АНУ-ын Төлөөлөгчдийн танхим буюу доод танхим Холбооны засгийн газруудад эрүүл мэндийн асуудалтай буюу сэтгэл зүйн хямрал, зүрхний өвчин, хорт хавдарын өвчлөл зэрэг олон төрлийн өвчтэй хүмүүсээс нэмэлт хураамж авахыг хориглосон заалтыг цуцлах эрхийг олгох хууль баталсан байна. Үүнд маш олон хүн дургүйцэн үзэл бодлоо илэрхийлж зарим газар жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Хэрвээ энэ хуулийг дээд танхим буюу Сенат батлан дараа нь ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зуран баталгаажуулбал хууль хэрэгжиж эхлэх юм.
Жиргээчид дээрх асуудлаар #IAmAPreexistingCondition гэсэн хаштагтай жиргэж байна.
Bill Madden “Хэрвээ та хорт хавдартай бол одоо жилд 150,000$ төлнө. Дараа жил та хоёр дахин их төлнө.” гэжээ.
NaturesEncore “Миний хүү: Ховор өвчтэй төрсөн, 212 хагалгаанд орсон, 842 өдөр эмнэлэгт байна, 5,5 жил диализтай байсан, эцэст нь шинэ бөөртэй боллоо.” гэжээ.
Dr. Jason Westin “Сонгуулийн үр дүнг хармаар байна уу? #iamapreexistingcondition-г хараарай. Хэрвээ энэ таны сэтгэлийг хөдөлгөвөл 2018 онд сонгуулиа өгөөрэй. Бид эргэж тэмцэх болно.” гэж жиргэжээ.
Steve Hirsch “Ардчилсан намынхан бүх Америкчууд үхэх болно гэж буй нь инээдтэй байна. Та нар өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэжээ.
Valissa Thompson “Эрүүл мэндийн үйлчилгээ авах бол хүний эрх. Зөвхөн баян эсвэл “эрүүл” хүмүүст зориулаагүй.” гэв.
Сэтгэгдэл бичих