Өнгөрсөн шөнө буюу 2017 оны тавдугаарын сарын 8-наас 9-нд шилжих шөнө Фэйсбүүк дэлхийн олон оронд унтрав. Фэйсбүүкийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “...техникийн асуудлаас шалтгаалан зарим хэрэглэгчид нэвтэрч боломжгүй болов. Бид үүнийг зассан учир ойлгомжгүй байдал үүссэнд хүлцэл өчиж байна” гэжээ. Фэйсбүүкийн сервер унтарч Азийн олон орон, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад доголдол үүссэн байна. Мөн серверийн доголдолоос шалтгаалан Фэйсбүүкийн гар утасны аппликейшн болон мессенжер Хойд Америкийн олон газар ажиллагаагүй болсон аж.
Жиргээчид энэ үйл явдлын талаар #Facebookdown гэсэн хаштагтай жиргэж байна.
TODAY Фэйсбүүк унтарсан орнуудыг газрын зургаар харуулав.
Bethany “Фэйсбүүк унтарчлаа” хэмээн доорх зургийн хамт жиргэв.
Allyzon “Твиттер бол миний хоёр дахь сонголт. Энэ үнэн шүү.” хэмээн жиргэв.
Charlie “Хэнд хамаатай юм бэ? Бид Твиттерт Фэйсбүүкээс илүү хайртай.” гэжээ.
Сэтгэгдэл бичих