэн сэдвийн дор “Тогтвортой хөгжлийн зорилтууд” –ыг дэмжихээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Жиргээчид энэ өдрийн талаар #WorldPressFreedomDay гэсэн хаштагтай жиргэж байгаа ба хэвлэлийн эрх чөлөөг дэмжиж үзэл бодлоо илэрхийлж байна.

Cartooning for Peace “Сэтгүүлчид бол нийгмийн нүд” хэмээн доорх зургийн хамт жиргэжээ.

UNESCO “Үзэг бол хүчирхэг хэрэгсэл. Үзэг болон хэвлэлийн эрх чөлөөтэй байхад сэтгүүлчид шударга ёс, хүний эрх болон энх тайвны төлөө тэмцэж чадна” гэх үгийг эшлэжээ.

From The Archives  “Herald сонины сурвалжлагч Харри Саммэрс 1944 оны есдүгээр сарын 15-нд Моротайд бичвэрээ хуулбарлаж байна.” хэмээн дараах зургийг жиргэжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Narenda Modi  “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол ардчилалд амин чухал чөлөөт, соргог хэвлэлийг гуйвалтгүй дэмжих өдөр юм.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon